Энэтхэг, Пакистан улс гал зогсоох тохиролцоонд хүрсэн байжээ

Энэтхэг, Пакистан улс гал зогсоох тохиролцоонд хүрсэн байжээ

Энэтхэг, Пакистан улс гал зогсоох тохиролцоонд хүрсэн байжээ

Энэтхэг болон Пакистан улс бүрэн бөгөөд нэн даруй гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Гэсэн хэдий ч уг тохиролцоонд хүрснээс хэдхэн цагийн дараа Энэтхэг улс Пакистаныг хэлэлцээгээ умартсан гэж буруутгаж байна. Тодруулбал, Энэтхэгийн Гадаад хэргийн яам Бямба гаригт (2025.05.11) хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Эл үеэр хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, "Орон нутгийн цагаар оройн 05:00 цагт талууд бүх талбарт гал зогсооно гэж санал нэгдсэн" гэсэн байна. Пакистаны гадаад хэргийн сайд Ишак Дар мөн адил гал зогсоох талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлж байсан аж.

Өнгөрсөн сард Кашмирын бүс нутагт зэвсэгт этгээдүүд энгийн иргэд рүү халдсанаас болж хоёр орны хооронд мөргөлдөөнийг эхлүүлсэн юм. Энэтхэг улс зэвсэгт этгээдүүдийн эсрэг Лхагва гаригт пуужин хөөргөсөн нь Пакистаныг хариу арга хэмжээ яаралтай авахад хүргэжээ. Гэсэн хэдий ч АНУ-ын нарийн бичгийн дарга Марко Рубио хоёр орны эрх баригчидтай хэлэлцсэний эцэст Бямба гаригт гал зогсоох тохиролцоонд хүрсэн аж. Дональд Трамп мөн өөрийн цахим хуудаснаа "АНУ-ын зуучилсан, шөнөжин үргэлжилсэн хэлэлцээний дараа Энэтхэг болон Пакистан улс бүрэн бөгөөд нэн даруй гал зогсоох тохиролцоонд хүрсэн" гэж мэдэгдсэн юм.

Хэдийгээр тохиролцоонд хүрсэн боловч Энэтхэгийн мэдэлд байх Кашмирийн бүс нутагт нөхцөл байдал хурцадмал хэвээр байсан юм. Тухайлбал, хоёр талын цэргийн хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд хэвээр байв. Гал зогсоох тохиролцооноос хэдхэн цагийн дараа Энэтхэг улс Пакистаныг буруутгасан. Гэвч Пакистаны эрх баригчид тохиролцоог зөрчсөн гэх буруутгалыг няцааж байна. Улмаар дахин мөргөлдөөн гарах вий гэж ажиглагчид эмээх болжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-11 66.181.190.100

шашин хийгээд колончлол нэг үндэстнийг хагалж мөнхийн дайсан болгож орхив.

Avatar

Нэргүй 2025-05-11 66.181.184.134

энгийнээр сайхан үз, хотойх юм биш хоёулах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж