NBA-ийн аварга болж чадаагүй сагсан бөмбөгийн 5 агуу тамирчин

NBA-ийн аварга болж чадаагүй сагсан бөмбөгийн 5 агуу тамирчин

NBA-ийн аварга болж чадаагүй сагсан бөмбөгийн 5 агуу тамирчин

NBA-ийн аваргын бөгж бол мэргэжлийн тамирчин болон багийн амжилтын оргил билээ. Гэсэн хэдий ч бүхнээ зориулсан, хөдөлмөрлөсөн бүхэнд аварга болох хувь тохиол заяадаггүй. "1xBet" танд NBA-ийн түүхэнд нэрээ мөнхөлсөн боловч хэзээ ч аварга болж чадаагүй таван гайхамшигтай тоглогчийн тухай танилцуулъя.

ЭЛЖИН БЭЙЛОР

Элжин Бэйлор бол өөрийн үеийнхээ хамгийн чадварлаг тоглогчдын нэг байсан бөгөөд түүнийг “Леброн Жэймсээс өмнөх Леброн Жэймс” гэж нэрлэдэг байв. Түүний уран хөдөлгөөн, олон янзаар оноо авах чадвар, гайхамшигтай үсрэлт нь үзэгчдийг байлдан дагуулдаг байлаа. Тэрээр лигт элсэн орсон эхний улиралдаа шилдэг "Шинэ тоглогч"-оор тодорч, дараа нь супер од болсон. Бэйлор нийтдээ 11 удаа бүх оддын тоглолтод оролцож, 10 удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт багтсан.

Түүний Лэйкерс баг NBA-ийн финалд найман удаа шалгарсан ч бүгдэд нь ялагдсан. Тэр дундаас 1968-69 оны улирал дахь ялагдал хамгийн харамсалтай нь байсан. Тухайн улиралд Бэйлор, Жерри Уэст, Уилт Чэмберлэн зэрэг ододтой баг финалын 7 дахь тоглолтод ялагдсан. Хачирхалтай нь, тэрээр 1971-72 оны улирлын эхэнд зодог тайлж, тэр улирлын төгсгөлд Лэйкерс аваргын цом хүртсэн юм.

КАРЛ МЭЛОУН

"Шуудан зөөгч" хочтой Карл Мэлоун бол NBA-ийн түүхэн дэх хамгийн хүчирхэг довтлогчдын нэг байв. Тэрбээр хоёр удаа улирлын MVP, 14 удаа бүх одод, 11 удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт багтсан. Жон Стоктон, Мэлоун хоёрын хослол өрсөлдөгч багууддаа айдас төрүүлдэг байсан. Зөвхөн Карим Абдул-Жаббар, Леброн Жэймс хоёр л авсан оноогоороо түүний дээр бичигддэг.

Тэрбээр багaa 1997 болон 1998 онд финалд хүргэсэн ч хоёуланд нь Майкл Жорданы Буллсд ялагдсан. Дараа нь, 2003-2004 оны улиралд тэрбээр Лэйкерст нэгдэж, дахин финалд шалгарсан ч Детройт Пистонст ялагдаж, зодог тайлсан юм.

ЧАРЛЬЗ БАРКЛИ

Чарльз Баркли бол өөрийн үедээ хамгийн авьяастай, зан ааш сайтай тоглогчдын нэг байсан. "1xBet Mongolia"-ийн фенүүд түүнийг хараад NBA-ийн од гэдэгт нь эргэлзэж болох ч тэрбээр жинхэнэ од байсан юм. Маш эрч хүчтэй бөгөөд ухаалаг тоглогч. Баркли 11 удаа бүх оддын тоглолтод оролцож, таван удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт багтсан.

Түүний аварга болох хамгийн том боломж нь 1992-93 оны улирал байсан. Энэ улиралд тэрбээр Финикс Санс багтай анх удаа финалд шалгарч, улирлын MVP болсон ч дахин нэг удаа Майкл Жорданы Буллст ялагдсан.

АРВИДАС САБОНИС

Арвидас Сабонисыг NBA-д тоглоосой гэж маш олон хүн, олон жил хүссэн, хүлээсэн. Ид үеэ Европын сагсан бөмбөгийн өрсөлдөөнд өнгөрүүлж, ахимаг насандаа Америкт ирсэн ч тэрээр дийлдэшгүй байлаа. Түүний өндөр нуруу, хүчирхэг чийрэг байдал, шидэх чадвар, гайхалтай дамжуулалт нь түүнийг түүхэн дэх хамгийн чадварлаг төвийн тоглогчдын нэг болгосон.

Портланд Трэйл Блэйзерс багийн төвийн тоглогч тэрээр хоёр удаа бүх одод болж байв. Гэхдээ түүний аварга болох хамгийн том боломж нь 2000 он байлаа. Тухайн жилд тэд баруун бүсийн финалд Лэйкерстэй ширүүн тулаан хийж, хожигдсон. Хэрэв тэрээр арай эрт, эрүүл саруул NBA-д ирсэн бол финалд шалгарах байсан нь гарцаагүй.

ЯАО МИН

Яо Мин бол NBA-д ирсэн даруйдаа од болсон анхны Хятадын супер од байв. Түүний өндөр нуруу, будагтай талбайд тоглох чадвар, шидэлт нь түүнийг хамгийн аюултай төвийн тоглогчдын нэг болгосон. Яо Мин нийтдээ 8 удаа бүх одод, 5 удаа бүх NBA-ийн багт багтсан. Түүний сагсан бөмбөгийг Хятад, Ази болон дэлхий дахинд таниулсан хувь нэмрийг үнэлж баршгүй.

Яао Миний аварга авах хамгийн том боломж нь 2008-09 оны улирал байсан юм. Тухайн улиралд Хьюстон Рокетс хоёрдугаар шатанд шалгарч, Лэйкерстэй ширүүн тулаан хийсэн. Гэвч гурав дахь тоглолтод Яао хөлөө бэртээж, улирлыг өндөрлүүлсэн. Хэрвээ тэр бэртээгүй бол магадгүй баг нь түрүүлэх байсныг нь үгүйсгэхгүй.

Эдгээр таван тоглогч аварга болж чадаагүй ч NBA-ийн түүхэнд тодоор үлдсэн.  Тэдний өв, түүх өнөөдөр ч шинэ үеийн тамирчид, фенүүдэд урам зориг өгсөөр байна. "1xBet Mongolia"-ийн хэрэглэгч та ч бас тэднээс үлгэр дуурайлал аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Текмин 2025-05-12 203.91.115.39

Би ялсан ч сүүдэрт үлдсэн хүмүүсийн тухай ижил төстэй нийтлэлийг хүлээж байна

Avatar

Уки 2025-05-12 202.126.90.182

Хэрэв Сабонис арай залуу ирсэн бол аварга цолыг хүртэх нь гарцаагүй

Avatar

Куйки 2025-05-12 66.181.165.188

Жорданы Буллс олон хүний ​​мөрөөдлийг эвдсэн гэж би харж байна

Avatar

Ширамун 2025-05-12 66.181.160.119

Маш сонирхолтой сонголт, баярлалаа!

Avatar

Окин 2025-05-12 122.201.31.219

Хичнээн том одод бөгжгүй үлдэж байгаа нь гайхалтай

Avatar

Егэлэй 2025-05-12 203.91.115.50

Яо Мин бол бүхэл бүтэн эрин үеийн бэлэг тэмдэг бөгөөд гэмтэл бэртэл нь түүнд маш их саад болж байв

Avatar

Нукдан 2025-05-12 66.181.160.88

Сабонис үнэхээр гайхалтай байсан, тэр NBA-д оройтож ирсэн нь харамсалтай

Avatar

Дэл 2025-05-12 202.55.188.125

сабонис эрт НБА д ирсэн бол юм дуулгах байсан оройтож ирсэн ч хүчирхэг ухаалаг мундаг байсан даа харин Яо Мин харин олигтой байж чадаагүй шүү

Avatar

Сорхахтани 2025-05-12 66.181.160.15

Баркли бол жинхэнэ домог юм! Гэвч Майкл Жордан тэр үед бүх хүнийг устгаж байсан

Avatar

Шинкур 2025-05-12 66.181.161.141

Цолгүй хүчирхэг тоглогч Карл Мэлоун гутамшигтай…

Avatar

Хутулаха 2025-05-12 202.126.89.164

Элгин Бэйлор хэзээ ч аварга болоогүй гэдгийг мэдээгүй

Avatar

Google Translate 2025-05-12 45.117.35.4

Яаж орчуулаад байгаан бэ?

Avatar

Нэргүй 2025-05-12 103.57.94.219

barkli Jordantai ana mana uzdeg baij bilee. terend oligtoi bag baigaagui gantsaaraa bagaa chirj pinald chicago bullsiin id ued orsoldoj baisan

Avatar

Нэргүй 2025-05-12 103.212.163.228

Droze

Avatar

Hag 2025-05-12 158.69.68.82

ямар ацнуудаа нэрлээд байгаа бэ Айвэрсон, МакГрэйди, Винсэнэти , стоктон Р.Миллэр , СП3 гээл бна шд ямар ацныхан сабонэс Яао иин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж