Европын удирдагчид өнөөдөр Киевт цуглав

Европын удирдагчид өнөөдөр Киевт цуглав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Европын удирдагчид өнөөдөр Киевт цуглав

Европын хамгийн хүчирхэг дөрвөн улсын удирдагчид эв нэгдлийг харуулахаар Киев хотод айлчилж байна. Тодруулбал, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы шинэ канцлер Фридрих Мерц, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Польшийн ерөнхий сайд Дональд Туск нар өнөөдөр /2025.05.10/ Киев хотноо Зеленскийтэй уулзлаа. Тэд Украиныг дэмжиж буйгаа дахин батлахын зэрэгцээ 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөхийг Орост уриалж байна.

Энэ айлчлал нь Фридрих Мерцийн хувьд анхных юм. Мөн Европын дөрвөн орны удирдагч Украины нутаг дэвсгэрт зэрэг айлчилж буй анхны тохиолдол.

Айлчлалын хүрээнд дөрвөн удирдагч Киевийн Тусгаар тогтнолын талбайд дайны хохирогчдод хүндэтгэл үзүүлжээ.

Нөгөө талд ОХУ Ялалтын баяраа тэмдэглэж, Хятад, Бразил тэргүүтэй улсын удирдагчдыг Москва хотноо хүлээж аваад буй.

Дөрвөн улсын удирдагчид Баасан гаригийн /2025.05.09/ орой хамтарсан мэдэгдэл хийхдээ "Бид АНУ-ын ерөнхийлөгч Трампийн энхийн гэрээ байгуулах уриалгыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлж, тогтвортой энх тайвныг хангах хүчин чармайлтад саад учруулахаа зогсоохыг Орост уриалж байна. АНУ-ын адилаар бид ч бас 30 хоногийн хугацаанд бүрэн бөгөөд болзолгүйгээр гал зогсоож, тогтвортой энх тайвны яриа хэлэлцээ хийх орон зай бий болгохыг Орост уриалж байна" гэжээ.

Удирдагчид барууны хүчнийг Украинд хязгаарлагдмал байдлаар байршуулах боломжтой ч гэлээ энхийн хэлэлцээрийн нөхцөл тодорхойгүй байгаа үед ямар нэг амлалтыг өгөхийг хүсэхгүй байгаа аж. Тухайлбал, Их Британи улс АНУ аюулгүй байдлын баталгаа олговол л цэргээ Украинд илгээхэд бэлэн гэжээ.

Харин Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "Гал зогсоох гэрээ байгуулахаас өмнө Украины холбоотнууд Украин руу зэвсэг илгээхээ зогсоох ёстой. Зэвсэг нийлүүлсээр байвал энэ нь Украинд давуу тал болж, дайчилгаагаа үргэлжлүүлж, фронтын шугамд илүү олон цэрэг авчрах боно. Путин энх тайван, дипломат аргаар асуудлыг зохицуулах гэж оролдож байгаа ч Украин нэн даруй хэлэлцээ хийхэд бэлэн биш байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: NY TIMES, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.126.88.165

худ худ европын холбоо украйныг хөөргөхгүй украйныг дайнаа зогсоо гэдгиймаа.

Avatar

зочин 1 минутын өмнө 66.181.188.223

Европын хоёр локомотив,Герман Францын эдийн засаг нь хүндэрсэн,Бусад нь ч ялгаагүй, АНУ юун бусдад туслах,иргэддээ америкийг агуу болгоно гээд амлачихсан, Цуглаад цуглаад үр дүн гарах болов уу даа, Лав л байданы үеийн шиг тусалж чадахгүй биз, Гэтэл оросууд улам хүчирхэгжээд байдаг,

Avatar

Зочин 3 цагийн өмнө 202.55.188.104

ЭНЭ ТЭНЭГ, СОГТУУ ИВАНУУД ДЭЛХИЙН СОЁЛТ ЕРТӨНЦӨД ҮНЭХЭЭР НЭГ ГАЙ НЬ Л БОЛЖ БНА ДАА. ҮЙЛИЙН ҮР НЬ ИРЖ БУТАРЧ СӨНӨХ НЬ УДАХГҮЙ БХ ӨӨ! К КК

Avatar

ХУУЛЬЧ 3 цагийн өмнө 202.9.46.238

ЭНЭ АРГА ХЭМЖЭЭГ ХАРАХААР НӨГӨӨЛ 1939 ОНЫ 9-Р САР Л ХАРАГДААД БАЙГААМ ДАА.,,,ТЭР ҮЕД ЕВРОП НЭГДЛЭЭ ЯРИАД ОРОСУУДЫН ЦУСААР ЭНХ ТАЙВАН ТОГТООХ ГЭЖ ЗҮТГЭЭД ЭЦЭСТ НЬ ХӨӨРХИЙ ПОЛЬШ ЧЕХЫГ ФАШИЗМД ТАВЬЖ ТУУГААД ,,ДАРАА НЬ СКАДИНАВЫН ОРНУУД ФАШИСИЗМД НЭГДЭЭД ЖИХНЭНЭ УТГААРАА ЕВРОП ЯЛСАН САНАГДАНА.,,ЭЦЭСТ НЬ ӨЛӨНГӨӨ ДИЙЛЭХГҮЙ ДЭЛХИЙН 1-Р ДАЙНЫ ӨШ ХОНЗОНГОО ГАРГАЖ КОММУНИЗМЫГ УСТАГДАГ ГЭЭД ЗСБНХУ -РУУ ДЛВТОЛЖ ,ОЛОН САЯ ХҮНИЙ АМИАР ТОГЛОЖ ,АМЕРИК УЛСЫН ОРОЛЦООТОЙ ЭНЭ ДЭГ ЖУРАМ ТОГТСОН САНАГДАНА,

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 185.220.101.27

Товчхондоо бол нацист алиалагч Зелягийн з****г дуусчихлаа, 30 хоногийн пауз өгөөч гэж энэ 4 фашист алиалагчууд Путиныг гуйгаад байгаа юмаа даа, ха ха ха

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 185.220.101.27

Фашист гоомоо тахиа Макрон, фашист колоничлогч Стармер, далдага фашист Туск, нацист алиалагч Зеля дөрөв Киевт уулзаж фашист Адольф Гитлер нацист Степан Бандер сөнөсөн 3-р Рейх мэтээ дурсан санагалзаа юу, ккк

Avatar

зочин 5 цагийн өмнө 202.9.46.94

ХӨГШИН ЕВРОПЫГ ФАШИЗМЫН ДАРЛАЛААС ХЭН ЧӨЛӨӨЛСНЫГ МАРТАА ЮУ??? БҮҮ ТЭНЭГТ….

Avatar

зочин 5 цагийн өмнө 66.181.160.118

Орос ч Европын хязгаар, Азийн бас хязгаар нутаг л юм байна л дөө ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж