“Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” Дорноговь аймгийн Сайншанд сумын биеийн тамир спортын ордонд өнөөдөр /2025.05.12/ болж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Шадар сайдын 2025 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар тушаалыг тус тус үндэслэн “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг зохион байгуулах ажлын хүрээнд:
- “Түншлэл хамтын ажиллагаа үзэсгэлэн” худалдаа
- Аялал жуулчлалын бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа
- Говийн бүс нутагт хэрэгжих бүтээн байгуулалт
- Төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга
- В2В уулзалт
Санамж бичиг зурах зэрэг арга хэмжээг тус тус төлөвлөн зохион байгуулахаар тогтсон. “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг фото сурвалжлагыг хүргэж байна.
Иргэн 13 минутын өмнө 202.9.40.131
Энэ харин их зөв санаа шүү. ЗГ орон нутгийн асуудлыг газар дээр нь сонсож, ярилцаж бн. Бүсчилсэн хөгжлийн төслүүдээ хэрэгжүүлж чадвал сайн. Орон нутаг руу татах хүчийг бий болгохгүй бол УБ хотын даац хэтэрлээ. Улс ч хөгжихгүй. УБ-т шамбааралдаж хэрэлдсээр дуусах нь..ккк
** 6 цагийн өмнө 202.9.46.123
ээлжит хоолтой хурал, PowerPoint презентэйшн бавааны шоу