Польш улс украин дүрвэгсдэд ээлтэй байхаа болив

Польш улс украин дүрвэгсдэд ээлтэй байхаа болив

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Польш улс украин дүрвэгсдэд ээлтэй байхаа болив

Дайны эхний саруудад олон сая украин хүн Польш руу дүрвэсэн. Польшууд цонхон дээрээ Украины далбааг өлгөх, сайн дурынхан хил дагуу хүнс, хүүхдийн живх, сим карт тараах, зарим нь бүр дүрвэгсдийг гэртээ байрлуулах зэргээр украинчуудад ер бусын халуун дотно хандсан юм.

Гай гамшиг тохиолдсон цаг үед хүн төрөлхтөний эв нэгдлийн үлгэр жишээ болж байсан Польш улсад өнөөдөр энэ нөхцөл байдал үргэлжилсээр байгаа болов уу?

Украины нэг сая орчим дүрвэгч өдгөө Польш улсад толгой хоргодож байна. Дүрвэгчдээс гадна оршин суугчийн статустай хоёр сая орчим украин хүн тус улсад бий. Тэгвэл Польш улс Украины эрх ашгийг хамгаалсан хэвээр байгаа ч дүрвэгчдэд хандах хандлага нь өөрчлөгдсөн бололтой.

Энэ нь тавдугаар сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Дүрвэгсдэд туслах нь улс орны эдийн засгийг доройтуулж байгаа тул тэдний эсрэг мөрийн хөтөлбөр гаргах нь илүү их санал цуглуулах нэг арга болжээ. Тухайлбал, нэр дэвшигч Навроцки нэгдүгээр сард “Украин биднийг түнш гэж үздэггүй, олон талаар ёс бус, талархалгүй ханддаг” гэж хэлж байв. Мөн тэрбээр сонгуульд ялбал украинчуудаас илүү польш иргэдийг чухалчлах хууль санаачилна гэж амласан.

Польшуудын украинчуудад туслах хүсэл эрмэлзэл буурсныг сүүлийн үеийн судалгаа ч харуулах болжээ. Тодруулбал, дайны эхний сард польшуудын 94 хувь нь украинчуудад туслахыг дэмжиж байсан бол 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар 57 хувьд хүрч буурсан байна.

Тэгвэл украинчууд эсрэгээр бодож байна. Тэд өөрсдийгөө Польшийн эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа гэж үздэг. Польш дахь Украины Элчин сайд Васыл Боднарын хэлснээр одоогоор тус улсад украинчуудын эрхэлж буй 70 мянга орчим бизнес байна.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 8 цагийн өмнө 202.9.46.179

АНУ, Англи, НАТО гийн эрх ашиг, алиа салбадайгаас болж ард иргэд нь зовж байна……..

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.24

Нам төр хулгайлж эзлсн х***а манж лаларуудыг х***а манжруун хөөж далд оруул.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 45.84.107.76

Польшийн үйлчилгээний газруудын үнэгүй wifi-ууд нь ихэвчлэн "Go home Ukr nazis!" гэдэг нэртэй болсон, ккк

Avatar

Бадарч тахар 9 цагийн өмнө 66.181.190.16

хохолуудыг хөөж явуулах хэрэгтэй !

Avatar

Оноч 8 цагийн өмнө 103.57.94.215

Хөөнө үү байна уу польшийн асуудал. чамд ямар хамаа бнаа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж