СЭЗИС-ийн босго оноо хамгийн өндөр байна

СЭЗИС-ийн босго оноо хамгийн өндөр байна

СЭЗИС-ийн босго оноо хамгийн өндөр байна

Энэ онд 42 мянган сурагч ерөнхий боловсролын сургууль төгсөж, Элсэлтийн шалгалт өгнө. 2025 оны элсэлтийн шалгалт зургадугаар сарын 18-21-ний хооронд болох юм. Их, дээд сургуульд дэвшин суралцах сурагчид элсэлтийн шалгалт өгөхөөс урьтаж Монгол хэл, бичгийн шалгалт өгдөг болсон. Тэгвэл энэ онд нийт 83374 сурагч шалгалтад хамрагдсан байна.

Үүнээс 70410 нь шалгалтад тэнцсэний 121 нь 800 оноо авчээ. Харин 12964 сурагч шалгалтад тэнцээгүй байна.

Шалгалтад тэнцээгүй сурагчдын тухайд ирэх арванхоёрдугаар сард дахин шалгалт өгөх боломжтой юм. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчдын чухал мэдээллийн нэг нь Их, дээд сургуулиудын босго оноо байдаг. Их, дээд сургуулиудын босго оноо харилцан адилгүй байсныг БШУ-ны яамнаас, 2024 оны дөрөвдүгээр сард Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг ижил байхаар тогтоосон. Тэгвэл 2025-2026 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам, элсэлтийн шалгалтын босго оноог танилцуулъя.

Их, дээд сургуулиудын босго оноо 420-650 байна

Улаанбаатар хот дахь МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн хувьд суурь болон дагалдах шалгалтын оноо тус бүр 490, орон нутгийн салбар сургуулийн хувьд 430 онооноос багагүй байна. Гэхдээ бүртгүүлэгчийн оноог тооцохдоо байр эзлүүлэн хамгийн өндөр оноог харгалзан үзнэ.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/ босго оноо 440-490 байна. Тухайлбал, Уламжлалт анагаахын ухааны их эмч мэргэжлийн хувьд 440, хүний их эмч, эм зүйч, хүүхдийн эмч гэх мэт арав гаруй мэргэжлийн босго оноо 490 байна.

Соёл урлагийн их сургуульд элсэхийн тулд 450-490 оноо авсан байх шаардлагатай. СУИС-ийн бүртгэл ирэх тавдугаар сарын 12-нд эхэлж, зургадугаар сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Улмаар элсэлтийн шалгалтын оноогоор оюутан элсүүлэх хөтөлбөр долдугаар сарын 02-ны өдөр эхлэх аж.

ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн босго оноо салбар сургуулиасаа хамаарч 430-550 байна. Түүнчлэн элсэлтийн бүртгэл хаагдсаны дараа, бүртгэлээ баталгаажуулсан бүртгүүлэгчдийн элсэлтийн шалгалтын оноо, суурь ба дагалдах хичээлийн онооноос нийлбэр оноог тооцоолж, сонгож бүртгүүлсэн хөтөлбөр бүрээр босго оноотой харьцуулан эрэмбэ үүсгэнэ.

Их сургуулиудаас СЭЗИС хамгийн өндөр босго оноотой байна. Тодруулбал, босго онооны хувьд сонгон суралцах хөтөлбөрөөсөө хамааран элсэлтийн шалгалтын дундаж оноо 510-650 шаардлагатай.

СЭЗИС-ийн 2025-2026 оны элсэлтийн бүртгэл 2025 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэх ажээ. Харин МУБИС-ийн босго оноо 420-480 байгаа бол ХААИС-ийн босго оноо 450-480 байна.

Энэ жилийн элсэлтийн шалгалт, математикийн шалгалтын 1000 бодлогыг ил зарласнаараа онцлогтой. Их, дээд сургуулиудын төлбөрийн хувьд 2024-2025 оны хичээлийн жилд нэг кредит нь 98-215 мянган төгрөг байжээ.

2025 оны Элсэлтийн шалгалтын хуваарь: 

Зургадугаар сарын 18 /Лхагва гараг/

  • Түүх – 10:00-11:20
  • Англи хэл – 14:00-15:20

Зургадугаар сарын 19 /Пүрэв гараг/

  • Хими – 10:00-11:40
  • Газарзүй – 13:00-14:20
  • Нийгэм судлал – 16:30- 17:50

Зургадугаар сарын 20 /Баасан гараг/

  • Биологи – 10:00-11:20
  • Математик – 14:00-15:20

Зургадугаар сарын 21 /Бямба гараг/

  • Физик – 10:00-11:40
  • Орос хэл – 13:00- 14:20
  • Монгол хэл – 16:00-17:20

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 192.82.66.243

Манай улсад Боловсролын Бодлого гэж бна уу ??? Нийт Хүн амын хэдэн % нь бүрэн Дунд, Дунд, Дээд боловсролтой болохвэ ???? Мэргэжилтэй ажиллах хүч бна уу энэ улсад ?????

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.70.37.178

Монгол хэл бичгийн шалгалтанд 50% буюу 25 оноо авсан хүүхэд тэнцэж байгаа нь дэндүү сул байна, ядаж 60% гүйцэтгэлтэй байж тэнцэх хэрэгтэй. Энэ жишиг оноо гэж хамаг мууг нь хаасан тоо, жишиг оноогоор нь харахаар нэг л 700, 800 авсан хүүхдүүд гүйцэтгэлийн хувиар нь харахаар дөнгөж 70, 80% .

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 203.17.23.177

ЕР НЬ БОЛ 500-ААС ДООШ ОНОО АВСАН БОЛ ИХ СУРГУУЛЬД ЭЛСҮҮЛДЭГГҮЙ БОЛГОЧИХ ХЭРЭГТЭЙ. ИЙМ ОНОО АВЧХААД ЯАЖ ИХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ ОЙЛГОХ ВЭ ДЭЭ. МОНГОЛЫН ИХ СУРГУУЛИУД ТИЙМ СУГА ЮМ УУ. ХҮҮХЭД БОЛГОХ МАТЕМТИКЧ БОЛОХ АЛБАГҮЙ ГЭДЭГ ШИГ ХҮН БҮР ДЭЭД БОЛОВСОЛ ЭЗЭМШИХ ШААРДЛАГАГҮЙ. ӨӨРИЙНХӨӨ МЭДЛЭГ ЧАДВАРТ ТААРСАН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХЭД Л БОЛНО. ҮСЧИН, ТОГООЧ, БАРИЛГАЧИН БОЛОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.179.63

Босго оноог 650 аар тогтоох хэрэгтэй.тоогоор бизнёс хийгээд байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж