АНУ, БНХАУ-ын дээд албан тушаалтнууд худалдааны хурцадмал байдлыг намжаахын тулд Швейцарьт хэлэлцэж байна. Энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн нэмэлт тарифаас болж Хятад улс хариу арга хэмжээ авч, АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах болсон. Улмаар Цагаан ордны эрх баригчид Бээжинтэй хэлэлцэх албан ёсны хүсэлт илгээснээр Бямба гаригт (2025.05.10) хоёр талын албаныхан Женевт хүрэлцэн ирж, хуралдах болжээ. Энэхүү уулзалтын хүрээнд тарифын сөргөлдөөнийг багасгахад анхаарна гэдэгт олон улсын ажиглагчид найдаж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, хэлэлцээ нь Бямба гаригийн шөнө дууссан ч Ням гаригт үргэлжилнэ.
Уулзалтад АНУ-ын талаас сангийн сайд Скотт Бессент, худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар оролцож байна. Нөгөө талаас эдийн засгийн бодлого хариуцсан орлогч бөгөөд ерөнхий сайдын орлогч Хэ Лин оролцож байна. Одоогийн байдлаар, Хятадаас ирэх бараа бүтээгдэхүүнд Вашингтон 145 хувийн татвар ногдуулсан. Бээжин үүний хариуд 125 хувийн нэмэлт татвар ногдуулж буй.
Женевт болох уулзалтаас өмнө Баасан гаригт (2025.05.09) Трамп өөрийн цахим хуудаснаа "80 хувийн тариф ногдуулах нь зөв юм шиг байна" гэж мэдэгдсэн. Улмаар Хятадад ногдуулсан татвараа бууруулж магадгүй гэж ажиглагчид үзэж буй. Гэсэн хэдий ч Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт дараа нь хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Трамп Хятадад ногдуулах татварыг дангаар буулгахгүй. Тухайлбал, "Тэд ч мөн буулт хийх хэрэгтэй" гэж Левитт онцолжээ. Мөн Женевт болж буй уулзалтын хүрээнд тохиролцоонд хүрсэн ч бүх улс 10 хувийн суурь хураамж төлөх шаардлагатай хэвээр байх болно гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.
Холбоотой мэдээ