Үерийн байгууламжийг сайжруулахад Унгар улстай хамтран ажиллана

Үерийн байгууламжийг сайжруулахад Унгар улстай хамтран ажиллана

Үерийн байгууламжийг сайжруулахад Унгар улстай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Гергей Корачонтой албан ёсны уулзалт хийлээ. Монгол Улс, Унгар Улс 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой тохиож байна. Улаанбаатар, Будапешт хотын дарга нар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, цаашид олон салбарт үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд энэ харилцаанаас ч өмнө 1930 оны үед Улаанбаатар хотод Унгарын талаас соёлын театр барьж өгсөн түүхтэй гэдгийг онцлов. Өнгөрсөн жилүүдэд Унгар улсын дэмжлэгтэй малын эм, био бэлдмэлийн үйлдвэр байгуулагдаж байсан нь өдгөө ч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улс, Унгар Улстай найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй. Түүнчлэн Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр зарлаж, 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн үйл явцын талаар сонирхууллаа.

Мөн 24 мега төслийн хүрээнд дэд бүтцийн салбарт, тэр дундаа метро, авто зам, үерийн ус зайлуулах систем, ус цэвэршүүлэх барилга байгууламжийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлэв.

Будапешт хотын дарга Гергей Корачон хэлэхдээ, "Будапешт хотод Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулж байгаад талархаж байгаад талархал илэрхийлж байна. Унгарын ард түмэн Монгол Улсын соёл, урлагийг ихээхэн сонирхдог. Соёл, урлагаар дамжуулан аливаа харилцаа хөгждөг. Бид нийтийн тээврийн шийдэл, тэр дундаа метро, трамвай, рашаан, сувиллын хөгжүүлэлт, Дунай мөрнөөс ус хуримтлуулах туршлагын талаар хамтран ажиллахад таатай байх болно. Мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой. Цаашид хоёр хотын хооронд олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна" гэв.

Тодруулбал, Тэрбээр “Будапешт нь Европын хамгийн анхны метротой хот. Түүнчлэн трамвайн иж бүрэн шугам сүлжээтэй хот юм. Улаанбаатар хот метро болон трамвай байгуулах гэж байгааг оновчтой шийдэл гэж харж байгаа. Учир нь трамвай төслийг хэрэгжүүлснээр авто замын системээ бүрэн шинэчлэх давуу талтай. Бид өөрийн орны туршлагаас хуваалцахад бэлэн” гэв. Уулзалтын төгсгөлд хоёр хотын иргэдийг цэвэр усаар хангаж, бохир усыг цэвэршүүлэх байгальд ээлтэй аргыг нэвтрүүлэх болон үерийн ус зайлуулах чиглэлд харилцан туршлага солилцон хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Хоёр тал ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Будапешт хотын усны салбарын инженер, техникийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар боллоо.

 

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бие чиний Витамин ! 5 цагийн өмнө 107.77.229.11

Хунгар гэж
Бич.
Хар устэй,онигордуу байгаа биз ?
Тэр шуу дээ!
Хунгарууд Эртний талые нуудэлчин Азиас очсон нь тодорхой.
Харин сайхан ондор болсон нь
Европд 1000 жил болсон гэгэдийг б** Март !
Гэхдээ европчууд яагаад ондор болсон бэ?
Сайн бод

Avatar

Зочин 8 цагийн өмнө 66.181.184.111

Унгар улсын шинжлэх ухааны салбар өндөр хөгжилтэй. уг чиглэлээр хүүхдүүдээ сургавал саын даа.

Avatar

Нэргүй 2025-05-11 43.242.242.59

Угсаа гарал нэгтэй гэдгээрээ Унгарчууд бидэнд элэгсэг байддаг. Гэтэл сүүлийн үед Казахстаны казахууд болохоор өөрсдийгөө унгарын Атилла хааны хойчис, бид угсаа нэг гэх мэтээр өмчлөх болсон. Казахууд Монголын түүхийг өөрсдийн түүх болгохоор улайрч байгаа. Алтан орд улсыг казахын түүхтэй холбож баяр тэмдэглэдэг

Avatar

Нэргүй 2025-05-11 202.126.89.41

энэ зураг угсаа гарал шал ондоог харуулаад байхын

Avatar

Зочин 2025-05-11 103.57.94.45

Нямбаатар даргаа, хүнийг хүндэтгээд босоод зогсолдоо.

Avatar

Зочин 11 цагийн өмнө 103.168.34.29

Үгүй ээ, Унгар дарга харин сандал дээр гараад зогссон байна ш дэээ…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж