12964 шалгуулагч босго давсангүй

12964 шалгуулагч босго давсангүй

12964 шалгуулагч босго давсангүй

Монгол хэл, бичгийн шалгалтын 2023-2025 онуудын үр дүнг харьцуулсан байдлаар Боловсролын үнэлгээний төвөөс танилцууллаа. Монгол хэл бичгийн шалгалтыг 2013 оноос эхлэн Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах суралцагчдаас заавал авах шалгалт болгосон. Босго оноо 400 байхаар тогтоосон онцлогтой явагддаг шалгалт. Өөрөөр хэлбэл, 400 онооны босго давж байж дотоодын их, дээд сургуульд элсэх эрх үүсдэг.

Тэгвэл энэ онд нийт 83374 суралцагч Монгол хэл, бичгийн шалгалтад хамрагджээ. Үүнээс 70410 суралцагч шалгалтад тэнцсэн бөгөөд 12964 суралцагч буюу нийт шалгуулагчдын 15.5 хувь нь шалгалтад тэнцээгүй байна.

Өнгөрсөн жилийн тухайд 5300 гаруй сурагч Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй бөгөөд шалгалтын дүнгээ шалгуулах, дахин шалгалт өгөх хүсэлтээ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвийн байранд дугаарлаж байсан юм. Энэ жилийн тухайд түүнээс даруй хоёр дахин их суралцагч шалгалтдаа тэнцсэнгүй.

Боловсролын үнэлгээний төвөөс тодруулснаар "энэ удаагийн “Монгол хэл, бичгийн шалгалт”-нд нийт шалгуулагчдын 15.5 хувь буюу 12964 сурагч босго оноогоо хангаж чадаагүй байна. Эдгээр хүүхдүүд ирэх арванхоёрдугаар сард дахин шалгалтад хамрагдах боломжтой. Бүх сурагч дахин шалгалтад орох байх гэж бодож байна. "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч элсэлтийн шалгалтаа өгч болно. Дахин шалгалтын хувьд системд оноо нь бүртгэгдсэн л бол тухайн үедээ автоматаар дахин шалгалт өгөх эрх нээгдэнэ. Мөн сурагчид өөрсдөө цахим системд бүртгүүлж болно. Гэхдээ сурагчдын хувьд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн ч шалгалтдаа ирдэггүй тохиолдол их байдаг учир сурагчид өөрсдөө бүртгүүлэх шаардлага тулгардаг. Тиймээс тухайн үедээ илүү тодорхой болно. Монгол хэл, бичгийн шалгалт дахин өгөхөд урьдын адил үнэ төлбөргүй авна" гэсэн юм.

Боловсролын яамнаас баталсан журамд:

  • Монгол хэл бичгийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна.
  • Шалгуулагч нь "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно.
  • "Монгол хэл бичгийн шалгалт"-ын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд сургуульд элсүүлэхгүй.
  • Элсэлтийн шалгалтын анхны оноог шалгалт зохион байгуулагдсан тухай бүрд шууд засалтын цахим технологийг ашиглан засаж, үр дүнг нээлттэйгээр мэдээлнэ.
  • Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь шалгалтын зохион байгуулалт, шалгалтын материалыг засах, үнэлэх, үр дүнг мэдээлэхтэй холбоотой өргөдөл, гомдлыг шалгалт зохион байгуулж дууссанаас хойш ажлын таван өдөрт хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэнэ.
  • Шалгалтын зохион байгуулалт, материалыг засах, үнэлэх, үр дүнг мэдээлэхтэй холбоотой өргөдөл гомдлыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага дээр биеэр очиж өгөх болон info@eec.edu.mn хаягаар ирүүлж болно гэж заажээ.
May be an image of ‎text that says '‎6OЛCACPOЛbl RAm 6OЛOBCPOЛH yH3Лr33HИЙ TeB 2023 oH 2024 OH 2025 oH 30879 33361 ማ0ን AEE SEE a moHroл x3л, 6И4rИЙH WAЛrAЛTblH YP AyHrИЙH TOOΗ m3A33л3л 2023-2025 OH Waлryynar4AblH TOO AHxHbl oHooHbl AyHAaж 原 ryйu3Tr3лийH AyHAaж X3mж33cT oHooHbl AyHAaж 800 aBcaH 400-aac Waлryyлar4и 4ИЙH TOO иx 33л3x xyBb 400-aac 6ara اة 35.24 83374 33.64 70.48 26.8 67.28 53.6 503.14 waлryyлar4ийH To 503.23 36 500 57 121 26023 27972 84.3% 70410 Waлryyлar4ийHT TOO 83.8% 4856 84.5% 33л3x 33л3xxyBb xyBb 5389 12964 15.7% 16.2% 15.5% EYESH. EYESH.EEC.MN EEC.MN moHroл x3л, 6И4rИЙH WAЛrAЛT 2025‎'‎

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Janserik 2025-05-11 202.126.91.81

Snuu

Avatar

Нямаа 2025-05-11 66.181.190.82

хүүхдээр улс төрчид битгий тоглоод байгаачээ

Avatar

Х 2025-05-11 66.181.186.207

дараа жил сургуульд орж дээ.

Avatar

Нэргүй 2025-05-11 73.132.11.36

сурагчид биш БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УНАЛТ ингэж илэрч байгаа юмаа. сургалтын чанар маш муу байнаа, энэ жь 1 ээлжээр хичээллэдэггүйтэй холбоотой, нэг ангид хэт олон сурагч байдагтай холбоотой, нэг хичээлийн цаг хэт богинл байдагтай холбоотой, багш нар сурагчдаа хэт их загнаж хичээлд дургүй болгодогтой холбоотой, бурууг дандаа сурагчдаасаа хайдагтай холбоотой. багш нарын цалин хангамж хэт муу байдагтай холбоотой.

Avatar

Нэргүй 2025-05-11 66.181.184.134

багш нараас, төрийн алба гэгчээс авч ил тавь

Avatar

Temuujin 2025-05-11 66.181.182.202

Сайдын шийдвэрээр 10, 11р ангийнхан бас орсон шд. 12р ангийн хөтөлбөр гүйцээгүй юм чинь унана шд.

Avatar

ZOCHIN 2025-05-11 103.57.93.175

монгол хэлээр таван үг алдаагүй бичих чадахгүй арчаагүй залхуу хогнууд гэсэн үг

Avatar

Нэргүй 2025-05-11 202.126.91.36

манж санаа х***а манж санаа гэж. Адгийн шаарууд шдэ

Avatar

Нэргүй 2025-05-11 202.126.91.36

х***а манж л******д адгийн шаарууд шдэ.

Avatar

Нэргүй 2025-05-11 202.126.91.36

дөрөвдүүд өөрсдөө нам төрөө авх цаг ирнээ. х***а манж лаларуудд хулгайд алдсн нам төрөө авх цаг ирнээ.

Avatar

Нэргүй 2025-05-11 66.181.184.223

Дөрвөдүүд цаашаа Тувад нийлээд улмаар тэд нартаа навс гологдож дээрэлхүүлээд сүйрнэ дээ ! Орос хэл мэдэ хгүй болохоороо алууна ш дээ.
1931- 32 оны үед З.Шижээ, Ө. Бадрах нтр Тусгаар тогноно, Оростой нийлнэ нтр гэж давхиад Дэмид жанжинд нам даруулсан гэжүгаа шүү !
Одоо мэнгэт Нямдоржоор толгойлуулаад солиорч магад гүй л байх шүү !!!

Avatar

Нэргүй 2025-05-11 202.9.40.24

Битгий худла ш** манжлж чи х***а манж манжлж х***а манжруун чи хөөж зайлуулнаа.

Avatar

Нэргүй 2025-05-11 202.9.40.24

Чи муу адгийн муу санаатай манж х***а тэгээсэй гэж бодж санагаа хэлж бнуу эндүрвээ. санаага манжлж бн уу эндүрвэ х***а манжруун чин хөөж зайлуулнаа

Avatar

Нэргүй 2025-05-11 202.126.91.36

х***а цуст манж х***а хог шаарууд дөрөвдүүдийн эсрэг баядуудыг турхираад шаачн баядууд х***а манжууд хүслээр шааж хоол олж идж шаацн манж х***а бузр бодлго дөрөвдүүдийн хүч-тармдах гэж баядуудыг босгдг бсн атгаг санаархл увсчуудийг бутргх атгаг манж х***а бодлго баядууд новшрч ирсн. х***а манж л******д дөрвдүүдийн эсрэг баядуудыг босгж ирээд баядууд баядууд х***а цуст манжууд-с шавхруу долоож мэдкү гэж бодсиймуу хаашаа юм манж санаа х***а манж санаа гэж. Адгийн шаарууд шдэ дөрөвдүүд өөрсдөө нам

Avatar

Нэргүй 2025-05-11 202.9.41.79

Арай ч дээ. Дэндүү арчаагүй байна даа. Гар утас үзсээр байгаад ийм болж байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж