Спортын нэрт зүтгэлтэн Цэрэннадмидын Содбилэгийн бүтээл “Дахин давтагдашгүй аваргыг үйлвэрлэнэ” ном Монголын спортод мэндэллээ. Номын зохиолч нь 1978 оноос боксын спортоор хичээллэж эхэлсэн. 1990 онд Дэлхийн шилдэг тамирчдыг төрүүлэх зорилгоор өөрийн анхны сургалтын хөтөлбөрийг боловсруулж сургалтанд нэвтрүүлжээ. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд сургалтын хөтөлбөрөө таван удаа сайжруулсан аж.
1990 онд анх ганцхан хуудсаар эхэлж байсан бол өнөөдөр 12 бүлэг, 79 дэд бүлэг, 600 текст, 150 тайлбараас бүрдсэн, 140,000 үгтэй, 412 хуудас шинжлэх ухааны мэдлэгт суурилсан сургалт арга зүйн судалгааны бүтээл болон ийнхүү мэндэллээ.
Тэрбээр дасгалжуулагч, тамирчдыг шинжлэх ухааны мэдлэгт суурилсан арга зүйгээр системтэй сургаж, мэргэжлийн өндөр зэрэгтэй супер тамирчин бэлтгэх, цэрэг, цагдаа, аюулаас хамгаалахын супер ажилтан бэлтгэх тусгай хэрэгцээнд зориулан энэхүү оюуны бүтээлээ тууривжээ.
Номын зохиолч Ц.СОДБИЛЭГ:
-Тамирчны тархинд байгаа бүх бодол, санаа үйл хөдлөлөөр биеллээ олдог. Энэ ном тамирчин, багш, дасгалжуулагч нарын хувьд маш чухал сургалт, судалгааны гарын авлага болно гэж бодож байна. Ялангуяа судлаач нарын чиг хандлагыг шинэ хэв маяг руу оруулах байх гэж бодож байна. Эцэг эхчүүд, спортоор хичээллэх гэж буй хүүхэд, залуучууд, багш дасгалжуулагч нар уншихад тохиромжтой. Их энгийн үгээр бичсэн.
Аварга төрдөггүй.
Харин дахин давтагдашгүй бүтээгддэг…
Нэргүй 9 цагийн өмнө 59.153.115.56
wow bi hool hj bhda bodson buh bodol sanaa maani uil hodlol bolon biejij hool boldiishd. govisaihan biluu nertei neg n**** bas ehleed sain bod ene ter gj shaasaar bgd toloologch bolchihson yvj bsn. er n anzaaraad bhd mongom oros hitad geh met ulsuud ug yaria n dandaa leg uria loozon aforizm shimjtei yum bodoj olj uhaantai tsarailah gd bhin yalanguya ulstorchid