"Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна

"Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна

"Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг өнөөдөр/2025.05.10/ тохиож байна.

Энэхүү өдөрлөгөөр дугуйн спортын тамирчид, сонирхогчдын дунд тэмцээн зохион байгуулахаас гадна клубүүдийн танилцуулга, дугуй болон дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, сонирхогчдод зориулсан чөлөөт худалдаа төв талбайд болох аж. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00-13:00 цагт зохион байгуулахаас гадна 20 км-ийн засмал замын уралдаан 06:00-18:00 цагийн хооронд болно. Энэ хүрээнд доорх байршлуудад авто замыг хэсэгчлэн хаах аж.

Дугуйн парадыг Соёлын төв өргөө-Төв шуудан-“Цэцэг” төв-Зоос гоёлын уулзвар-Засгийн газрын ордон-Сансарын “И-март”-“Монгол бөхийн өргөө”-“Централ тауэр” гэсэн маршрутаар зохион байгуулах тул энэ чиглэлд дээр дурдсан хугацаанд зам хаах юм.

Харин дугуйн уралдаан “Соёлын төв өргөө”-“Галерей Улаанбаатар”-МУИС-ийн I байр-Чингис хаан Үндэсний музей-“Метромолл” их дэлгүүр-“Новотел” зочид буудал-МУИС-ийн I байр-“Галерей Улаанбаатар-Соёлын төв өргөө гэсэн маршрутаар болох бөгөөд уралдааны турш уг чиглэлд зам хаана.

Тэгвэл Баянзүрхийн марафон 07:00-14:00 цагт болох бөгөөд энэ нь “Дүнжингарав” худалдааны төвийн урд авто зам дагуу “Шинэ зуун айл” худалдааны төвөөс зүүн тийш Төмөр замын гарам, Гачууртын зам хүртэл үргэлжлэх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-10 202.55.188.90

Түгжирч ядсан нийслэлийн иргэдээ ингэж нэмж хорлож байх ямар шаардлага байдгийн бол?

Avatar

Нэргүй 2025-05-10 66.181.186.230

Беен бухимдал , 1 едер ингэж дугуй уналаа гээд яахийн , бусад өдөр н унах зам ч байхгүй эрсдэлтэй олон залуус зам дээр үхдэг биз дээ. Абтобусныхаа учрыг олохгүй хүмүүс л бна өнөөдөр. Яах гэх ингэж зовоодог бна аа энэ засаг. Ахиухан мөнгөний үйл ажиллагаа зохиогоод ир төсөвлөөд өгий гэдгийн гэсэн

Avatar

Нэргүй 2025-05-10 66.181.161.223

hamag tsag zav

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж