Цөмийн зэвсэгтэй хөршүүд болох Энэтхэг, Пакистаны мөргөлдөөн хурцдаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл мөргөлдөөн сүүлийн үед нисгэгчгүй нисэх онгоцны шинэ эрин рүү шилжжээ. Энэтхэг улс Пакистаныг Пүрэв гаригт Энэтхэгийн нутаг дэвсгэр болон Кашмир дахь цэргийн гурван бааз руу нисгэгчгүй онгоц, пуужингаар халдсан гэж буруутгаад буй.
Гэвч Пакистан үүнийг үгүйсгэсэн билээ. Эсрэгээрээ Энэтхэгийн 25 нисгэгчгүй онгоцыг устгасан гэдгээ Пакистан мэдэгдээд байна. Эдгээр нь Израилийн үйлдвэрлэсэн Хароп нисгэгчгүй онгоц байжээ. Хароп ашиглаж байна гэдэг нь өндөр үнэ өртөг бүхий нарийн онилсон байлдааны ажиллагаанд шилжиж эхэлснийг илтгэнэ. Энэтхэг Херон гэх нисгэгчгүй онгоцыг мөн ашиглаж байна.
Энэтхэгийн байлдааны нисэх онгоцны тоо төдийлөн олон биш ч гэлээ саяхан АНУ-тай "MQ-9B Predator" дрон худалдаж авах дөрвөн тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Тус дрон нь 40 цагийн турш нисч, 12 км өндөрт нисэх боломжтой. Энэ дроныг худалдаж авсан нь Энэтхэгийн цохилт өгөх чадварт томоохон дэвшил болох аж.
Харин Пакистаны нисгэгчгүй нисэх онгоцны флотыг дотоодын болон Хятад, Турк тэргүүтэй улсын импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Пакистаны Агаарын цэргийн хүчин бараг 10 гаруй жилийн турш нисгэгчгүй системийг үйл ажиллагаандаа идэвхтэй ашиглах болжээ.
Лхагва гаригийн өглөөнөөс хойш Кашмирт 36 хүн амиа алдаж, 57 хүн шархадсан гэж Пакистан мэдэгдсэн. Харин Энэтхэгийн арми Пакистаны цохилтод өртөж, дор хаяж 16 хүн амиа алдсан гэв.
Лазераар удирддаг пуужин, бөмбөг, нисгэгчгүй онгоц, нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь орчин үеийн дайны талбарт чухал байр суурь эзлэх болсон. Энэ төрлийн зэвсэг нь ажиллагааны нарийвчлал, үр ашгийг эрс нэмэгдүүлдэг.
иргэн 2025-05-10 202.21.100.61
Энэ ХҮЗҮҮГҮЙ л*****н САЙТЫГ БОЙКОТ ХИЙЦГЭЭЕ!!!!!!
Нэргүй 2025-05-10 202.180.219.28
dainaa erthen zogsoohgyi bol ali ali tal ni ih hohirol amsanadaa
иргэн 2025-05-10 202.126.92.86
ashgui dee hog shaarnuud horogdoj l baig
Нэргүй 2025-05-10 122.201.31.186
Цөмийн дайнд шилжвэл юу болох юм болдоо.
Нэргүй 2025-05-10 45.84.107.17
Энэтхэгийн пуужингууд Пакистаны нисэх хүчний Нур-Хан газартай нь тэгшилчихсэн байна лээ, ккк