Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд менингококкт халдвараар өвдсөн бага насны хүүхдийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэдгийг албаныхан мэдээллээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрсөн Баасан гаригт мэдээлэхдээ "2025 оны тавдугаар сарын 6-ны 21:00 цагийн орчимд менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын талаар мэдээлэл өгсөн. ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн хамтран баг шуурхай арга хэмжээ авч ажиллан хуралдаж, гурав дахь хоногтоо бүтэн ажиллаж байна. Тухайн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар тухайн суманд ажиллаж байна. Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ч өнгөрсөн шөнө харьцангуй тогтвортой хоносон байна. Менингитийн үүсгэгч нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан" гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байсан юм.
Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1723 бүртгэгдсэн бөгөөд 1185 тохиолдол нь бүрэн эдгэрсэн. Эмнэлэгт 275 тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээр 263 хүн эмчлүүлж байна.
"Нийт тохиолдлын 43.7 хувь нь 10-14 насныхан эзэлж байна. Тухайлбал, нэг өвчтэй хүнтэй хамт байсан вакцинд хамрагдаагүй, өмнө нь өвдөөгүй 10 хүний ес нь 100 хувь халдвар авдаг өвчин. Энэ бол маш өндөр хувь. Ихэнх нь сургууль дээр илэрч, өвчлөл нэмэгдэж байна. Нийт 50 гаруй сургууль дээр улаанбурхан өвчний халдвар бүртгэгдсэн. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 93.4 хувь нь хэвтэн эмчлүүлээд гарч байна. Мөн Архангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв аймагт батлагдсан тохиолдлууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна" гэдгийг өнгөрсөн Баасан гаригт ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлсэн юм.
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.24
Үхсн ацны буруу хандлгтай буруу зам-р шааж бга улс бгууллгтай зөв хандлгтай бн гэж юу ч бсийн хулгай шаасн буруу пиздагуудыг хараад зөв хөндлагтай бн гээд бж бх уу. Буруу хахдлаг-р шааж бга пздагуудыг зөв болгх гэж бгаан нь харин зөв хандлаг юм биш үү х***а манж лаларуудын атгаг санаа манжлж буруу юмаа хадглж блгж авч үлдх гэсн х***а манж лаларуудын манж санаа.