ОБЕГ: Ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн

ОБЕГ: Ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн

ОБЕГ: Ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн
Онцгой байдлын ерөнхий газраас 2025 он гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 35.6 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг мэдээллээ. Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.05.12/ УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2025.05.12/ 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.6 хувь өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47071 га, хээрийн 701,011 га талбай, нийт 748,082 га талбай, таван байшин, 49 гэр, дөрвөн автомашин, долоон мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Хэнтий аймгийн Норовлин, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Дээрх гурван түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 764 хүн, 83 автомашин, 26 мотоцикл, 18 морь, 890 гал унтраах багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар дээрх түймрүүдэд нийт 41774.9 га талбай өртсөн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн Ар шүрэн гэх газар энэ сарын 1-ний 09:53 цагт гарсан ойн түймрийг энэ сарын 11-ний 16:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан нийт 308 хүн, 31 автомашин, хоёр мотоцикл, 18 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 26562.9 га талбай өртсөн.
Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн "Бэрхийн давааны ар" гэдэг газар энэ сарын 8-нд гарсан ойн түймрийг 11-ний өдрийн 21:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Онцгой байдлын газар, орон нутгийн нийт 274 хүн 34 автомашин, 24 мотоциклтой ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 7293 га талбай өртсөн. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин хоёрдугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн гал түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 182 хүн, 18 автомашин техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 7919 га талбай өртжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 23 минутын өмнө 103.57.93.244

түймэр ч сүйдэлж байна шүү бороо л ороосой

Avatar

Уул хадаар тэнэгсэд 4 цагийн өмнө 202.126.89.41

тэнэмэл үүдээ хорь

Avatar

Гар хөл 6 цагийн өмнө 213.135.70.179

Баярхүү мэтийн гаруудыг хэн тоодог байнаа. Толгой муутай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж