Зуны 34 дэх олимпийн наадам 2028 онд АНУ-ын Лос Анжелес хотноо болох билээ. Тус олимпийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа хоёр цэнгэлдэхэд зэрэг болох гэнэ. Наадмын түүхэнд анх удаагаа ийм үйл явдал тохиох бөгөөд Лос Анжелесын дурсгалын Колизей болон "SoFi" цэнгэлдэх түүхийн эздээр тодрох аж.
2028 оны олимпийн наадмын нээлт долдугаар сарын 14-ний өдөр болно.
Наадмын зохион байгуулах хорооны мэдэгдэлд "Хоёр цэнгэлдэхэд урьд өмнө үзэгдээгүй нээлтийг хийж, Колизей олимпийн наадмын түүхэнд анх удаагаа гурван олимпийн нээлт хүлээн авч, Инглвудын цэнгэлдэх анхны нээлтээ хүлээн авсан онцлогийг бий болгоно" гэжээ.
Колизей нь 1932, 1984 оны зуны олимпийг хүлээн авч байсан бол сүүлд баригдсан, орчин үеийн "SoFi" цэнгэлдэх нь NFL-ийн Лос Анжелес Рамс, Лос Анжелес Чаржерс багуудын тоглолтоо хийдэг цэнгэлдэх билээ.
Колизейд олимп болон паралимпийн хаалтын үйл ажиллагаа болно. Харин паралимпийн нээлт 2028 оны наймдугаар сарын 18-ны өдөр "SoFi" цэнгэлдэхэд болно.
Холбоотой мэдээ