Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр спортын өрсөлдөөн эрчимжиж, улс орнууд олимп, дэлхийн аваргын тэмцээнүүдэд амжилт үзүүлэхийг төрийн бодлогын хэмжээнд анхаарах болсон. Энэ хүрээнд олон улс спортын өндөр амжилт гаргасан гадаадын иргэдэд иргэншил олгож, өөрийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцуулах бодлогыг хэрэгжүүлж байна. Монгол Улс ч энэ чиг хандлагыг даган, Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хүрээнд олимпийн амжилт гаргасан эсвэл амжилт гаргах боломжтой гадаадын иргэнд Монгол Улсын иргэншил олгох тухай заалт тусгахаар ажиллаж байна.
Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “мэргэшил эзэмшсэн,” гэсний дараа “олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд, эсхүл” гэж нэмсүгэй.-Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг албан ёсоор байгуулагдаж, олимпийн түвшний амжилт гаргах чадвартай гадаадын тамирчдад Монгол Улсын харьяат болох боломжийг хуульчилж өгөх тухай зохицуулалт боловсруулж эхэлжээ. Энэ өөрчлөлтийн үндсэн зорилго нь Монгол Улсын спортын хөгжлийг дэмжих, олон улсын тэмцээнд амжилттай оролцох замаар улсын нэр хүндийг өсгөхөд орших биз ээ. Спорт бол зөвхөн биеийн хүч, авьяас төдийгүй улс орнуудын зөөлөн хүчний (soft power) нэг хэлбэр болж хөгжөөд буй өнөө үед энэхүү өөрчлөлт нь стратегийн ач холбогдолтой алхам болж байна.
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА
Дэлхийн олон улс энэ төрлийн бодлогыг хэрэгжүүлж, гадаадын өндөр ур чадвартай тамирчдыг иргэншилд хялбаршуулсан нөхцлөөр хамруулдаг.
Жишээлбэл, Казахстан улс бөх, жүдогийн төрөлд гадаадын тамирчдыг иргэншилд хамруулан өөрийн улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцуулж, олон медаль хүртсэн. Хамгийн тод жишээ нь Г.Отгонцэцэг билээ. Тэрбээр 2016 оны олимпоор Казахстаны нэрийн өмнөөс барилдаж, хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Мөн Катар улс "спортын иргэншил" гэх бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, Африк гаралтай тамирчдыг иргэншилд оруулан хөнгөн атлетикийн төрөлд өндөр амжилт үзүүлж байна. Орос, АНУ зэрэг улс ч мөн адил спортын амжилтаар дамжуулан иргэншил олгох нөхцлийг тодорхой хязгаарын хүрээнд нэвтрүүлсэн байдаг.
Эдгээр улс орны туршлагаас харахад спортын иргэншил бол зөвхөн тамирчны хувь хүний асуудал бус, улс орны стратегийн бодлого болсон гэдгийг харуулж байна.
ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН БОЛОМЖИТ НӨЛӨӨ
Харьяатын хуулинд ийм төрлийн өөрчлөлт оруулах нь Монгол Улсад хэд хэдэн эерэг үр нөлөө авчирч болох юм. Юуны өмнө, олимп, дэлхийн аваргын медаль хүртэх боломжтой тамирчдыг татсанаар Монголын нэр хүнд олон улсын тавцанд өснө. Хоёрдугаарт, гадаадын шилдэг тамирчидтай хамтран бэлтгэл хийж, нэг багт хүчин зүтгэх замаар манай залуу тамирчдын ур чадвар ахиж, сургалтын түвшин нэмэгдэнэ. Гуравдугаарт, спортын салбарыг дэмжих төрийн бодлого нь олон нийтэд итгэл төрүүлж, спортод хандив, хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж бүрдэнэ.
БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ, АНХААРАХ ЗҮЙЛС
Гэсэн хэдий ч ийм төрлийн бодлого хэрэгжүүлэхдээ анхаарах хэд хэдэн эрсдэл байгааг үгүйсгэх аргагүй. Юуны өмнө, иргэншил олгох нь түр зуурын амжилтад тулгуурлах ёсгүй бөгөөд тухайн иргэний Монгол Улсад оруулах урт хугацааны хувь нэмэр чухал.
Мөн иргэншил олгох шалгуур нь тодорхой бус, уян хатан байдал хэтэрвэл улстөрийн ашиг сонирхлоор дамжуулан “иргэншлийн наймаа” гэх асуудал үүсгэж болзошгүй. Түүнчлэн тухайн иргэн Монголын нэрийн өмнөөс амжилт гаргасны дараа дахин иргэншлээ өөрчлөх, улсаа орхих тохиолдолд төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө.
Жүдоч Г.Отгонцэцэг одоог хүртэл Монгол Улсын иргэншлээ сэргээж чадаагүй гэх.
Монгол Улс спортын хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд гадаадын иргэнд амжилтад тулгуурлан иргэншил олгох тухай хуулийн зохицуулалтыг тусгаж буй нь олон улсын туршлагад нийцсэн, оновчтой алхам байж болно. Гэвч энэхүү бодлого нь түр зуурын амжилт биш, урт хугацааны үр өгөөжийг хангасан, шалгуур тодорхой, хариуцлага өндөртэй байх шаардлагатай. Иргэншил олгох явц нь зөвхөн амжилтын шалтгаанаар бус, тухайн хүний Монголын нийгэм, спорт, соёлд оруулах нийтлэг хувь нэмрийг үнэлэх үндэслэлтэй байх ёстой.
Ийнхүү энэхүү хуулийн төсөл зөв тэнцвэртэйгээр батлагдаж чадвал Монгол Улс олон улсын спортын өрсөлдөөнд илүү итгэлтэй, өргөн хүрээтэй оролцох нөхцөл бүрдэх болно.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.187.121
Түр Монгол улсын иргэн байгаад гарчихдаг. Монголчууд нутгаасаа зугтаад байхад хэн монгол улсын иргэн болох вэ!
Зөв 2 цагийн өмнө 202.9.46.123
Зөвөө, гэхдээ монголын давхар биш дан иргэншил олгох
Нэргүй 2 цагийн өмнө 103.57.94.219
mongolchuud huuhdee nandignadag bolson tul tsaashdaa sain tamirchin toroh bolomjgui bolson. sain tamirchin chini asar hund zamnaliig tuulj bii boldog. ih zolios ih amjilt
Нэргүй 2 цагийн өмнө 43.242.242.59
Мөнхбаяр, Отгонцэцэг нарт Монгол улсын иргэншлийг нь сэргээж өгөх хэрэгтэй. Тухайн үедээ тэгэх шаардлагатай болоод л явсан. манай улс хоёрдмол иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй байсан учир тэгсэн байж таарна. зүрх, сэтгэл, цус, үндсээрээ монгол хүнийг яагаад иргэншлийг нь сэргээхгүй байгаа нь хачирхалтай байна
Дэмжихгүй 3 цагийн өмнө 202.21.126.30
Буудлагын Мөнхбаяр ч эргээд Монголын иргэншлээ авч чадаагүй байх шүү. Угаасаа ч улсын харъяатаас гарна, орно гэдэг тийм амар байх ёсгүй. Гадаадаас тамирчин авч Монгол иргэншил олгох огт хэрэггүй зүйл. Баттулга ерөнхийлөгч 1 жудоч иран залууд иргэншил өгөөд яалаа, олимпийн дараа Азербайджан руу орчихсон байх аа? Тиймэрхүү зальжин гарууд дэлхийгээр л нэг байгаа. Ер нь л дэмий шүү.
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.182.143
Спортын иргэншил гээд олон улсад түгээмэл болж байгаа
Нэргүй 7 цагийн өмнө 203.98.76.176
Бразил Аргентинээс хэдэн хөлбөгчин авчирч дэлхийн аваргад Монгол улсыг оруулах саналтай. Хамгийн том тэмцээн шүү
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.166.134
тэр нь зөв, манай тамирчид явцгүй боллоо, биеийн хөгжил бхгүй, сэтгэлзүй гэж 0000
Zichin 7 цагийн өмнө 66.181.161.30
endeh gainudaa yaya gej bhd rbd tebdees gainudig avchirshgui shui.guilagchnaa medehgui tolgoi der garna,darganarni tosvoin mngiig ogno,aimguudikn darga nar bas dalvhinna,ditro negnee hundleed surchih,yadarnaa sejiglene,end trndhiin guilagchgig dolooh shahna,
Ирнг 7 цагийн өмнө 103.57.92.245
тэнэглэл Олимпийн аваргатай болохоор хөрөнгө орж ирдэг юм уу Тэгвэлихойт солонгос яах юм .
Авиогаиаулгай байгаагаар зөв хөрөнгө оруулагч орж ирэхгүй .
Манайх шиг аль хэдэн 10 жилийн өмнө медаль аюсан хөгшинд хэдэн зуун саяар нь жилд өгөөд суудаг нэг улс байхгүй. Оронд нь залуус хүүхдүүдийг спортоор хичээллэх боломж олгох ёстой
зочин 9 цагийн өмнө 103.168.34.44
Одоохондоо Монголын улсын хийх ажил арай биш байх аа. Спортоос өмнө өөрснөө хоолоо үйлдвэрлээд импортоор авахгүй амьдрах арга олмоор юм биш үү? Хавдрын өвчний шалтгаан нь харийн гаралтай хүнс байх аадаа. Тиймч учраас ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдлыг их анхаарч байна ууу даа
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.24
Дөрөвүүд 35 жил хулгайд алдсн нам төрөө авахгүй бол юу вээ нээрээ. Дөрөвдүүд өөрсдөө нам төрөө авахгүй бол юу вээ нээрээ.Хэдий болтл х***а манжуудд юмаа хулгай алдж явдгийн даврцн х***а манж л******д. Нам төр хулгайлцн х***а манж лаларуудыг х***а манжруун хөөж зайллуул издагуудыг.
Нэргүй 9 цагийн өмнө 103.29.146.148
болимоор юм с**, нэг алгын чинээ хавтгай төмөр чирч ирээд түүгээр яах гээд байгаа юм