АНУ, Иран улс цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ

АНУ, Иран улс цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ

АНУ, Иран улс цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ

Иран, АНУ-ын шилдэг хэлэлцэгчид Ням гаригт (2025.05.11) Оманы нийслэл Маскат хотноо уулзаж, цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх болсон. Хэлэлцэгчид цөмийн хөтөлбөрийг энхийн замаар шийдвэрлэхийг илүүд үзэж байгаа ч хэд хэдэн асуудалд санал нийлэхгүй байгаа юм.  Ираны талаас тус улсын гадаад хэргийн сайд Аббас Аракчи, АНУ-ын талаас Ойрхи Дорнодын төлөөлөгч Стив Виткофф оролцож байна. Виткофф Ираныг уран баяжуулахаа бүрэн зогсоож, Натанз, Фордо, Исфахан дахь цөмийн байгууламжуудаа хаахыг уриалсан. Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ, "Хэрвээ Ням гаригт яриа хэлэлцээ ямар нэгэн үр дүнд хүрэхгүй бол АНУ хэлэлцээр хийх оролдлогоо зогсоож, цэргийн ажиллагаа гэх мэт бусад хувилбаруудыг авч үзэх болно" гэж онцолсон байна.

Ираны орон нутгийн телевизийн мэдээлснээр, Иран улс цөмийн үйлдвэрлэл, эрхээсээ татгалзахгүй гэж Аракчи мэдэгджээ. Гэхдээ тус улсад тавьсан хориг арга хэмжээг цуцлах юм бол цөмийн хөтөлбөрийн зарим хэсгийг хязгаарлахад бэлэн байгаа аж. Гэвч уран баяжуулах, нэгэнт үйлдвэрлэж, баяжуулсан уранаас татгалзаж, пуужингийн хөтөлбөрийн судалгааг зогсоох зэргийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж Аракчи мэдэгдсэн байна. Мөн АНУ 2018 оны хэлэлцээг орхисон шиг цаашдын хэлэлцээг орхихгүй гэх баталгаа хүсч байгаа юм.  Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа 2015 онд Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрээс гарч, тус улсын эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан. Үүний хариуд Иран уран баяжуулалтаа нэмэгдүүлж, цөмийн зэвсгийн хэмжээнд хүрэхэд дөхөж очсон ч тэд үүнийг энхийн зорилготой гэж тайлбарладаг. Тиймээс олон улсын ажиглагчид Ням гаригийн хэлэлцээрийг нухацтай ажиглаж, үр дүнг нь хүлээж байна. Хэрэв энэхүү хэлэлцээ бүтэлгүйтвэл хурцадмал байдал нэмэгдэнэ гэж эмээж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж