Суррон, мопедыг үзлэгт хамруулж, улсын дугаар олгоно

Суррон, мопедыг үзлэгт хамруулж, улсын дугаар олгоно

Суррон, мопедыг үзлэгт хамруулж, улсын дугаар олгоно

Суррон, мопед, мотоциклыг тээврийн хэрэгсэлд хамааруулж, техник хяналтын үзлэгт хамруулан улсын дугаар олгох зохицуулалт хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, дээрх тээврийн хэрэгслүүдийг дурын газраас худалдан авч, арлын дугаартайгаар хөдөлгөөнд оролцохыг хориглоод байгаа юм.

Иймд эдгээр тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулж, дүгнэлт гарсны дараа бүртгүүлэн гэрчилгээ авч мотоциклын төрлийн эсвэл сурроны төрлийн улсын дугаараа авч хөдөлгөөнд оролцох шаардлагатай.

Суррон, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлснээр мотоциклтой адил татвар төлөх юм байна. Мотоциклд жилд ногдуулах албан татварын хэмжээ:

Хоёр дугуйтай мотоцикл:

  • Нийслэл болон улсын зэрэглэлтэй хотод 2000-6000 төгрөг
  • Орон нутгийн зэрэглэлтэй хот, сумд 1800-5400 төгрөгийн татвар төлнө.

Гурван дугуйтай мотоцикл:

  • Нийслэл болон улсын зэрэглэлтэй хотод 1500-9000 төгрөг
  • Орон нутгийн зэрэглэлтэй хот, сумд 2800-8400 төгрөгийн татвар төлнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сайнаа 2025-05-12 202.9.40.105

урьд нь худалдаж авсан (хувь хүнээс) суманд гаалийн бичиг нэхнэ гэж юу бхав дээ ямарч бичиг баримт бхгүй ажил гэрийн хооронд унадаг яаж номир авах юм бол доо

Avatar

ЗОЧИН 2025-05-12 66.181.182.196

ЯРИХ ЯАХАВ ЭЭ ЦААНА ЧИНЬ АЮУЛ БОЛООД БАЙНА .ДАРВИТАЙ АЖИЛ ЯАРАЛТАЙ ЗОХИОГООЧ ЭЭ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН НЭГ Л ХӨДЛӨХГҮЙ БАЙНА. ДЭЭР НЬ ЯМАР ГЭЭЧ ШУЛАМ МӨНГӨ ХҮҮЛЭЭД ХҮМҮҮСИЙН АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ БАЙНА АА…

Avatar

Иргэн 2025-05-12 66.181.187.145

Монгол улс гэхээрээ дандаа өнгөрсөн борооны хойноос цув нөмөрдөг эргүү тэнэг МАН төртөй!!! Одоо олон хүний амь насыг авч одсоны дараа МАН-АН-Н мафиуудын төр гэнэт сэрнэ сэрээ!!! ккк

Avatar

ХААНА УНАХЫГ ЗААХ ХЭРЭГТЭЙ 2025-05-12 104.28.68.89

НИЙТИЙН ХӨДӨЛГӨӨН ИХТЭЙ ЗАМ ДЭЭР УНАХЫГ ХОРИГЛОХ , ХОТХОН ДОТРОО ПАРК ОРОН НУТГИЙН ХАА ЗАМД ГЭХ МЭТ ХААНА УНАЖ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ БҮСИЙГ ТОДОРХОЙЛООД ЗӨРЧВӨЛ ӨНДӨР ТОРГУУЛЬ ТӨЛӨХ ХУРААХ АРГА ХЭМЖЭЭ АВӨХ ХЭРЭГТЭЙ !

Avatar

хүннү 2025-05-12 202.55.188.93

Монгол улсад хот гэсэн ойлголт байхгүй, бүгд сум болсон. Жишээ нь: Дорнод аймгийн төв нь Хэрлэн сум.

Avatar

zochin 2025-05-12 192.82.64.133

Za ingeed tatvar, zam ashiglasnii tulbur tulj ehleh n dee

Avatar

Зочин 2025-05-12 202.126.90.249

Одоо дийлдэхээсээ өнгөрсөн байх оо, скутер үйлчилгээнд зөвшөөрөл олголоосоо өмнө л бодох хэрэгтэй байсан, тэгээд ч монголын хууль 3 хоног гэгчээр тэгсхийгээд л мартагдана

Avatar

Нэргүй 2025-05-12 64.119.29.146

cao ni ma

Avatar

irgen 2025-05-12 202.9.47.25

Barag buren horison ni deer dee. Zamiin hodolgoonii huuli durmiin medleg bqui ersdel ih uusgene mon hajuugaar boloh bolohgui zuil hiij sadaa bolno anhaaruulahaar hel amaar doromjlood alga bolno. gemt hereg hiigeed zugtah saihan teevriin heregsel. Ehleed bugded ni nomer olgovol ene duraaraa duremgui baidal bagasaj magad. hurdan heregjuulne uu. 2 duguitai sckooter iig bas nomertoi bolgo.

Avatar

Нэргүй 2025-05-12 66.181.190.12

дэмийр. бүгдигй нь автобусаар зорч гээд хэлчих

Avatar

Ц 2025-05-12 202.9.46.201

хүн дайрчих гдл бх юм б.алээ..иргэд айж ардаа нүдтэй юм шиг цочиж явах гэж..зам олдохгүй юм

Avatar

Нэргүй 2025-05-12 202.179.25.231

Машин тэрэг нь багтахгүй замтай байж юун улсын дугаар олгох вэ. Шууд хориоч. Зарим улс хорьсон байгаа ш тэ

Avatar

** 2025-05-12 202.9.46.123

Скүтёр гээчийг явган зам дээр бүрмөсөн хориглох

Avatar

zochin 2025-05-12 202.179.15.43

Суррон, мопетуудыг бүр мөсөн хорих хэрэгтэй шүү??? Манайх шиг зам муутай оронд тохирохгүй дээ өндөр хөгжилтэй баруун европын орнуудад хориод байна шүү дээ????

Avatar

Нэргүй 2025-05-12 192.82.66.243

Энэ Суррон , Мопепууд үнэхээр хэцүү бнаа, энд тэндээс гэнэт гэнэт гарч ирээд Замын хөдөлгөөн аюулгүй болгож бна үнэхээр. Замын цагдаа, Хотын захиргаа, Яам нь ЕР ТООХГҮЙ ЮМ ЭДНИЙГЭЭЭ ……….

Avatar

demii2 2025-05-12 49.163.179.180

ymar ch duu baihgui manaih shig nariihan zamtai, zamdaa soyolgui oroltsdog joloochidtoi ulsad bol demii2

Avatar

Нэргүй 2025-05-12 202.131.249.20

zamiiin hudulguuniig chin ayulgui bolgood bgamu te? erguu ats mine zuv bichij ehleed sur !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж