Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой хүчит 120 бөхийн барилдаан өчигдөр/2025.05.11/ боллоо. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун үзүүрлэв.
Дөрөвт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат,"Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр нар шалгарлаа. Харин наймд улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Э.Батмагнай, улсын начин Э.Мөнхжаргал нар үлдэв.

Зохион байгуулагчдын зүгээс улсын цолд ойрхон бөхийн шагналыг аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар гардууллаа. Тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1 сая төгрөг гардсан юм.
Дараагийн барилдаан тавдугаар сарын 17-ны Бямба гарагт 14:00 цагаас аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан, тавдугаар сарын 18-ны ням гарагт 11:00 цагаас Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.
FAN 4 цагийн өмнө 202.21.114.141
Orxonbayar mundag yuma barildand bolgond l uzuur turuu, esvl ix shuvugt bj bhima. Hel am8 gemtel xoluur baigee
Зочин 5 цагийн өмнө 139.5.219.64
Бөхчүүдийн энэ бай шагналын орлогоос төр татвар авч чаддаг юм болов уу, татварын хуулинд бөхөөс татвар авахгүй гэсэн зүйл заалт байдаггүй л баймаар