Европын эцсийн шаардлага

Европын эцсийн шаардлага

Европын эцсийн шаардлага

Украин болон Европын дөрвөн орны удирдагч Ням гаригт (2025.05.11) хамтарсан мэдэгдэл гаргаж, Даваа гаригаас эхлэн 30 хоногийн хугацаатай нөхцөлгүй гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрөх шаардлагыг Орос улсад хүргүүлсэн байна. Хэрэв Москва уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол Европын холбоо болон АНУ-ын хамтарсан өргөн хүрээний хориг арга хэмжээг хэрэгжүүлэх болно гэж анхааруулжээ.

Тодруулбал, Их Британи, Франц, Герман болон Польшийн удирдагч нар Киев хотноо Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хэлэлцсэний эцэст тулган шаардах бичиг боловсруулсан байна.

АНУ уг бичгийг дэмжих болно гэж удирдагч нар мэдэгдсэн юм. Үүний хариуд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч "CNN" агентлагт хэлэхдээ, Москва тухайн саналыг хэлэлцэж үзэх болно гэж мэдэгдсэн бөгөөд Орос улс ямар ч дарамт шахалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж онцолсон байна. Тус улсын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр ямар нэгэн тайлбар өгөөгүй болно.

Европын холбооны дөрвөн удирдагч өмнө нь хэзээ ч хамтдаа Украинд айлчилж байгаагүй юм. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Бид яг одоо ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр Даваа гаригт эхлэх гал зогсоох хэлэлцээрийг дэмжихээр шийдлээ" гэжээ. Мөн Укрианыг дэмжиж буй сайн дурынхны эвсэл гэх 20 орны удирдагч нар Киевт болсон уулзалтад цахим хэлбэрээр оролцсон байна.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Макрон хэлэхдээ, "Энэхүү гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн тохиолдолд бид европ болон Америкийн хамтарсан томоохон хориг арга хэмжээг бэлтгэж, хэрэгжүүлэхээр тохиролцсон" гэж онцлон тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна АНУ болон Украин өнгөрөгч хоёр долоо хоногийн турш ижил төстэй саналыг дэвшүүлж байсан ч Орос авч хэлэлцээгүй юм.

ҮНЭМЛЭХҮЙ ЭВ НЭГДЭЛ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трамп "Цагаан ордонд эзэн суусан эхний өдрөө Орос, Украины дайныг дуусгана" гэж мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч түүний төсөөлсөн шиг амархан байсангүй. Гал зогсоох хэлэлцээр сунжирснаас болж дайныг зогсооход гар бие оролцохгүй гэж хүртэл Трамп сүрдүүлсэн удаатай. Түүнчлэн өнгөрсөн сард АНУ болон Украины төрийн тэргүүн нар ам мурийснаас болж Трамп Путины талд орж магадгүй гэж олон нийт эмээж байсан юм. Гэвч Путины олон улсын шаардлагыг үл тоож буйг Трамп сүүлийн үед буруутгах болсон юм.

Их Британийн ерөнхий сайд Стармер хэлэхдээ, "Өнөөгийн бидний байр суурь нь АНУ төдийгүй дэлхийн олон орон нэгдэж буйн илрэл юм. Тэд бүгд 30 хоногийн ямар ч нөхцөлгүй гал зогсоохыг хүсч, санал нэгдэж байна" гэж мэдэгджээ.

Түүнчлэн Киевт уулзсан таван орны удирдагчид Трамптай цахимаар холбогдож, уулзалтын талаар мэдээлэл цаг тухайд нь өгч байсан гэж Украины гадаад хэргийн сайд Андрей Сыбиха мэдэгдэв. Польшийн ерөнхий сайд Дональд Туск уулзалтын талаар хэлэхдээ, "Урт хугацааны дараа анх удаа дэлхий нийтээрээ санал нэгдэж байгаа мэт санагдсан" гэж онцолжээ. Мөн тэрбээр "Жинхэнэ сорилт бидний өмнө, Путины өмнө байгааг мэдэж байна. Бид одоо Оросын хариуг хүлээж байх болно" гэж мэдэгдсэн байна.

ЭНХ ТАЙВНЫГ ЦОГЦЛООХЫН ТУЛД

Макроны мэдэгдсэнээр гал зогсоох хэлэлцээрийг гол төлөв АНУ хянах боловч европчууд туслалцаа үзүүлэх аж. Мөн энх тайвныг цогцлоож, эвлэрлийг дэмжихийн тулд Орос, Украины эрх баригчдыг аль болох түргэн хугацаанд хэлэлцээ хийлгэх арга замыг эрэлхийлнэ гэжээ. Францын ерөнхийлөгч Макрон 2022 оны зургадугаар сараас хойш Киевт айлчлаагүй бөгөөд тухайн үед Итали болон Германы өндөр албан тушаалтнуудын хамт айлчилж байжээ. Украины орон нутгийн хэвлэлийн нийтэлсэн зурагт, Европын удирдагч нар Зеленскийтэй хамт дайнд амиа алдсан цэрэг эрсийг хүндэтгэж, гэрэлт дэнлүү асаасан байна. Германы Канцер Мерцийн хувьд өнгөрөгч долоо хоногт албан ёсоор үүргээ хүлээж авсан төдийгүй Украинд канцлерын хувиар анх удаа айлчилж байна.

Москва хотноо болсон Ялалтын баярын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд гурав хоногийн хугацаатай түр гал зогсоох шийдвэрийг Путин гаргасны дараа Европын удирдагчид Киевт айлчилж буй нь томоохон утга илэрхийлж байна гэж ажиглагчид үзэж буй.

Гэвч нөхцөл байдлыг үл харгалзан талууд гал нээсэн хэвээр байсныг олон улсын хэвлэлүүд мэдээлсэн юм. Зүүн Донецк муж дахь бригадын нүүлгэн шилжүүлэх хэлтсийн дарга Серхий хэлэхдээ, шархадсан хүмүүсийн тоо гал зогсоохоос өмнөх үеийнхтэй адил хэвээр байна гэсэн юм. Тус мужийн нүүлгэн шилжүүлэх түргэний машины жолооч Виктор хэлэхдээ тулалдаан үргэлжилсээр байгаа ч их буу, пуужингийн нөөц багассан болохыг сэтгүүлчдэд онцолжээ. Тэрбээр мөн Орос улс 30 хоног гал зогсоох саналыг хүлээн авч, баримтална гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд "Тэдэнд итгэж болохгүй, тэд итгэж болох улс биш" гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES, AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-12 202.126.89.55

Өө амар уу айн? Байдал хэцүүдээд эхлэхээр "гал зогсооё" гээд юмсаа татаж авсныхаа дараа дахин эхэлдэг. Курскыг алдахаасаа өмнө Трамп баахан тэгж гүйсэн ч амжаагүй, бэлэн байсан 70к нато цэргээ алуулж тийш нь татсан байсан хамаг техникээ шатаалгаад бут цохиулж гарсан. Одоо Оросууд урагшлаад давшаад эхлэхээр зогсоох хүч байхгүй, цэрэг хайх хэрэгтэй, цаг хугацаа орно.

Avatar

Нэргүй 2025-05-12 122.201.25.111

нэмэлт тусламж авах гэсэн арга л байх доо. Дайныг жинхэнээс нь зогсоох нөхцөл тавиад хэрэгжүүлбэл сайн сан. Дайнаа үргэлжлүүлэх л хүсэлтэй байх ши. гал зогсоосон хугацаанд з****г татаж авах гэсэн арга биз дээ. тэрэнд орвол бүүр зошсоох талаар яриасай даа.г

Avatar

Нэргүй 2025-05-12 66.181.191.82

30 хоног. тэгээд дахин 30 30 хоногоор сунгасаар мартамнаж больвол.

Avatar

Нэргүй 2025-05-12 185.220.101.134

Starmer looking like, did you guy really do blow 😂😂😂 youtu.be/-Sz6cIACfB0?si=AsdKNyOQ9t2iUAVZ

Avatar

Зочин 2025-05-12 202.9.46.31

Укр-ууд сөхөрсөн байгаа дээр нь дайраад байх хэрэгтэй. Европын холбоонд салаавч л өг.

Avatar

XT tivee 2025-05-12 50.147.160.114

tariyraarOC;

Avatar

- OC600; # ? CJNr ubchlyylex zorilgotob; 2025-05-12 50.147.160.114

seegsdx Ubjtei tt chanjing, galzyy workers.

Avatar

KAMEr+ ytasaar CJN Xylgaichduin tiv###; ? 2025-05-12 50.147.160.114

NEgtei shaaltsyylj, s** delgyyruin geling xangamjuin
Hiting.

Avatar

И 2025-05-12 139.5.217.37

30 хоног гээд байдаг нь цаанаа учиртай. Бүр зогсооё гэхгүй л бгаам !

Avatar

ЕХ буруутай 2025-05-12 66.181.166.110

Зеленскийг л зайлуулах хэрэгтэй учир нь тэр алиалагч хэлэлцээрийг бүтэлгүй болгох хар тамхичин Хагарал НАТО, АНУ-аас эхлэлтэй учир үндсээрээ тэд л өдөөн хатгагч, санхүүжүүлэгч, дайны гол буруутнууд шүү дээ Оросыг дарамтлах, басамжлах хэрэггүй буулт хийхгүй бол хэзээ ч хэлэлцээр амжилттай болохгүй

Avatar

Нэргүй 2025-05-12 185.220.101.51

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-05-12 103.212.162.109

энэ удаа ч Путин буланд лав гэгч нь шигдсэн байхаа даа. Орешникийн үлгэр нь дуусах байхаа даа. Үр дүнд нь оросын ард түмний нуруу тэнийгээсэй л гэж ерөөх байна..

Avatar

зочин 2025-05-12 66.181.188.223

Хүчээр айлган сүрдүүлэх барууны ямар ч дарамт шахалтыг хүлээж авах боломжгүй , Украинд баруун з****г нийлүүлж байгаа болон орост баруунаас ирэх аюул арилаагүй нөхцөлд 30 хоног гал зогсоох мэт шаардлаг хүлээж авах боломжгүй гэдгээ оросын тал мэдэгдэв, Хэрэв үнэхээр дайн дуусгахыг хүч байгаа бол 2022 онд баруун,украины өөрсдөө зогсоосон Стабулын хэлэлцээг сэргээх санал хариу тавьсан байна, Орос орон бусдын өмнө бөхийж,хүслийг нь биелүүлж байдаг, монгол мэт бусдын идэш болох арчаагүй орон биш

Avatar

Зочин 2025-05-12 202.126.89.93

Ямар баасных нь эцсийн шаардлага байдаг юм. Путин 5/15 гэхэд дундын зуучлал гэлтгүй шууд уулзаа гээд хугацаа өгсөн. Түүнээс цааш нялцганаад байхгүй шууд гол төвүүдийг нь орешникдэнэ гээд, тэгээд л нөгөөдүүл нь бөөнөөрөө очоод Зелинскийг шахсана ш дээ. Тэдний 5/8 д очсоныг дэлхий мэдсэн ч юм алга, Оросын ялалтын парад л доргиолоо ш дээ. Одоо ЕХ, АНУд Оросын эсрэг авах хориг ч гэж байхгүй болсон.

Avatar

333 2025-05-12 59.153.114.228

tiim shuu. avakh Khorig odoo uldeegui. EH uursduu dampuurakh geed baigaa sh dee.

Avatar

Нэргүй 2025-05-12 202.126.89.55

Тийшээ очиж явахдаа тэд бас Оросын ялалтын баярыг тэмдэглэж вагонд хар тамхи татаж байгаад сайхан гардуулсан сэтгүүлчдэд баригдсан гэнэ дээ, ккк.

Avatar

Цогт 2025-05-12 202.21.109.22

Өлгийтэй байхад нь 14 улс Антант нэртэй холбоо байгуулаад дайрч адаг сүүлд нь арьсаа өвчүүлсэн түүхийг наад хөндий гоймон чинь мэдэх болов уу

Avatar

Нэргүй 2025-05-12 185.220.101.85

Youtube-ээр "Emmanuel Macron, Friedrich Merz and Keir Starmer meet aboard train to Ukraine" гээд хайгаад үзээрэй!
Associated Press агентлагийн бичлэг.
Еврофашист Стармер, Макрон, Мерц гурав нацист Киевээс буцаж байхдаа галт тэргэнд өрөөндөө хар тамхи татаж байгаад гардуулсан бичлэг. Фашист Мерц яаран сандран хар тамхины халбагаа нууж байгаа, фашист гоомоо тахиа Макрон хар тамхиа нуун бантаж байгаа царай нтр, 32 дахь секундээс эхлэнэ 😜😂🤣

Avatar

Нэргүй 2025-05-12 202.126.89.55

Манай Хүрлээгийн хайрт ганц найз Макро боу г*** гэдэг нь эртнээс ил байсан шүү. Гэтэл дээр нь муу дээр муухай муухай дээр улцан гэж хар тамхичин. Хүнийг найзаар нь шинж гэдэг ч үнэн үг шүү!

Avatar

зочин 2025-05-12 202.9.46.179

Украйныг Дайнд бэлтгүүлж, Оросын эсрэг өдөөн турхирч, дайныг эхлүүлж, 4 дэх жилд нь үргэлжлүүлж байгаа хөгшин европ шаардах эрхгүй….Зөвхөн ОХУ шаардах эрхтэй.

Avatar

Нэргүй 2025-05-12 176.59.149.86

үнэн шдээ

Avatar

Нэргүй 2025-05-12 66.181.177.82

Хэрээ хэрээнийхээ зүг л нисдэг гэж үнэн үг юм байна

Avatar

ХУУЛЬЧ 2025-05-12 202.9.46.238

БИТГИЙ Л 1939 ОНОО ДАВТААРАЙ ДАА . ТЭР ҮЕД АНГЛИ ФРАНЦ ФАШИСТ ФАШИСТ ГЕРМАНД ДАЙН ЗАРЛААД ,,,, ФАШИСТ ГЕРМАН -ЗСБНХУ ХООРОНДОО ДАЙТАХААС ТАГАЛЗАЖ ӨӨРТ АШИГТАЙГААР ТЭР ХОЁР АСУУДАЛ ШИЙДСЭН САНАГДАНА.,,,,,АМЕРИК -ОРОС ХОЁР БАС ТЭГЭХИЙГ ХЭНЧ ҮГҮЙСГЭХ БОЛОМЖГҮЙ Л ДЭЭ .,,,,,ЕВРОПТ ТЭР УКРАЙН ХЭРЭГТЭЙ ДЭЭ БИШ Л ДЭЭ .,,,,ХАРИН ОХУ ДАХИАД АНГЛИ,,ФРАНЦААС ИЛҮҮҮ ХҮЧТЭЙ БОЛЖ ГЕРМАНТАЙ АДИЛ ЕВРОПЫН ТОГЛОГЧ БОЛОХООС АЙЖ БАЙГАА ХЭРЭГ,,,,.,,,

Avatar

Нэргүй 2025-05-12 66.181.177.82

Хэний хүчээр фашистуудын гараас чөлөөлөгдсөнөө аль хэдийнээ мартчихсан байх шив. Польшуудыг Гитлер нэг мөсөн устгачихгүй дээ гэж харамсаж байна.

Avatar

Нэргүй 2025-05-12 122.201.23.83

Putler Kaput

Avatar

Нэргүй 2025-05-12 45.138.16.222

Харуулах боломжгүй.

Avatar

mgl 2025-05-12 103.9.90.130

Макрон тэргүүтэй ижил хүйстэн гаж донтнууд хар тамхичдын мансуурсан үедээ гаргасан шийдмэр бн. дэлхийд цөмийн дайн дэгдээж сөнөөж байж л дуусцгаах бхдаа

Avatar

Нэргүй 2025-05-12 59.153.114.163

SEKSDI80955877ANUSDI JARGAAN VANXANDI

Avatar

Нэргүй 2025-05-12 45.84.107.47

Гэртээ ганцаараа орхоос айгаад хэдэн алиа юмнууд дагуулж орж ирдэг алианууд байдаг даа, ккк.
Нөгөө алианууд нь бүлт бүлт үсрээд л, ха ха ха, нэг алиагаа нөгөө хэдэн алианууд нь гэмгүй царайлахад нь тусалж гуперлэж өгч байгаа юм л даа, ха ха ха 😜😂🤣

Avatar

Нэргүй 2025-05-12 202.126.88.129

Хүнд хамгийн аюулгүй орчин гэр орон нь байдаг юм шт,ёстой том балайрдаг хог вэ.

Avatar

ЗОЧИН 2025-05-12 122.201.31.137

ПУТЛЁР ИЙГ ОДОО Л БУУЛГАЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. СҮНС СҮЛД НЬ ЗАЙЛСАН БАЙНА ЛЭЭ. ОРОСД ИРГЭНИЙ ДАЙН ГАРВАЛ ПУТЛЁРИЙГ ДҮҮЖЛЭХ БАЙХ ДАА.

Avatar

Нэргүй 2025-05-12 45.84.107.47

Энэ их мухар сүсэгтэй харанхуй хуяа тролл байна, ккк

Avatar

Нэргүй 2025-05-12 66.181.161.185

Путин бууж өгөхгүй горьд чи

Avatar

Нэргүй 2025-05-12 66.181.161.185

бууж өхгүй горьд чи

Avatar

зочин 2025-05-12 66.181.160.118

Оросын генерал А .Лебедь " Бүх дайн эхлээд сүйрэл, дараань мухардал ,эцэст нь энхийн хэлэлцээрээр дууснаа".. гэжээ.Тэхэл юм шиг байна

Avatar

ИРГЭН 2025-05-12 103.57.95.169

ЕХ-ын хэлдэг юм Хориг ,,,,,эргээд тэр Хоригондоо өөрсөдөө Дампуурч балардаг байж,

Avatar

зочин 2025-05-12 66.181.160.118

Газ нефт ганцхан Оросод байдаг юм бишээ !!..Жишээнь Саудын Арабд уснаас хямдхан

Avatar

өхөхөх 2025-05-12 157.15.7.100

тэр саудаасаа очоод бензинээ ав даа лаларааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж