Хүдэр сумын түймрийг бүрэн унтраажээ

Хуучирсан мэдээ: 2025.05.11-нд нийтлэгдсэн

Хүдэр сумын түймрийг бүрэн унтраажээ

Хүдэр сумын түймрийг бүрэн унтраажээ

НЭМЭЛТ:

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 09-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.11/ 18:57 цагт бүрэн унтраажээ.

Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, мөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн “Төмөртэйн” төмрийн хүдрийн уурхайн ажилчид, Тариа бригад, Хүдэр сумын мэргэжлийн ангийн нийт 115 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.

Урьдчилсан байдлаар тус түймэрт 104 га ойн талбай өртсөн байна.

ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.11/ 16:10 цагт цурманд орууллаа.

Цурманд оруулсан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын түймэр болон тус аймгийн Ерөө, Хэнтийн Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна. Мөн Булган аймгийн Баян-Агт суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий гаүраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж