ОХУ нефть, байгалийн хийн экспортод тавьсан хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд сүүдрийн флот ашигладаг гэдэг. Тэгвэл Их Британи улс Оросын газрын тос тээвэрлэгч сүүдрийн флотын 100 хүртэлх хөлөг онгоцны эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Эдгээр хөлөг онгоцоор 2024 он гарснаас хойш 18 тэрбум фунт стерлингээс илүү үнийн дүнтэй ачаа тээвэрлэжээ.
Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер энэ талаар мэдээлэхдээ "Путины сүүдрийн флотыг ажиллагааг таслан зогсоож, газрын тосны орлогоос хамаардаг дайны машиныг нь үгүй хийх, далайн доорх дэд бүтцийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ" гэв.
ОХУ-ын сүүдрийн флотын хөлгүүдийг хуучирсан, бас аюултай гэж Их Британи үзэж байна. Мөн эдгээр хөлөг онгоц аюултай маршрутаар явдаг гэлээ. Балтийн тэнгис дэх томоохон кабельд гэмтэл учирсан тухай мэдээлэлтэй энэ нь холбоотой.
Хориг арга хэмжээнд хамрагдсан хөлөг онгоцуудыг Британийн боомтуудад нэвтрүүлэхийг хориглоно.
Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд Норвегийн Осло хотноо болсон Хамтарсан экспедицийн хүчний хурлын үеэр энэ мэдэгдлээ хийжээ. Хамтарсан экспедицийн хүчинд Дани, Норвеги, Нидерланд зэрэг 10 улс багтдаг. Их Британи өмнө нь 2024 оны арванхоёрдугаар сард болсон Хамтарсан экспедицийн хүчний хурлын үеэр сүүдрийн флотын 133 хөлөг онгоцны эсрэг хориг арга хэмжээ авчээ.
Нэргүй 7 цагийн өмнө 45.84.107.17
Саяхан 4 сараас эхэлж Өмнөд Солонгос улс Оросын хөлөг онгоцуудыг хөлслөн Арктикаар дамжин Европ руу тээвэрлэлт хийж эхэлсэн. Нацист алиалагч Зелятай налигнан төрийн эргэлт хийх гэж завдсан тэнэг ерөнхийлөгчөө зайлуулсны дараа Өмнөд Солонгос улс арай эрүүл саруул ухаанаар гадаад харилцаандаа анхаардаг болсон.
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.189.78
Оросыг улам хүчирхэгжинэ гэж Ванга хэлсэн гэсэн шүү үнэхээр баяглагтай орныг яаж ч чадахгүй храин манайх гэж хөгжихгүй юмаа
Нэргүй 12 цагийн өмнө 103.212.118.117
kkk horig tavial baihiin terni orosod noloolohgui ymdaa
зочин 9 цагийн өмнө 66.181.188.223
Хориг тавьснаар оросууд биш европын орнууд өөрсдөө л хохирно, Тэдэнд байгалийн нөөц бараг байхгүй, Оросоос авдаг түүхий эд,эрчим хүчний эх үүсвэрээ өөр газраас 2-3 дахин өндөр үнээр авна, Үүнээс болж бараа бүтээглэхүүний үнэ өсч,өрсөлдөх чадвар буурч ,нилээд нь дампуурна,Иргэдийн амьдрал хүндрэнэ, Ажилгүйдэл нэмэгдэнэ,Ийм байдал үүсээд удаж байна,Гэтэл сүүлийн хоёр жил оросын эдийн засаг 3,8-4,2 хувь өслөө,Экспорт орлох бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж,батлан хамгаалах чадвар эрс сайжирч байна
зочин 9 цагийн өмнө 66.181.188.223
Яаж ч тэлчигнээд орос хятад хоёрыг барахгүй, Барууны чадал тэнхээ эрс суларч байна, Доллар,еврогийн ач холбогдол одоогоор бараг хэвээр байгаа нь л тэднийг аварч байна, Эдгээрийг улс орнууд нөөц валют,бараа солилцооннд ашиглах хэмжээ буурвал байдал бүр муудна