Говийн бүсийн зөвлөлийн хуралдаан 5 салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна

Говийн бүсийн зөвлөлийн хуралдаан 5 салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна

Говийн бүсийн зөвлөлийн хуралдаан 5 салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” Дорноговь аймгийн Сайншанд сумын биеийн тамир спортын ордонд өнөөдөр /2025.05.12/ болж байна.

“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2024 оны 64 дүгээр тогтоолоор шинэчлэн боловсруулж, Улсын их хурлаар шинэчлэн батлуулсан. Уг 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр шинэчлэгдсэн, шинэ “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, Баруун, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн долоон бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан.

Говийн бүсийг Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” байхаар тусгасан.

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр таван салбар хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Говийн бүсийн хөгжил-2040
  • Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд
  • Бүсийн зөвлөл – Эрх зүйн орчинБүсийн онцлог-Харьцуулалт
  • Амьдралын чанар, тулгамдсан асуудал зэрэг таван салбар хэлэлцүүлэг болж байна.

1. ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ-2040

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль,  Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооноос УИХ-д өргөн мэдүүлэх Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр /Говийн бүсийн хөгжил-2040/ дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөлд олон нийтийн санал авах, бүсийн онцлог давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, чиг үүрэг, оролцооны талаар хэлэлцэж, гарсан санал зөвлөмжийг Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулж байна.

2. БҮСИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД

Бүсийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих, тогтвортой хөгжлийг хангах бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон орон нутаг, олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлж, Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр /Говийн бүсийн хөгжил-2040/, 2026 оны Улсын нэгдсэн төсвийн төсөлд тусгах санал, зөвлөмж гарган Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулна.

Мөн бүс нутагт бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, баялаг бүтээгчдийг дэмжих, бүсэд татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх боломжуудын талаар хэлэлцэж, санал, зөвлөмж гарган холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах юм.

3. БҮСИЙН ЗӨВЛӨЛ – ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Монгол Улсын  хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолын дагуу Бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд тухайн бүсийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих бодлогыг тодорхой болгох, бүс нутгийн хөгжлийн удирдлагад орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх,төвлөрлийг бууруулах чиглэлээр өөрчлөлт оруулах, орон нутгийн захиргааны байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, сургалт болон техникийн дэмжлэг үзүүлэх замаар удирдлагын төвлөрлийг бууруулах асуудлыг нарийвчлан тусгах зэрэг, бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг зохицуулах,удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар хэлэлцэж, гарсан санал зөвлөмжийг Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулна.

4. БҮСИЙН ОНЦЛОГ-ХАРЬЦУУЛАЛТ

Говийн бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, чиг үүрэг, улсын хөгжилд оруулах оролцооны талаар хэлэлцэнэ. Орон нутгийн зорилттой уялдуулан бүсийн аймгууд, орон нутгийн хөгжлийн төв, түүнд таталцах сумдын эдийн засгийн чиг үүрэг, тэдгээрийн  тэргүүлэх нөөц, боломжийг тодорхойлж, бүсийн төрөлжилт, хоршилт, дагналт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, нийлүүлэлтийн сүлжээг нэмэгдүүлэх гарц, боломжийн талаар хэлэлцэж, гарсан санал зөвлөмжийг Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулах юм.

5. АМЬДРАЛЫН ЧАНАР, ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Бүсийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгмийн үзүүлэлтүүдийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж, иргэд бүс нутагтаа сэтгэл хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлэх боломжуудын талаар хэлэлцэж, санал зөвлөмж гаргаж, Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулна.  

“Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай  мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан. Уг салбар хуралдаанаас гарсан санал, зөвлөмжүүдийг “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-нд бүс нутгаас сонгогдсон хуралдаанд оролцож байгаа Улсын их хурлын гишүүд танилцуулж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаагаар туйлын ач холбогдолтой болж байгааг талууд онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.242.47.254

спортын ордонд олон согтуу хүн цуглуулсан хурлаас онц шийдвэр гараад хэрэгжих үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж