Худалдааны дайнтай байгаа ч Хятадын экспорт хүлээлтээс давжээ

Худалдааны дайнтай байгаа ч Хятадын экспорт хүлээлтээс давжээ

Худалдааны дайнтай байгаа ч Хятадын экспорт хүлээлтээс давжээ

Хятад, АНУ-ын худалдааны дайн ширүүн үргэлжилж байгаа ч гэлээ Бээжингийн Вашингтон руу хийсэн экспортын хэмжээ өнгөрсөн сард хүлээлтээс давжээ. Үндсэндээ буурсан дүнтэй байсан ч бүх зүйл тийм ч муу байгаагүй, харин ч хүлээлтээс давсан гэсэн үг юм.

Тодруулбал, экспортын хэмжээ дөрөвдүгээр сард 17.6 хувиар буурсан. Нөгөөтэйгүүр, экспортын хэмжээг өмнөх оны мөн үеэс хоёр хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байсан ч дээр дурдсанчлан хүлээлтээс давж, 8.1 хувиар өссөн байна.

"Pinpoint Asset Management"-ийн ерөнхийлөгч, ахлах эдийн засагч Живэй Жан хэлэхдээ "АНУ-ын тарифаас үүдэлтэй хохирол дөрөвдүгээр сарын худалдааны мэдээлэлд харагдахгүй байна. Энэ нь дамжин тээвэр болон тариф зарлахаас өмнөх худалдааны гэрээнүүдтэй холбоотой байж магадгүй. Ирэх саруудад буурсан үзүүлэлттэй байх болов уу" гэжээ.

Трамп Хятадад олон төрлийн татвар ногдуулснаас хойш дэлхийн хоёр том эдийн засагтай гүрний худалдаа нэлээд удааширчээ. Хятадын цөөнгүй бараа бүтээгдэхүүний татвар 145 хувьд хүрээд буй. Зарим барааны нийт татвар даруй 245 хувьд хүрсэн. Бээжин хариуд нь 125 хувийн татвар ногдуулахын зэрэгцээ Америкийн компаниудад чиглэсэн бусад арга хэмжээнүүдийг авчээ.

Дашрамд дурдахад, АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар энэ амралтын өдрүүдээр Швейцарь улсад Хятадын дэд ерөнхий сайд Хэ Лифэнтэй уулзах төлөвтэй байна. Энэ нь Трампийн тарифын нэмэгдлээс хойш их гүрнүүд анх удаа хэлэлцээ хийж буй тохиолдол юм.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.9.41.79

Архичин Монголчууд орилоод нэмэхгүй

Avatar

goe shuu 5 цагийн өмнө 103.168.34.88

Hytad ah nar aldagdalgui bol mongolchuud bayarlana.baliar fashist amerik daisan sunuh tsagt delhiid enh taivan togtono

Avatar

Т1 мал 7 цагийн өмнө 202.9.46.98

Худлаа худлаа, улаантнуудын суртал ухуулга. Баас нэгэндээ тустай гэгчээр Оросод л баахан хулхи хуурамч бараагаа ахиухан шахаа биз.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 203.44.80.130

Алан нүдтэнгүүд чангарвал Монголд л сайн гэсэн үг лалрын Орос үрийн шигэнүүдээ

Avatar

Шарууд 9 цагийн өмнө 202.126.90.175

жартгарууд дэлхийд тэргүүлэх цаг болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж