Трамп Хятадад ногдуулах татварыг 80 хувиар тогтож магадгүй

Трамп Хятадад ногдуулах татварыг 80 хувиар тогтож магадгүй

Трамп Хятадад ногдуулах татварыг 80 хувиар тогтож магадгүй

Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг бууруулах санал гаргаж, дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний худалдааны дайныг намжаах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Баасан гаригт цахим хуудсандаа "Хятадад 80 хувийн татвар ногдуулах нь зөв бололтой" гэж бичжээ.

Хятадын Гадаад хэргийн яамны дэд сайд Хуа Чуньин мөн "Бид АНУ-тай хийх худалдааны асуудлаа зохицуулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байна" гэжээ.

Гэхдээ АНУ-ын худалдааны хэлэлцээч асан Стивен Олсон "Хоёр улсын хооронд үүссэн системийн маргаан удахгүй шийдэгдэхгүй. Талуудын уулзалтын дүнд тариф бага зэрэг буурч магадгүй юм. Эцсийн хэлэлцээр байгуулахад хоёр ерөнхийлөгч хоёулаа идэвхтэй оролцох шаардлагатай гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна" гэсэн юм. Швейцарьт дахь хоёр улсын хэлэлцээг АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Хятадын дэд ерөнхий сайд, эдийн засгийн хаан Хэ Лифэн нар удирдан явуулна.

Трампийн татварын хувь хэмжээ буурсан ч гэлээ хоёр улсад томоохон асуудал байсаар байх болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-10 66.181.184.153

Трамп гэж нэг орон гаран нөхөр байнаа

Avatar

Хуцаа 2025-05-10 202.9.46.178

This is fake news.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж