News.mn сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
"Монголыг зорин ирсэн жуулчдад чин сэтгэлээсээ туслахыг хичээдэг"
"Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улсыг зорин ирсэн жуулчдад чин сэтгэлээсээ тусалж, мэдээлэл өгөх нь хамгийн сайхан мэдрэмж" гэх түүнийг Б.Билэгт гэдэг. Тэрбээр 27 настай. Австри улсын Вена хотноо бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа аялал жуулчлалын салбарт ажиллажээ. Тэр нийслэл хотынхоо Төв талбай дээр байрлах "Жуулчны мэдээллийн төв"-д хоёр дахь жилдээ мэдээллийн ажилтан, хөтөчөөр ажиллан гадаадын жуулчдад тусалж, мэдээлэл өгч байгаа аж. Түүнтэй ажил мэргэжлийнх нь тухай ярилцаж, танилцлаа.
-Өдөр бүр өөр өөр улсын жуулчидтай уулзаж, эх орныхоо тухай мэдээлэл өгөх их сонирхолтой юм. Б.Билэгтийн хувьд хэдэн улсын хэлээр ярьдаг вэ?
-Баярлалаа. Би англи хэлнээс гадна герман хэлээр ярьдаг.
-Дөнгөж сая Герман улсаас ирсэн жуулчин орж ирлээ. Танаас ямар тусламж хүссэн бэ?
-Герман улсаас ирсэн жуулчин маань Монголд ганцаараа аялж байгаа гэнэ. Улаанбаатар хотоос гадна Хөвсгөл аймаг руу аялсан тухайгаа ярилаа. Монгол орны үзэсгэлэнт байгаль үнэхээр таалагдсан гэж байна. Ирэх Даваа гаригт нутаг буцах гэж байгаа учраас манай төвөөс "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу явах автобусны маршрутыг асууж, мэдээлэл авлаа. Нийслэлээс 2025 оны тавдугаар сараас эхлэн Сүхбаатарын талбайгаас "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу автобус үйлчилж эхэлсэн. Нийтийн тээврийн цагийн хуваарь аваад явлаа.
-Монголд аль улсын жуулчид олноор ирж байна вэ?
-Миний харж байгаагаар Европоос ирсэн гадаад жуулчид их ханддаг. Саяхан гэхэд, франц, герман, америк жуулчид орж ирлээ. Харин Ази жуулчдын хувьд тур оператур компанид хандаж, олноороо групп аялал хийдэг учраас арай бага хандаж, мэдээлэл авдаг юм.
-Гадаад улсын жуулчид ихэвчлэн ямар асуудлаар хандаж байна вэ?
-Манай төвд Монголд ганц нэгээрээ аялахаар ирсэн гадаад жуулчид мэдээлэл, тусламж авахаар ханддаг. Тэдний зүгээс нисэх онгоцны буудлын байршил болон Тэрэлж, Цонжинболдог, Хустайн нуруу гэх мэт хоттой ойр газрууд руу явах автобус, такси, галт тэрэгний хуваарь их асуудаг. Үүнээс гадна Улаанбаатар хотод үзэж харах газруудыг асууж, монгол орны үзэсгэлэнт байгаль, газар нутгийн талаар мэдээлэл авахыг хүсдэг. Бидэнд байгаа бэлэн дата мэдээллээсээ хараад, мэдээлэл өгдөг. Өнгөрсөн хугацаанд зургаан Жуулчны мэдээллийн төвөөр 2024 онд гэхэд нийт 50-55 мянган жуулчинд мэдээлэл өгч ажилласан байна.
Ярилцлагыг энд дарж үргэлжлүүлэн уншина уу.
"Төсвөөс гадуурх төсвийн тэлэлт нь санаа зовоож байна"
УИХ-ын гишүүн А.Ариунзаяатай ярилцлаа.
-Та Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан. Тиймээс нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудалтай илүү ойрхон байгаа байх гэж итгэж байна. Таныг сайдаар ажиллаж байх үед зорьж байсан зорилтуудаас өнөөдөр Монгол Улсын нийгэмд ахиц дэвшил гарсан салбар юу байна. Тухайлбал,ядуурлын хувь хэмжээ хэдэн хувиар буурсан бол?
-Аливаа нийгмийн эерэг өөрчлөлт өнөөдрөөс маргааш руу маш богино хугацаанд өөрчлөгдөх боломжтой, өөрчлөгддөг цөөхөн хэдэн асуудал бий. Ядуурал бол энэ тоонд орохгүй. Яагаад гэвэл ядуурал шууд шийдэгддэг асуудал биш. Нэг удаагийн халамж, тэтгэмж, нэг удаагийн эх орны хишиг тараагаад ядуурал арилгачихдаг зүйл биш шүү дээ. Ядуурлаас гарах бодлого урт хугацаанд хэрэгжиж,тал бүрийн салбарын зохицуулалтын үр дүнд шийдэгддэг ийм харилцаа. Намайг сайдаар ажиллаж байх хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид цар тахал дэгдсэн. Тиймээс тэр үед тэтгэвэр тэтгэмжийг тасалдуулахгүйг олгох, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх гэх мэтээр иргэд гэртээ хатуу хөл хорионд орсон тэр үед иргэдийн амьжиргааг дордуулахгүй, нийгмийн хамгаалал руу чиглэсэн бодлого хэрэгжүүлж, иргэдийн орлогыг яаж хамгаалах вэ гэдэг асуудалд анхаарч ажилласан. Хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж, асаргааны тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тухайн үед халамжийн сан хоёр дахин тэлж, ДНБ-ий бараг 7 хувьд хүрсэн. Цар тахлын дараа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бууруулах тухай асуудал хөндөгдөж байсан ч хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлсэн энэ бодлого өрхийн амьжиргаанд маш их нөлөө үзүүлсэн гэдэг нь анзаарагдсан. Хэрэвзээ хүүхдийн мөнгийг эргээд 20 мянган төгрөг болгож бууруулах шийдвэр гарсан бол иргэдэд хүнд цохилт болох байсан. Эдийн засгийн тооцооллоороо аваад үзэхлээр 2012 оны 20 мянган төгрөг өнөөдөр 50 орчим мянган төгрөгтэй тэнцэж байна. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосноороо ажилгүйдлийг хоёр функтээр нэмэгдүүлж байгаа талаарх эдийн засгийн тооцоололыг гаргаж байсан. Хүүхдийн мөнгө болоод элдэв төрлийн халамжийн бодлого эдийн засгийн болоод улс төрийн том шийдвэр байдаг учраас төсвийн нөөц бололцоо бага ч гэсэн хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр нь үргэлжлүүлэх улс төрийн томоохон шийдвэр гаргасан. Гэтэл нөгөө талдаа нөгөө ажилгүйдлийг хоёр функтээр нэмэгдүүлж байгаа уг бодлого ажил олгогчдын хувьд тулгамдсан асуудал хэвээр байна. Учир нь ур чадвар төдийлөн шаардахгүй ажилд ч ажиллах хүн олдохгүй байна. Хүүхдийн мөнгөөрөө өдөр тутмынхаа бага хэрэглээг хангах боломж бүрдэж байдаг. Магадгүй өнөөдөр халамжаас хөдөлмөрт шилжих бодлого яг оновчтой хэрэгжихгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд халамжаа багасгах хэрэгтэй, хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэх ёстой.
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, макро түвшний тоон үзүүлэлтийг ковидын үетэй харьцуулахад тэлсэн. Тэр хэрээрээ төр данхайж, төсөв үрэлгэн боллоо гэх шүүмжлэл байна. Та үүнтэй санал нийлж байна уу?
– Эдийн засгийн ойлголт болоод төсвийн байгууллагуудын данхайлт тусдаа ойлголт. Эдийн засгийн агуулгаар аваад үзвэл Монгол Улсын ДНБ-ний хувь хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн багтаамж 2020 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ гурван мянга орчим ам.доллар байсан болбол одоо долоо орчим мянга ам.доллартай тэнцэж байна. Энэ бол эдийн засгийн багтаамж талаасаа маш сайн тэлсэн үзүүлэлт. Тэгэхдээ энэхүү багтаамж нь ямар үзүүлэлт дээр суурилсан тэлэлт вэ гэдэг нь дараагийн асуудал болж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж, ахуйн нэгж, байгууллагуудын бизнес нь өргөжөөд, худалдаа наймаа нэмэгдэж үйл ажиллагааны цар хүрээ нь өссөн учраас эдийн засгийн багтаамж тэлэв үү, эсвэл уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний үнэ өндөр байсан учраас тэлэв үү гэдгийг тооцох ёстой. Уул уурхай дагасан эдийн засгийн хамаарал Монгол Улсад өндөр байгаа учраас эргээд чанарын асуудал яригдана. ААН байгууллагуудууд, иргэдийн амьжиргаа эдийн засгийн нөөц бололцоо дээшилж байж сая айл өрхийн хаалгаар эдийн засгийн өсөлт орно. Гэтэл иргэд эдийн засгийн өргөн тэлэлт чинь айл, өрхийн үүд хаалгаар орж ирэхгүй байна гэж шүүмжилж байна. Эдийн засгийн тэлэлт нь уул уурхайн бүтээгдэхүүнтэй шууд холбоотой болохоос бодит байдал дээр бизнес, ААН байгууллагуудын хувьд төдийлөн эдийн засгийн тэлэлт явагдсангүй. Эцэст төсвийн хуваарилалт ямар байна гэдгийг аваад үзэхээр 2025 оны төсвийн тухайд анх удаа алдагдалгүй төсөв батална гээд Засгийн газраас оруулж ирсэн төсвийг танасан. Энэ нь нэг талдаа сайн зүйл мэт боловч харагдаж болох ч нөгөө талдаа цаашид эдийн засгаа тэлэх боломжоор хангах мега төслүүдийг хэрэгжүүлэх төслүүдийг хойшлуулж, аймаг орон нутаг, нийслэлд тавигдсан байсан томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих хугацаа нь тэр хэрээр хойшилж, эдийн засагт орох үр нөлөө нь хойшилно гэсэн үг. Төр сахилга баттай чанартай, хяналттай, цомхон, чадварлаг байна уу гэдгийг тоо мэдээлэл дээр суурилаад харах юм бол төсвөөс гадуурх төсвийн тэлэлт нь санаа зовоож байна. Батлагдсан төсвөөсөө гадна төрийн өмчит байгууллагууд, Үндэсний хороо гэх мэтчилэн төрийн албаны бүтцээс гадуур тэлэлт явагдаж байгаа нь санаа зовоож байна. Тиймээс хараа хяналтаа сайжруул ТӨК-удын энэ зохицуулалтыг эргэж харж чангалах, сайжруулах хэрэгцээ шаардлага бол байна.
-Цалин хөлс,тэтгэвэр тэтгэмж, ургсгал зардалтай холбоотой зардал төсөвт дарамт учруулдаг. Гэсэн ч инфляцын өсөлтөөс үүдэн үр дүн муутай л байна?
-Өрхийн орлого зарлагыг одоо статистикийн мэдээллэлтэй харьцуулаад аваад үзэх юм болбол өрхүүдийн дундаж орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж бодитоор нэмэгдсэн тоо баримт бий. Хэдийгээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг төр засгаас нэмэгдүүлээд байгаа ч гэсэн нөгөө талдаа үнийн өсөлт маш хурдтай явагдаж байна. Тиймээс төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээ бодитой үр дүнгээ өгөхгүй мэт харагдаж байна гэсэн үг. Үнийн өсөлт юунаас бий болж байна гэхээр цар тахал, Орос Украйны дайны нөхцөл байдал, АНУ-ын шинэ ерөнхийлөгч Трампын бодлого шийдвэр, тарифын дайнаас үүдээд өсч байна. Нэг ёсондоо гадаад нөхцөл байдал, сөрөг нөлөөллүүд байгаа гэдгийг мартаж болохгүй. Гэсэн хэдий ч Засгийн газрын зүгээс тодорхой хэмжээнд боломжоороо л цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж ажиллаж байна. Ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай айл өрхүүд дээрээ амьжиргааг нь хэрхэн яаж дэмжих вэ гэдэг дээр тухайлсан бодлого гаргах шаардлагатай.
Ярилцлагыг энд дарж үргэлжлүүлэн уншина уу.
"Дундаж давхаргагүй орон зогсонги байдалд ордог"
Шинжлэх ухааны доктор, профессор, эдийн засагч Л.Оюунтай ярилцлаа
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Энэ нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Монголчуудын амьдрал бол үнэхээр хүнд байна. Цалин тэтгэвэр нэмэгдсэн ч бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг. Энэ чигээрээ үргэлжилбэл хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, бид ингэж сайжирна, ингээд сайхан болно гэсэн ирээдүй, төсөөлөл алга. Үнэндээ шударга зүйл энэ нийгэмд байхгүй байна шүү дээ. Шударга хөдөлмөрөөрөө амьдрах ирээдүй харагдахгүй байна, хөдөлмөрийг нь үнэлэхгүй байна. Хүн чинь мэрийгээд ажил хөдөлмөр эрхлээд амьдрал ахуйгаа сайжруулъя гэж боддог гэтэл манайд тийм боломж байхгүй.
-Цалингаас цалингийн хооронд л амьдарч байна бидний олонхи нь. Энэ асуудлыг даван туулж, цалин орлогоороо сайхан амьдрах, үр хүүхдийнхээ ирээдүйд зарцуулах боломж бий юу?
-Амьдралаа сайжруулж, шат ахиулах боломжгүй л орчин бий болчхоод байна л даа. Улс орны хөгжил үйлдвэрлэлээс хамаардаг. Үйлчилгээ бол байна. Тэгэхээр энэ хямралаас гарахын тулд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Үндэсний үйлдвэрлэлээ сайхан хөгжүүлээд, дэмжээд ирэхээр түүнийг дагаад иргэдээ ажлын байраар хангана. Дээрээс нь цалин хөлс нь нэмэгдэх боломж бий болно. Ингэхээр иргэдийн амьдрал ахуй аяндаа сайжирна. Гэтэл иргэд өнөөгийн нөхцөлд бол зээл аваад эргээд зээлийнхээ хүүг төлж л амьдарч байна. Авсан зээлээ үйлдвэрлэлд биш ашиггүй буюу хэрэглээнд зарцуулаад байхаар өр, зээлийн дарамтаас гарахад хэцүү. Нэг үгээр хэлбэл, авсан зээлээ ашигтай зүйлд зарцуулах нь чухал. Эргээд өөрт ашгаа өгдөг зүйлд зарцуулж байвал болж байгаа юм. Авсан зээл нь орлого авч ирэхгүй хэрэглээнд зориулагдаад байгаа болохоор энэ өрийн тойргоос гарахгүй л дээ.
-Тэгэхээр таны хэлснээр энэ өрийн тойргоос гарахын тулд иргэд, цаашлаад эрх баригчид юун дээр анхаарах ёстой юм бэ?
-Үйлдвэрлэл бага болохоор юмны үнэ өсөөд байгаа юм. Тэгэхээр өөрсдөө бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болмоор байна. Хүн бүрт хийе гэсэн юмаа хийх боломжийг хангаж өгөх хэрэгтэй. Хүн болгонд ямар нэг бизнесийн санаа байдаг шүү дээ. Түүнийгээ биелүүлж ажил хэрэг болгох гэхээр татвар, НДШ-ээс эхлээд өчнөөн дарамт шахалт байгаад байна.
Тэгэхээр бараг юм хийж өрөнд орж байхаар хийхгүй байсан нь дээр гэж боддог болоод байна.
Тиймээс төрөөс юм хийж баялаг бүтээж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, бизнес хийх боломжийг нь бүрдүүлээд өгчих хэрэгтэй. Төр дэмжвэл дэмжсэн шиг дэмжээд зээлийн хүүг бууруулдаг ч юм уу, татвараа багасгаад хөнгөлөөд, чөлөөлөөд өгөх нь чухал. Дандаа дэмжлэг үзүүл гэж байгаа юм биш. Эхэн үед нь хөлөө олтол нь дэмжээд, хөнгөлөлтөд хамруулаад өгвөл үйл ажиллагаа нь тогтворжоод эхлэхээр улсад татвар болж орно. Хэрвээ үгүй бол бүр оролцохгүй байх хэрэгтэй байна. Эрх чөлөөг нь олго. Төр янз бүрээр саад хийхээ болих хэрэгтэй. Нийлүүлэлтийг нь нэмээд өгөхөөр бараа материалын үнэ аяндаа багасна.
-Нэг юм эхлүүлэхээр татвар шимтгэл гээд дарамтлаад шинээр юм эхлүүлэх нь битгий хэл үйл ажиллагаа нь тогтворжсон хэд нь хаалгаа бариад байна шүү дээ.
-Жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих нь чухал байна. Тэд чинь өөрсдийгөө тэжээгээд, дээрээс нь ажлын байр бий болгоод төрөөс халамж нэхэхгүйгээр болгоод байдаг. Тиймээс дахиад хэлье ажиллах боломжийг нь бүрдүүлээд өг. Тэд нар чинь юу хийх, хэзээ, хаана, хэрхэн яаж борлуулахаа мэднэ. Одоо бол ажил хийхгүй байхад болоод байдаг үлгэн салган нөхцөл бий болоод байна. Хэн чиг л тэгнэ. Нэг юм хийж дарамт шахалтад орж байхаар зүгээр мөрөөрөө явж байя гэсэн бодолтой болоод байна.
bainguin zzr bysduin ya? 2025-05-10 50.147.160.114
xymsyyduin tylxyyr xylgailchaad orognood bgaan
tvn xylgaich kenigl 2025-05-10 50.147.160.114
naad in Nzm,ard Plm barsyg chini arxchin piavaar
boovoo xuxyyldeg gaynyyd galzyy xartstai, xyyxed meselsen alsan geed docymenteer xylgailcan blokloson, gyilagchdaar zasaglasan sait deer ard medee buchuj bgaa ni yrianui xel es syrtxyynaas ni
medegdej bna. KAMEr+ ytasni xylgaichid Xot baliar bolgoj zalilan xuij, Xet dabarch bgaagaa xsgyiCJNr uuruu zasna bizobzglgayli 7;
увс 2025-05-10 66.181.161.72
х****л илсэн увсчууд. цэрэнбатууд
Нэргүй 2025-05-10 202.126.88.165
манж х***а хулгай тасдн зогсоо.
Нэргүй 2025-05-10 66.181.161.83
төсөв данхайсан ерөхийлөгчийн ерөнхий сайдын их хурлын даргын төсөвүүд нэмэгдэхээр ханш унаж эдийн засаг шууд сүйрч байгаа нэг намын авилгалын тогтолцоотой болхоор нүдээ ахиад улсаа хорлоод бн
зочин 2025-05-10 66.181.188.223
Нүүсний үнийн бууралт л манай төсвийг зохих хэмжээгээр хүндрүүлж байна, ӨӨр онцгой нөлөөлөөд байгаа зүйл байхгүй, Үүнийг ашиглан сөрөг хүчнийхэн монголыг тэнгэр ниргэж байгаа мэт сүржигнээд байна Дунд давхрага бараг усдсан ч гэх шиг энгэж сүржгэнж нийгмийн сэтгэл санаагаар тоглож болохгүй,Үүний эсрэг бололцоот бүх арга хэмжээ авч байна, Шаардлагатай бол зарим мего төслүүдээ зогсоож төсвөө хянана биз,
- @y; xylgaichid gly ylcuun #; nunyjni 2025-05-10 50.147.160.114
yanxandyylax zorilgotoi xylgaichduinzzyd kni; ?
И 2025-05-10 122.201.31.14
тэтгэмжийн бодлогоо өөрчлөхгүй, цалинг нэмэхгүйгээр иргэдийн амьдрал дээшлэхгүй. Гайгүй цалин өгөхгүй бол тэтгэмжээрээ болоод байгаа тул ажил хийхгүй байсан нь дээр бна. 2 юмны байхыг солисон бодлого явуулчихад төсөвт өөрчлөлт нэг их хэрэггүй.