Жүжигчин Амбер Херд Ээжүүдийн баярын өдрийг тохиолдуулан инстаграм хуудсандаа ихэр хүүхэдтэй болсноо зарлажээ. Хүү, охин ихрийг Агнес, Оушен гэдэг. 39 настай Амбер Херд 2021 онд анхны охин Оонагаа төрүүлсэн билээ.
Тэрбээр инстаграмдаа гурван хүүхдийнхээ хөлний зургийг нийтлээд “Төрөлт амаргүй байсныг эс тооцвол ээж болсон минь миний амьдралын хамгийн даруухан туршлага байлаа. Би хариуцлагатай бөгөөд ухаалаг эх хүний амьдралыг сонгосон. Үүнээс илүү баяр жаргалтай байна гэж үгүй. Ийм гэр бүл бүтээхийг олон жилийн турш хичээлээ. Хаана байгаа, хэрхэн ээж болсон нь хамаагүй, ээж бүхэнд мөрөөдлийн гэр бүлийнхээ зүгээс баярын мэнд хүргэе” гэжээ.
Амбер Хердийн хувьд “The Rum Diary”, “Drive Angry”, “Zombieland”, “Aquaman” зэрэг киногоороо олонд танигдсан нэгэн.
Уран бүтээлээс гадна түүнийг олны танил болгосон өөр нэг зүйл нь Жонни Депптэй үүсгэсэн романс юм. Тэд 2015-2016 онд гэр бүл байсан боловч салсныхаа дараа бие биеэ гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт буруутгаж, шүүхээр асуудлаа шийдүүлсэн билээ. АНУ-ын Виржиниа мужийн шүүх 2022 онд зургаан долоо хоногийн турш тэдний харилцааны нарийн ширийнийг сонссон юм. Эцэст Амбер Херд 15 сая ам.доллар, Жонни Депп хоёр сая ам.долларын нөхөн төлбөр тус тус төлөх болжээ.
Ажиллаж байсан хүн 2 цагийн өмнө 66.181.178.75
Амбер Херд хэний хүүхэд төрүүлээ вэ ? Элон Маск уу Джонни Деп уу Эсвэл миний хүүхэд үү ?