"Дугуйтай Улаанбаатар 2025" өдөрлөг маргааш буюу тавдугаар сарын 10-ны өдөр болно. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00–13:00 цагийн хооронд болох юм. Өдөрлөгтэй холбогдуулан авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана. Ингэснээр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
Өөрчлөлт орох нийтийн тээврийн чиглэл:
• Их тойруугаар явах чиглэлүүд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор,
• Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолоор,
• Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолоор,
• Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.
Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчлэх юм.
Маргааш /2025.05.10/18:00 цагаас хойш үндсэн чиглэлийн дагуу зорчино гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.



Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.147
Орос орн ганцаардмл байдл бгаад бман юм бхгүй шүү манжлхгүй шүү манжл нөлөөлх гэж бвал эндүрвэ. Орос орнд улс орнууд харин сайн бдгиймаа.
Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.147
Манж х***а гичинүүд нам төр хулгайлсн 35 жил хулгай шааж эзлсн гэм цайруулх гэж энд тэндгүй орн то нэмж худлаа ялл-с мултрчх гэж ажл эндүрвэ оройцн л******д толгойд үлдх гэсн атгаг айхтр манж санаа. тэгж маллулддгүймаа ялаа үүр.