Дэлхийн өмнөд бүсийн орнууд тарифын хямралтай тэмцэнэ

Дэлхийн өмнөд бүсийн орнууд тарифын хямралтай тэмцэнэ

Дэлхийн өмнөд бүсийн орнууд тарифын хямралтай тэмцэнэ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны дөрөвдүгээр сард олон орны импортын бараа бүтээгдэхүүнд өргөн хэмжээний татвар ногдуулснаар дэлхийн худалдааны хурцадмал байдлыг бий болгосон. Энэ алхам нь олон улсын эдийн засагт, ялангуяа дэлхийн өмнөд хэсгийн улс орнуудыг цочирдуулсан юм. “Global South Voices”-ийн хүрээнд Өмнөд Африк, Энэтхэг, Пакистан, АНУ-ын мэргэжилтнүүд чуулж, Трампийн тарифын үр дагавар болон хөгжиж буй орнууд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа талаар ярилцлаа. Тэдний үзэж буйгаар, монополь эдийн засгийн эрин үе дууссан бөгөөд дэлхийн өмнөд хэсгийн орнууд олон улсын арилжаанд ажиглагч бус эрх тэгш байдал, эрх мэдэл, түншлэлийг өргөжүүлж буй хүчирхэг эдийн засгийн хүч болсон аж.

ӨМНӨД БҮСИЙН ОРНУУД ЭДИЙН ЗАСГИЙН СӨРӨГ НӨЛӨӨГ МЭДЭРЧ БАЙНА

Хэдийгээр тарифын бодлого нь Хятад зэрэг томоохон эдийн засагтай орнуудыг онилж буй. Гэсэн хэдий ч гол сөрөг нөлөөг экспортод түшиглэдэг улс болох дэлхийн өмнөд хэсгийн улс орнууд амсаж байна. Өмнөд Африкийн доктор Язини Эйприлийн хэлснээр, нэхмэл бүтээгдэхүүнээ экспортолдог Лесото гэх мэт орнуудад стратегийн аюул заналхийлэлд учруулаагүй байгаа ч хүнд сурталтай тарифт өртөж байна. Тэрбээр уг нөхцөл байдлыг "Заанууд зодолдох үед өвч дарлуулдаг" гэж тодорхойлжээ. Тариф нь зөвхөн АНУ-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийг зогсоохоос гадна хөгжиж буй эдийн засгуудын түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн дээр суурилсан нийлүүлэлтийн бүх сүлжээг тасалдуулж байна. Олон улс орны хувьд эдгээр нийлүүлэлтийн сүлжээ нь ажлын байрыг бий болгож, ядуурлыг бууруулах гол арга зам нь юм.

ТАРИФ НЬ АНУ-ЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ СЭРГЭЭХГҮЙ

Тарифын тусламжтайгаар Америкийн үйлдвэрлэлийг сэргээнэ гэсэн Трампийн бодлого нь бодит бус төдийгүй хуучирсан арга гэдэгт шинжээчид санал нэгджээ. Энэтхэг дэх Ерөнхий сайдын Тамгын газрын үйл ажиллагааны захирал асан Судхеендра Кулкарни хэлэхдээ, "АНУ ирээдүйн тулаанд өнгөрсөн үеийн багаж хэрэгслийг ашиглаж буй мэт" гэж тодорхойлсон юм. Тодруулбал, орчин үеийн эдийн засаг нь хямд өртөгтэй үйлдвэрлэл биш дижитал инновацад тулгуурладаг гэж тэрбээр тайлбарлалаа. Мөн АНУ татвар ногдуулснаар гадаадын үйлдвэрлэгчдэд бус дотоодын хэрэглэгчдэдээ татварын дарамт үзүүлж, олон улсын үйлдвэрлэлийн сүлжээнээс улсаа тусгаарлаж байна гэж Судхеендра Кулкарни онцлон тэмдэглэв. Аж үйлдвэрлэлтийг сэргээнэ гэх Трампийн бодлого нь өнөөгийн харилцан хамааралтай эдийн засгийн бодит байдлыг хангалттай авч хэлэлцээгүйтэй холбоотой гэж зарим салбарын мэргэжилтнүүд үзэж буй.

ДЭЛХИЙН ӨМНӨД БҮСИЙН ОРНУУД АРИЛЖААНЫ ӨӨР ЗАГВАРЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Вашингтон хана барьж байхад Азийн орнууд гүүр, барилга байгууламж барихад анхаарч байна. Тухайлбал, Хятад улс геополитикийн асуудалд гар бие оролцохгүйгээр бусад өмнөд бүс нутгийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх болжээ. Пакистаны Банкны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Мунеер Камал хэлэхдээ, Хятад улс сүүлийн жилүүдэд дотоодын хэрэгцээндээ анхаарах болж, дэд бүтэц, худалдаа, технологийн түншлэлийг нэмэгдүүлсэн гэж онцлон тэмдэглэв. Дашрамд дурдахад, БРИКС-ийн орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 50 гаруй хувийг бүрдүүлж, "G7"-г ардаа орхих болсон. Энэ нь дэлхийн өмнөд бүсийн улс орнууд ноёрхлыг бус хөгжлийг ахиулах бодлогоо нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж Мунеер Камал тайлбарласан байна. Түүнчлэн барууны орнуудын дипломат аргаас ялгаатай нь дэлхийн өмнөд бүсийн орнууд харилцан ашигтай шийдэл, бодлогын бие даасан байдлыг чухалчилдаг болсон гэж тэрбээр үзэж байна. Цаашид ч мөн адил нэг талыг баримталсан бодлого бус хамтын ажиллагааг нэмэгдүүлсэн арга барилыг хэрэгжүүлснээр өмнөд бүсийн улс орнууд худалдааны дайнд хохирол амсахгүй, шинэ эдийн засгийг бүтээж чадна гэж ажиглагчид үзэж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж