Европын удирдагчид өнөөдөр Киевт цуглав

Хуучирсан мэдээ: 2025.05.10-нд нийтлэгдсэн

Европын удирдагчид өнөөдөр Киевт цуглав

Европын удирдагчид өнөөдөр Киевт цуглав

Европын хамгийн хүчирхэг дөрвөн улсын удирдагчид эв нэгдлийг харуулахаар Киев хотод айлчилж байна. Тодруулбал, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы шинэ канцлер Фридрих Мерц, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Польшийн ерөнхий сайд Дональд Туск нар өнөөдөр /2025.05.10/ Киев хотноо Зеленскийтэй уулзлаа. Тэд Украиныг дэмжиж буйгаа дахин батлахын зэрэгцээ 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөхийг Орост уриалж байна.

Энэ айлчлал нь Фридрих Мерцийн хувьд анхных юм. Мөн Европын дөрвөн орны удирдагч Украины нутаг дэвсгэрт зэрэг айлчилж буй анхны тохиолдол.

Айлчлалын хүрээнд дөрвөн удирдагч Киевийн Тусгаар тогтнолын талбайд дайны хохирогчдод хүндэтгэл үзүүлжээ.

Нөгөө талд ОХУ Ялалтын баяраа тэмдэглэж, Хятад, Бразил тэргүүтэй улсын удирдагчдыг Москва хотноо хүлээж аваад буй.

Дөрвөн улсын удирдагчид Баасан гаригийн /2025.05.09/ орой хамтарсан мэдэгдэл хийхдээ "Бид АНУ-ын ерөнхийлөгч Трампийн энхийн гэрээ байгуулах уриалгыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлж, тогтвортой энх тайвныг хангах хүчин чармайлтад саад учруулахаа зогсоохыг Орост уриалж байна. АНУ-ын адилаар бид ч бас 30 хоногийн хугацаанд бүрэн бөгөөд болзолгүйгээр гал зогсоож, тогтвортой энх тайвны яриа хэлэлцээ хийх орон зай бий болгохыг Орост уриалж байна" гэжээ.

Удирдагчид барууны хүчнийг Украинд хязгаарлагдмал байдлаар байршуулах боломжтой ч гэлээ энхийн хэлэлцээрийн нөхцөл тодорхойгүй байгаа үед ямар нэг амлалтыг өгөхийг хүсэхгүй байгаа аж. Тухайлбал, Их Британи улс АНУ аюулгүй байдлын баталгаа олговол л цэргээ Украинд илгээхэд бэлэн гэжээ.

Харин Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "Гал зогсоох гэрээ байгуулахаас өмнө Украины холбоотнууд Украин руу зэвсэг илгээхээ зогсоох ёстой. Зэвсэг нийлүүлсээр байвал энэ нь Украинд давуу тал болж, дайчилгаагаа үргэлжлүүлж, фронтын шугамд илүү олон цэрэг авчрах боно. Путин энх тайван, дипломат аргаар асуудлыг зохицуулах гэж оролдож байгаа ч Украин нэн даруй хэлэлцээ хийхэд бэлэн биш байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: NY TIMES, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж