Улаанбаатар хотыг хувааж, 14 хот болгох асуудал олны шүүмжлэл дагуулж байгаа юм. Энэ асуудлаар "Нью Урбанизм" ХХК-ийн гүйцэтгэх захирал, хот төлөвлөгч З.Туяатай ярилцлаа.
-"Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр баталсан. Уг хуулийг хот төлөвлөгч хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Мэргэжлийн хүмүүс энэ хуулийн шинэчлэлийг маш их хүлээж байсан. Гэхдээ ийм эргэлтийг хүлээгээгүй л дээ. Бид социализмын үед хотуудынхаа суурийг сайн тавьсан шүү дээ. Өнгөрсөн хугацаанд нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас маш их шилжилт хөдөлгөөн болж өнгөрсөн ч одоо энэ байдал харьцангуй тогтворжиж ирсэн. Энэ суурин дээрээ цааш хөгжүүлэх, хотуудын эдийн засгийн холболтуудыг сайн хийж өгөх нь л чухал цаг ирж байхад ийм хууль батлах юм. Бид байгаа бүтцээ, угсарч байгаа системээ улам төгөлдөржүүлэх л хэрэгтэй байдаг.
Гэтэл хүн ам төвлөрсөн хотын иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжихийн оронд социализм шиг бүгдийг нь гүйцэтгэх гээд байна.
Уг нь үүргээ аль 30 жилийн өмнө хувиарлаж учраа ололцох гээд байгаа гэж бодож байсан. Баахан шинэ хотууд байгуулна гээд түүндээ зориулж хуулиа өөрчилж байна. Хотуудын зэрэглэл тогтоохдоо хүн ам нь суурьшиж төсөв бүрдүүлж үзээгүй “цаасан дээрх” хотод улсын зэрэглэл олгож байна. Уг нь одоо байгаа системийг сайжруулж, одоо байгаа дэд бүтэц, хүн амын төвлөрлийг түшиж л эдийн засгаа тогтворжуулж, хөгжүүлмээр юм.
-Улаанбаатар хот гэж байхгүй болно гэсэн үг үү. Мөн одоогийн ИТХ-н хэмжээнд ажиллах зөвлөлийг байгуулна гэж байна гэсэн?
-Хууль эрх зүйн цоо шинэ орчин үүсгэж тогтворжуулах зохион байгуулалтаас бөөн цаг алдах болно. Нийслэл Улаанбаатар хотын дагуул хотууд өөрийн эдийн засгийн онцлогтойгоор байгуулагдчихсан л байгаа. Тэнд хүмүүс ажиллаж амьдарч, хөрөнгө оруулалт хийж буй.
Улаанбаатар хот биш нийслэл Улаанбаатар гэж ойлгох шаардлагатай болж байх шиг байна. Тиймээ, ИТХ хуралтай зэрэгцээд сонгуулиар сонгогддог зөвлөлтэй болно.
ИТХ болон Зөвлөл хоёрын хоорондын зохицуулалт тодорхойгүй байна. Бас захирагчаа сонгоно. Сонгогдсон захирагч хорооллуудын захирагчдыг сонгоно. Хот татвараа бүрдүүлж, захиргааны зардлаа дааж амьдарвал жинхэнэ хот байх учиртай юм. Гэтэл Улаанбаатар хот маань эрчим хүчний хараат л байдалд байгаа шүү дээ. Дүүрэг гээд засаг захиргааны нэгжийг бүрэн ашиглаж чадаагүй байж энэ олон хот яаж ажиллаж чадна гэж бодож байгаа юм бол. Хорооны асуудал бас гарч ирж байгаа. Хорооллын захирагчидтай болохоор тусгагдсан байсан. Орон сууцны контор, СӨХ-г бүрэн хэмжээнд хэрхэн ажиллах талаар зохицуулалт байхгүй. Монголбанкны хар дансаар айлгаж байж энэ үйл явцыг сайжруулна гэдгийг ойлгохгүй байгаа юм. Олон жил хэрэгжиж байгаа үйл явцыг сайжруулж байж төгсрөх байтал дахиад шинэ систем хэрэгжүүлэхээр сайжирна гэдгийг ойлгохгүй байгаа. Шинэ юм туршихад дахин асуудал гарна түүнийг сайжруулах л хэрэгтэй болно. Бид юм бүрийг төгс бодохгүй шүү дээ. Алдаанууд гарах л болно. Эдэлбэр газартай, маш бага нягтралтай “хотууд” төсвөө хаанаас бүрдүүлэх үү. Яагаад ийм зохицуулалт байх ёстой гэж байгааг иргэддээ тайлбарлахгүй байгаа нь хамгийн их бухимдуулж байна. Дээр нь энэ зөвлөлийг сонгох сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар энэ хуульд маш нарийн оруулж өгсөн ч хотын захирагчийг сонгох талаар тодорхойгүй хуулийн хүрээнд гэж заагаад л өнгөрсөн.
-Нийслэлийг 14 хот болгож хуваах хил заагийг эцэслэн тогтоогоогүй байгаа ч иргэдийн бичиг баримт, иргэний үнэмлэх өөрчлөх гээд асар их ажил өрнөнө. Гэтэл цаад утгаараа иргэдэд хэрэгтэй төрийн үйлчилгээг ойртуулах л зорилготой гээд байдаг?
-Яг тийм маш их ажил ундарна. Маш их зардал гарна. Зарим гишүүний хэлж байгаа шиг Хот байгуулалтын тухай хуульд одоо байгаа ИТХ-ын үүрэг тодорхой болно гэж ойлгож болохгүй л дээ. Хуулиас гадна үйл ажиллагааны маш их өөрчлөлт орно. Хотын иргэдэд нэг дор арай л их ачаа үүрүүлэх гээд байна.
Торгууль, татвар, инженерийн хангамжийн үнийн өсөлт, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, орон сууцны үнийн өсөлт, дээр нь бүтэц зохион байгуулалтын цоо шинэ үйл ажиллагааны процессыг нэвтгүүлэхэд гарах тохируулгын цаг үеийг хэрхэн давна гэж бодож байгаа юм бол.
Бид улс төр эдийн засгийн огцом өөрчлөлт юу болдгийг эдийн засгаараа ойлгосон шүү дээ. Шинэ систем угсрах тийм амар юм биш шүү дээ. Одоо угсраад яваад байгаагаа улам сайжруулах байтал цоо шинийг байгуулна гээд байх юм. Дээр нь маш том масштабаар хийх оролдлого хийж байгаа нь аюултай.
-Нэршлийн хувьд Баянхошуу хот гэх мэт.. Иргэдийг доромжилсон болохгүй юу?
-Одоо ашиглаж байгаа газар зүйн нэрээр нь нэр оноожээ л гэж харж байгаа.
–Шинэ хотыг байгуулж, бэхжүүлэх нь маш урт хугацааны ажил. Зөвхөн нэр өөрчилж, шилжээд болчих уу?
-Маш өндөр зардалтай үйл явцыг төлөвлөж байна. Япон улс 50 мянган хүнтэй шинэ дагуул хотыг бараг л 50 жил болж байж хүчээ авч төлөрөх хандлага гарсан гэж ярьж байхад бид бүгдийг шинээр хийнэ гэж байгааг нь ойлгохгүй байна. Тэгээд тэндээ ирвэл өмнө нь ипотекийн зээл авсан ч энд баригдсан сууцнаас авбал давхар ипотекоор дэмжинэ гэнэ. Бүр ойлгохгүй л байна.
Нисэх онгоцны буудал дагаад шинэ хот байгуулах үйл явцыг Төв аймаг яагаад зохион байгуулж чадахгүй гэж. Яагаад заавал Засгийн газар оролцох ёстой юм.
Үнэхээр хот суурин газарт санаа зовж байгаа бол яагаад одоо хүртэл 14 мянган хүн хөлхөж байгаа Гашуунсухайтад анхаараад усыг нь хайгаад, дэд бүтцийг нь шийдээд хувийханд хөгжүүлэлт хийчих боломжийг нь өгчихөөгүй юм. Хувийн хөрөнгө оруулалт оруулах үйл явцыг удирдах гэж оролдох байтугай бодохгүй байна. Одоо Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгөд шүүхийн процессгүй халдаж байгаа байдал нь “Зохицуулалтаар удирдана” гэдгийг дарамтлана гэж ойлгуулах гээд ч байгаа юм шиг. Одоо хотын газар нутаг дээр болоод байгаа өнөөгийн байдлыг зохицуулах үйл ажиллагааг сайжруулахгүй бол шинэ удирдлагын нөхцөлд бүр ч олохгүй л гэж бодох юм.
-Хот төлөвлөлтийн хамгийн зөв гарц гаргалгаа нь юу вэ?
-Хот өөрийн зардлаа даагаад цаана нь өөрийгөө хөгжүүлэх эх үүсвэртэй л байж л хөгжинө. Хот өөрийн дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдээгүй байна. Улс маань өөрийн эх үүсвэрийг бүрэн шийдээгүй. Гэхдээ хотууд л эдийн засгийг хөгжүүлэх тулгуур. Тэнд үйлдвэрлэл, худалдаа явагдана, тэнд ажиллах хүчний орон сууцны эрэлт нэмэгдэнэ тэд бие биедээ үйлчилгээ үзүүлж мөнгө хамгийн их эргэлдэнэ. Тиймээс хотуудад өөртөө хөгжих боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Хот гэлтгүй сууршил үүссэн газар бүр л тооцоотой болох хэрэгтэй. Дэлхийн хотууд эдийн засаг нь бусадтай хуваалцаад ирэхийн цагт засаг захиргааны нэг болдог туршлага байдаг. Хэр баян хот болох нь иргэдээс, удирдлагаас л хамаарах юм.
Гэтэл суурь нөхцөлийг нь бүрдүүлээгүй байж улс дотор улс болгох үйл явцыг хийчихсэн юм шиг л санагдаад байгаа. 14 хот нь дотроо татаастай, татаасгүй хот гэгдэх гээд ч байх шиг.
Хотын иргэд дундын дүрмээ, асуудлаа хэлэлцэхэд иргэд, мэргэжлийн хүмүүсийн оролцоог байлгах гэж зөвлөл байгуулдаг. Жишээ нь газар бол хот суурин газрын хамгийн том хөрөнгө бөгөөд түүнийг хэрхэн зохион байгуулж, удирдсанаас хотын тогтвортой байдал хамаардаг. Тиймээс газар орон зайн зохион байгуулалт нь ашиглалтаас ихээхэн хамаарах тул үл хөдлөх хөрөнгө, түүний үнэ цэнэ, цаашлаад энэ хотын санхүү, эдийн засагтай холбоотой байдаг тул иргэд өмчөө хамгаалах эрхийн төлөө энэ зөвлөлийг байгуулсан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд газар асуудал маргааныг шийдвэрлэх тохируулах төлөөлөн удирдах зөвлөл ч ажилдаг. Өөр зохицуулалтууд ч шаардагддаг юм байна гэж харж байсан.
Нэргүй 5 цагийн өмнө 139.5.216.207
бас л нэг мөнгө идэх луйвар шүү дээ
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.41.89
Ганцхан асуудал байна гэж бодож байна… Гоё байшинд тохилог тавилга бүхий офист сууна, төрд ажиллаж өндөр цалин хангамж сар бүр авна.. Дарга болно..эрх мэдэлд хүрч авилга авах үүд хаалга нь нээгднэ.. Тусгай паспорт авч чөлөөтэй гадаадын орнуудаар зугаална.. хүүхдүүдээ төрийн сангийн мөнгөөр гадаадад сургах гээд л тансаглах чин хүсэлтэй хүмүүсийн хийж чадаж бодож буй нь энэ төсөл бодлого
Зочин 7 цагийн өмнө 66.181.179.31
Шийдэх асуудал их байхад орхиод МАНгаруудын бацаануудын зүүдийг хэрэгжүүлэх нь л дээ. Усан зам, дүүжин тээвэр, 14 хот гээд л явж өгөх нээ. Их мөнгө, албан тушаал харгдаад байгаа юм байхдаа, мөрөөдөхөөрөө солиорох юмаа.
Нэргүй 10 цагийн өмнө 64.119.29.63
БАЙХГҮЙ ХОТОД ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ ГЭХ ШИГ … СОЛИОРЦГООЖЭЭ…
Нэргүй 10 цагийн өмнө 103.212.118.227
Одоо энэ дээшээ гарсан зүүн зүгээс тосгоноос ирсэн ҮЛМЭДЭХҮҮДИЙГ буцааж тосгон луу нь явуулая…
зочин 11 цагийн өмнө 124.158.106.64
туяа гуай хотын талаар ямар ажил санаачлаад яаж хэрэгжүүлэх гэж оролдсон бэ,минийхээр явсан бол ийм үр дүн гарах байлаа буруу яваад ийм байдалд алдагдалд хүрлээ гэж яривал хүлээж авмаар байна, гаднаас нь шүүмжлэх амархан байхаа, аливаа санаа цаасан дээр бууж мэргэжлийн хүмүүс, ард иргэд нь оролцож байж яаж гүйцэлдүүлэх вэ гэдэг нь гарч ирдэг байх
Зочин 7 цагийн өмнө 66.181.179.31
Ямар нэг шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эрх мэдэлтэй байна биз дээ. Яагаад гишүүн юм уу , хотындарга биш хүнээс том юм нэхнэ вэ? МАНгаруудаа Зөв хмгаалаач. Бусад нь саналаа л хэлэх үүрэгтэй биз дээ.
Нэргүй 11 цагийн өмнө 202.126.88.70
төв талбай яг нэг нарантуул зах боллоо
Зочин 11 цагийн өмнө 202.126.91.160
Мэргэжлийн хун зев ярьж. МАН-ыг, хотын даргатай нь зайлуулахгуй бол улс дампуурлаа!!! Хот гэж орилж чарласан мотоцикл, дураар бэлчсэн дугуй, тев талбай гэж хог н**ш, ингэтлээ доройтох гэж байх уу!!!
Нэргүй 12 цагийн өмнө 202.9.41.2
Хулгаачуууд хотын дарга гэсэн бүс гараж ирхэндэээ дур дурын татвар хааж бооох гээл солиорондооо авилгал хахууланч хөөсрөх байхдааа ул чацгууд яандааа
Нэргүй 12 цагийн өмнө 203.91.115.53
Хамгийн гол нь цаасан дээрх хот даргатай, орон тоотой. Тэр нь цалинтайд л учир байгаа юм. Ман сонгуулиар хүчин зүтгэсэн хүмүүстээ өрөө төлөх гэсэн чинь одоо байгаа төрийн албан хаагчийн орон тоо хүрэлцдэггүй. Тэгэхээр нь 1 хотоо 14 болгож байгаад албан тушаал тараахаар шийджээ. Удахгүй 21 аймгаа 210 хот болгоод орон нутгийн албан тушаалын эрэлтийг хангана. 330 сумыг дор хаяж 500 хот болгох байхдаа. Хорооны дарга гэж байсан. Одоо гудамны, хашааны дарга гэдэг албан тушаалууд бий болно.
Нэргүй 2025-05-13 188.162.254.29
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна !!!!!!!!!!!!!!!!
Нэргүй 2025-05-13 66.181.168.82
Мэргэжлийн хүмүүсийн, ард иргэдийнхээ үгийг сонсдоггүй, хачин мангар юмнууд баахан мөнгө л угаана шүү дээ.Үнэтэй машин унасан толгойгүй
хүмүүс яана даа
Зочин 2025-05-13 66.181.177.56
Утаа түгжрэл хотын газар доорх днд бүтэцээ янзалж чадаагүй баыж юун 14 хот Өолих хэхэгиэй яхчтадаас авч байгаа ниыт зээлээ танилцуул яхотод аудит оруулаа
Хотын уугуул иргэн 2025-05-13 103.212.119.54
14 хот байгуулна гэх энэ ямарч тооцоо судалгаагүй дампуу ажлаа даруй зогсоогооч ээ. УБ хотын иргэдийг утаагаар дарамталж байгаа, замын түгжрэлээр дарамталж байгаа, одоо дээрээс нь 14 хот гэх солиотой юм яриад байдаг. Одоо тэгээд хотын бүх иргэд бүх бичг баримтаа солих ёстой юу.. Одоо болиоч ээ. Нямбаатар аа Яасан их туршилт хийж ханадаггүй юм бээ
Нэргүй 2025-05-13 66.181.184.223
ХХ| зуун дундаа орж байхад хотоо, дэд бүтцээ байгуулж чадаагүй сууж байгаа нүүдэлчдийн үлдэгдлүүд өөрсдөө туроилтын туулай болж л байж суурин иргэншилд шилжи нэ шүү дээ ! Хувь заяатайгаа авлэрцгээ !!!
Элбэгээ 2025-05-13 66.181.181.247
өдий наслахдаа төлөвлөхгүй яасан юм бэ тэгээд
Зочин 2025-05-13 66.181.188.138
мэргэжлийн хүмүүсээр ажил хийлгэдэггүй учраас.