Хуучин Ленин клуб байрлаж байсан объектын залгаа байршилд зөвшөөрөлгүйгээр барилгын каркас угсарч байсан компанийн барилгыг албадан буулгаж байгаа талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногт маргаан дагуулсан. Тухайн байршилд очиход барилгын ажил явагдаж буй хэсэг газрыг төмөр хашаагаар хашаалсан байх бөгөөд дотогш нэвтрэхгүйгээр нөхцөл байдлыг харах боломжгүй байв. Хашааны гадна том оврын техник хэрэгслүүд, цагдаагийн машин, барилга барьж байсан компанийн төлөөлөл бүхий хүмүүс байх аж. Нийслэлээс тухайн компанийг зөвшөөрөлгүй газар барилга барьсан учраас албадан нурааж байгаа талаар мэдээлсэн. Харин “Оргил МГЛ” ХХК-ийн зүгээс дараах мэдээллийг өгч байв.
"ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙХАД АЛБАДАН НУРААЖ БОЛОХГҮЙ"
“Оргил МГЛ” ХХК-ийн хувь эзэмшигч Б.Дэлгэрмаа: Нийслэлийн зүгээс иргэдэд маш буруу мессеж өгч байна. Хууль бус газар, нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барилга барьж байна гэж ойлгуулаад байна. Гэтэл бидэнд бүхий л албан ёсны бичиг баримт байна. Энэ газрыг буулгахад 1.3 тэрбум төгрөг улсаас төсөвлөсөн байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Та бүхэн ороод харах юм бол барилгын каркасыг энд тэндээс нь эмтэлж нураасан байгаа. Хүний эд хөрөнгийг дураараа сүйтгэж болох юм уу? Аливаа маргаантай асуудал шүүхийн шийдвэрийн дагуу байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гараагүй байна шүү дээ. Шүүх шийдтэл энд хэн ч гар хүрч, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах ёсгүй гэх байр суурийг илэрхийллээ.
"4 ЖИЛИЙН ӨМНӨӨС ТОДОРХОЙГҮЙ ШАЛТГААНААР БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН"
“Оргил МГЛ” ХХК-ийн хувь эзэмшигч Б.Дэлгэрзаяа: Манай “Оргил МГЛ” ХХК албан ёсны компанийн гэрчилгээтэй, газрын гэрчилгээтэй, нийслэл, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам гээд барилга барихад шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг шат шатны газруудаас хууль дүрмийн дагуу аваад барилгын ажлаа хийж гүйцэтгээд явж байсан. Дөрвөн жилийн өмнөөс тодорхойгүй шалтгаанаар барилгын үйл ажиллагааг зогсоосон. Үүнийг захиалгатай хэрэг гэж үзэж байгаа. Энэ жилээс бид барилгын ажлаа эхлэх гээд явж байсан боловч нийслэлээс барилгын ажлыг цуцлах захирамж гарсан. Тэгэхдээ тухайн захирамжийг бид нарт албан ёсоор гардуулаагүй, мэдэгдээгүй байж цагдаа, хүчний байгууллагыг оролцуулан албадан нурааж байна. Өнөөдрийн байдлаар бидэнд газрын зөвшөөрөл цуцалж байгаа албан ёсны захирамжаа танилцуулаагүй, ямар шалтгаанаар, яагаад гэдэг албан тоотоо өгөөгүй байна. Шуудангаар илгээсэн гэдэг тайлбар хэлээд л аль хэдийн суурь нь цутгагдчихсан в1,в2, нэг давхар хүртлээ босчихсон барилгыг нураах үйл ажиллагаа явуулж байна.
Энэ хэний тушаал юм бэ гээд асуухаар Х.Нямбаатар дарга үүрэг өгсөн гэдэг хариулт хэлж байна.
Үүнийг ээлжит хувийн хэвшлүүд рүү дайрдаг, өмчийг нь булааж авдаг үйл ажиллагааны нэг хэлбэр юм болов уу гэж харж байна гэлээ. Тус компанийн хувьд тухайн газар дээрээ үйлчилгээний зориулалт бүхий барилга барьж байсан гэх тайлбарыг өгч байгаа юм. Үйлчилгээний төвийн бүтээн байгуулалт долоон жилийн өмнө эхэлсэн ба одоог хүртэл баригдаагүй, үйл ажиллагааг нь санаатай зогсоосон талаар “Оргил МГЛ” ХХК-ийн зүгээс хэлж байлаа. Хэрэв барилгын үйл ажиллагаа зогсоогүй бол тухайн үйлчилгээний төв хоёр жилийн өмнө ашиглалтад орох байж. Тухайн компанийн хувьд өөр олон газар барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан гэх ба өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм байна.
"ТУС КОМПАНИЙН БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН"
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төв талбайн урд байрлах хуучин Ленин клубын барилгыг 1929 онд барьж ашиглалтад оруулсан. Хамгийн сүүлд 2006 онд барилгын доорх газар 10610 ам.метр талбайгаар бүртгэгдэж, 2018 оноос хойш үйл ажиллагаа эрхлэгч, газрыг ашиглагчдад цөөнгүй өөрчлөлт орж эхэлсэн байдаг. Тухайн компанийн барилгыг буулгах газарт НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан ажиллажээ. Ингэхдээ дараах тайлбарыг өгсөн байна.
"Хуучин Ленин клубын газар ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй байсныг залилж, тухайн газраас хууль бусаар эзэмшсэн байж болзошгүй асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Уг асуудалтай холбогдуулан хуучин Ленин клуб байрлаж байсан объектын залгаа байршилд зөвшөөрөлгүйгээр барилгын каркас угсарч байсан “Оргил МГЛ” ХХК-ийн барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна.
Тодруулбал, “Оргил МГЛ” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар орсон 748 ам.метр талбайг чөлөөлөх тухай гурван шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд тус компанийн барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгосон зэрэгт үндэслэн барилгын каркасыг албадан нурааж, газрыг чөлөөлж байгаа юм. 2017 онд иргэн Б.Дэлгэрмөрөнгөөс 322 ам.метр газрыг “Оргил МГЛ” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлж шийдвэрлэсэн, мөн газрын талбайн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг асуудлыг мөн хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна" гэлээ.
"ШҮҮХ ХУРЛЫН ТОВОО ХҮЛЭЭЖ БАЙНА"
Газрын маргаантай холбоотой асуудалд “Оргил МГЛ” ХХК-ийн зүгээс "хоёр улсын хоорондын өмч, хөрөнгөө бүртгэх үйл ажиллагаа 2019 онд цэгцэрсэн. ОХУ-ын бүртгэгдсэн газар кадастрын зурган дээрээ манай барилга барилга барьж буй газраас гадуур байгаа. Манай газар үүнтэй огт хамааралгүй. Тусдаа бид газар өмчлөх хуулийн дагуу 10 гаруй жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авсан. Нийслэлийн зүгээс газар давхацсан гэж ярьж байгаа. Хэний ямар газартай давхацсан нь ямар ч тодорхойгүй. Бид хууль ёсны өмчлөгч байхад өөр хэн байгаа юм бэ?. Хэлээд байгаа шалтгаанаа нотлох нэг ч бичиг баримт байхгүй байна шүү дээ. Газар давхцаад байна гээд бидэн дээр ирэх өөр иргэн байна уу? Байхгүй байна шүү дээ. Өнөөдөр бид хэнтэй маргаж байна вэ гэхээр төрийн хууль, хүчний байгууллагууд, нийслэлийн дарга нартай л маргаж байна.
Монгол Улсад иргэн хүн өөрийн гэсэн өмч, хөрөнгөтэй байж болохгүй юм байна. Төрийн өндөр албан тушаалтнууд л хөлжиж байх ёстой гэдгийг харлаа. Шударгаар бизнес эрхлээд хөдөлмөрлөж байгаа хүмүүс хотын төвд барилга барьж болохгүй юм байна. Том зургаар харахад ТҮЦ-нүүдийг яаж буулгасан яг түүн шиг л үйл явдал боллоо" гэв.
Одоогоор шүүхийн шийдвэр эцэслэгдэж гараагүй байгаа учраас хууль хүчний байгууллагын ажилчдыг татан аваад байгаа юм байна. Шүүхийн процесс ямар үндэслэлээр, ямар шатанд явж байгааг тодруулахад "Газрын маргаан гэж ойлгож болно. Шүүх хурал хэд хэдэн шат дамжлагатай явах байх. Одоогоор шүүх хурлын анхны хэлэлцүүлэг ч зарлагдаагүй байна. Бид шүүхэд хандчихсан, хэрэг үүссэн байгаа. Тиймээс шүүх хурлыг товоо хүлээж байна" гэлээ.
Барилгын гүйцэтгэгч компанийн зүгээс өнөөдрийг хүртэл тухайн газар дээр 2020 оны ханшаар 2.8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн гэдгийг хэллээ.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
W 4 цагийн өмнө 45.117.34.146
Nuraa nuraa nuraa bas dahin nuraa, hen yuuch helsen hamaagui huch heregleed ch hamaagui nuraa. Ta nar naad gazraa yaaj avsan chine oilgomjtoi. Mash udaan balgas baisan. Engiin irgen AAA bused gazar avch boldiin bol bi ch gesen avay. Tur uuriin gazraa avch baina. Harin ch Nyambaatar sain ajillaj baigaa. Jigsaal tsuglaan hiivel harin esreg jigsaal tsuglaan hiiy. Baahan avilaga avaad zartsan gazruudiig butsaagaad avch baina. Hot yamar goy zaitai bolj baina haraldaa.
zochin 7 цагийн өмнө 202.126.90.60
Төр лүү Нямкагаар дамжуулж их дайрах юмаа үннэс цааш төрийн хуулиар явцгаа их дураараа яваад байвал нэг л өдөр ингэдэг юмаа анхны залилагчийг олж төлүүл гүйцээ
mgl 7 цагийн өмнө 103.9.90.130
зөв элбэгдоржийн үед баасан авшайг явуулж дээрэмдсэн газар бн хурааж авах нь зөв нямбаатар дарга өмнөх дарга нарын үед дээрэмдсэн олон газар обектийг эргүүлж авч өн зоригтой ажиллаарай амжилт хүсье
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.189.78
зөв гараа чөлөөл
хөх 9 цагийн өмнө 66.181.164.23
Оросын газар гэж хилийн цаана байгаа газар гэж ойлгоно, УБ т бол элчин сайдын яамны газар байх. Нэг банкны захиралын лоббигоор л ногоон малгайт Нянбактерийн хийж буй ажил, суурин дээр нь том банкны шилэн барилга баригдана, Хүний өмч дээрээмдээд хол явахгүй шүү нямкаа… хааны алба халаатай эзний алба ээлжтэй
Zochin 9 цагийн өмнө 202.170.65.202
Зөв шүү. Хотын газрыг яг ингэж ширэнгийн хуулиар булааж аваад дуусгасан. Хүний улсынгүй шууд дайраад дээр нь юмаа барьчаад шүүхдээд явдаг. Төрийн албан хаагчдыг дарамталж олон жил болгож байгаад өөрсөддөө ямар нэг шийдвэр гаргуулдаг энэ байдал. Залилан хийж газар авсан бол одоо яая гэхэв. Анх залилсан хүмүүсээр нь бүх хохирлыг төлүүлэх хэрэгтэй.
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.176.106
3 шатны шүүүхэр ороод шийдэгдсэн шүү дээ.
Зочин 9 цагийн өмнө 64.119.29.2
Авлига хороололоо буулгаачээ. Дунд голын урсацыг хааж бна шүү дээ.
СХД дүүргийн 3,4,5,6,7 байр иргэд 10 цагийн өмнө 64.119.29.63
СУМЪЯАБАЗАР, СХД ЗАСАГ ДАРГА БАЙСАН АЛТАНШАГАЙ ГЭСЭН ХУЛГАЙЧУУД 1-Р ХОРООЛЛЫН БАРИЛГЫН КОМПАНИУДЫН БАРЬСАН ГАРААШИЙГ ХУДАЛДАЖ АВСАН ИРГЭДИЙН ГАРААШИЙГ ДУР МЭДЭН БУУЛГААД ТҮҮНЭЭС ГАРСАН ПАГ14 ХИЙЦИЙН 2Х6М -ТЭЙ 30-40 ХАВТАНГУУДЫГ НЬ АЧААД АВААД ЯВЧИХСАН! ТЭГЭЭД ТЭД ТЭР ГАРААШИЙН ЭЗДЭД НӨХӨН ОЛГОВОР 1-Ч ТӨГРӨГ ӨГӨӨГҮЙ, ЕР НЬ ЦААГУУРАА ИРГЭДИЙН ӨМЧИЙГ НУРААХДАА ТӨСӨВЛӨСӨН НӨХӨН ОЛГОВОРЫГ ТЭД ш****н ЮМ БИШ БАЙГАА ДАА! ХӨРӨНГӨӨ АЛДСАН ХҮМҮҮСТ НӨХӨН ОЛГОВОР АВМААР БАЙНA!
ЗОЧИН 10 цагийн өмнө 202.9.40.129
ӨМЧ ГЭДЭГ ҮНЭЛГЭЭНД ОРООД БАНК ТҮҮНИЙГ НЬ ЗӨВШӨӨРСӨН ҮЕД Л ӨМЧ ГЭЖ ҮЗДЭГ. НААДАХ ЧИНЬ ЗҮГЭЭР Л ОВООЛСОН ШОРОО. ДУРААРАА ОРКУУДААС ХАРИН Ч НӨХӨН ТӨЛБӨР ТАВЬ.
Нэргүй 10 цагийн өмнө 103.57.93.121
Шийдвэр гараагүй байхад буулгаж болдоггүй харин шийдвэр гараагүй байхад хулгайгаар барьж болдог энэ ямар учиртай нийгэм гээч вэ
И 10 цагийн өмнө 139.5.217.37
гарааж, хашаа, барилга нураах, газар чөлөөлж айл нүүлгэх, нөхөн олговор олгох бизнис өндрөө авчээ !
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.181.138
Оросууд яс хаяж манай газрыг булааж бн Ялалтын баяраар далимдуулж Оросуудад дээрэлхүүлж доромжлуулсаар л бх юмаа Муусайн оросууд заавал төрийн ордны өөдөөс харж бх албатай юмуу Клубын байшинг нураагаад өөр газао өгөх ёстой байтал гөлөг царайлаад гадны гар хөл болж монголчууддаа эр бяраа гаршаад төр хот бүгд бүтэхгүйээ
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.176.216
хэ албадан нураахыг бодоход дундчууд борчуудынх байсан юм байлгүй томчуудынх байсан бол хараагүй хөдөлгөх ч үгүй биз
🖕 11 цагийн өмнө 202.126.91.160
hoid talin zalgaa LUX night clubin nuraah keregtei hha
Нэргүй 11 цагийн өмнө 192.82.66.243
Ноохойрсон УБ-г нурааж цэгцлэхээс өөр аргагүй. Дээр нь Ашиглалтанд ордоггүй каркасуудаа нурааж газрыг нь хурааж авмаар.
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.178.11
Хууль зөрчиж барилга барьсан хүмүүсээр нь нураасан хөлсийг нь эргүүлж төлүүлэх хэрэгтэй! Татвар төлөгчид хууль зөрчсөн хүмүүсийн өмнө буруугүй биздээ
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.114.163
TSAGAAR VANXANDI80955877
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.176.216
нураахад бас л их мөнгө зарцуулжээ бодит зардал мөнгө мөн болов уу бас л уламжлалт хусдаг аргаа хэрэглэсэн байх вий
Иргэн 11 цагийн өмнө 103.57.92.245
авлига хороолол нь босоод байдаг Гэтэл өөр газрыг ш йдвэо ч байхгүй хураадаг. Хан уул дүүрэг АПУ н эсрэг барилга одоо бүүр ашиглалтанд орчихсон МСS авсан баых шүү
Зочин 12 цагийн өмнө 103.212.118.186
Ямар арга замаар энд газар олж авсан байгаа нь өөрөө бөөн но той доо. Бөөн хор, авилгал ороо байлгүй дээ.
Дэл 12 цагийн өмнө 202.55.188.99
хаа сайгүй луйварчид төр нь авилгачидаар дүүрсэн хувийн хэвшил нь бас дутахгүй луйварчид тэгээд бас хүний эрх ярисан новшнууд
Нэргүй 12 цагийн өмнө 103.212.117.116
нураах нь зүйтэй
Иргэн 12 цагийн өмнө 192.82.92.204
Хууль ёсны өмчлөгч гэдгээ батлах хэрэгтэй дээ.Ямар аргаар олж авсан нь мэдэгдэхгүй нэг гэрчилгээ баричихаад ухаан алдаж жнаад байгаа эмэгтэй ичээсэй.Улсын гаүар яаж яваал та нарын гарт орсон бэ,Дуудлага худалдаа үарлаж үардаг гэсэн байхаа.Худалдаж авсан, мөнгө шилжүүлсэн бол баримтаар нотлох хэрэтгэй.Авилга хорооллыг нураасангүй гэж барьцаад байгаа хүмүүс суурьнураахад сүйд болж ухаан алда байгаа юм чинь, тэр олон захиалагчтай хэдэн давхар хэдэн блоз хорооллыг буулгавал өчнөөн хүн амины хэрэг бо
Нэргүй 12 цагийн өмнө 103.212.116.144
gazariin luivarchidaas avsanni deer
Зочин 12 цагийн өмнө 202.9.46.137
хэл амтай, хэрүүлч, заргач, зальт этгээдээс айх хэрэггүй хамаг гэм авилгач шүүхэд л байна. шүүхийн шийдвэр гараагүй байхад гээд нэг үгтэй. амаар нь гартал шүүхийг авилгадах нь л дээ
Нэргүй 12 цагийн өмнө 202.55.191.130
АВИЛГА ХОРООЛЛОО ОДОО НУРААНА БИЗДЭЭ?
Нэргүй 2025-05-12 122.201.31.24
Нураа.Зөв.
Нэргүй 2025-05-12 66.181.176.216
хэ балгас шиг олон жил байсан харагддаг хэрвээ ийм хагас балгас бэтонуудыг албадан буулгаж байгаа бол хотод үй олон байгаа нураагаад чөлөөтэй ногоон талбайтай баймаар юм хангай зочид буудал мэркури зах гээд нураачихвал чөлөөтэй алхмаар байна хүмүүс
Нэргүй 2025-05-12 202.179.2.18
БАЙДАГ Л КЕЙС – БУРУУ ЗАМААР ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛЖ АВЧИХААД ДЭЭР НЬ ЮМ ОВООЛОНГУУТАА ХҮНИЙ ӨМЧ БЛА БЛА.
б 2025-05-12 66.181.181.196
Нураагаад наад компаниас нь зардлаа нөхөн төлүүлэх хэрэгтэй. Угаасаа л Оросын газраас луйвардчихаад одоо худлаа хууль ёсны энэ тэр гээд байх хэрэггүй ш дээ. Социализмын үеэс л наад газар чинь Ленин клубын газар байсан ш дээ. Оросууд нь зөвшөөрөөгүй бол ингэж луйвардаж болохгүй ш дээ.
Нэргүй 2025-05-12 66.181.183.91
халхын нутагт оросын газар бхгүй
Нэргүй 12 цагийн өмнө 202.179.2.18
жоохон мэдлэгтэй бай. хашаанаасаа гарч сэтгэ. Бээжинд хүртэл Монгол улсын өмчлөлийн газар байдаг шүү.
Нэргүй 2025-05-12 203.98.76.30
Odoo ogtsruulaa ene Berh tosgonii 2 erguu atsiig !!!!!!!!!!!!!
Урин 2025-05-12 103.215.14.2
За хууль бус эсэхийг шийддэг газар нь шийдэх биз. Харин энэ барилгыг нураах 1.3 рэбум төгрөг хаанаас гардаг юм бэ. Арай татвар төлөгчдийн мөнгөөр нураах юм биш биз гэдэг л бидэнд сонин байна.
ааа 2025-05-12 210.148.94.144
Арав гаруй жилийн өмнө энэ газрыг 1 сая доллараар зарна гээд нэг залуу компаниудаар явж байсан. Маргаантай Оросуудын өмчтэй маргаантай газар гэдгийг өөрсдөө ч мэдэж байсан даа. Асуудалтай гээд компаниуд аваагүй өөрсдөө асар майхан бариад баар ажиллуулдаг байсан санагдаж байна.
Нэргүй 2025-05-12 66.181.180.113
Нураасан нь зөв
ЗОЧИН 2025-05-12 122.201.31.137
ИЙМ ЖИЖИГ ТАЛБАЙД ЗӨВХӨН СУУРЬ ЦУТГАХАД 2.8 ТЭРБУМ БОЛОХГҮЙ ДЭЭ. НӨХӨН ТӨЛБӨР БАЙДЛААР ТЭРБУМААР НЬ ТӨСВӨӨС ХУЛГАЙЛАХ БАЙХ ДАА.
Нэргүй 2025-05-12 122.201.31.32
– Наад газраас чинь болж Орос Монголын найрамдалт харьцаа муудах гээд байна – гээд гонинож байн лээ..кк