Ханын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина

Ханын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина

Ханын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина

Нийслэл Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласан. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд хэрэгжих Ханын материал орчмын 3000 айлын орон сууцны төсөл. Төслийн хүрээнд эхний ээлжинд 12.6 га талбарт 1800 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх бол хоёрдугаар ээлжинд 1200 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр зорьж буй.

Иймд Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан өнөөдөр /2025.05.09/ тухайн байршлын газар чөлөөлөлтийн ажлын явцтай танилцаж, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяртай санал солилцлоо.

Энэхүү байршилд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөх бөгөөд газар чөлөөлөлтийн ажлын явц одоогоор 70 гаруй хувьтай явж байгаа аж. Төсөл амжилттай хэрэгжсэнээр 4200 яндан бууна гэсэн судалгаа гарчээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хамгийн том голомт бүсээр Сонгинохайрхан дүүрэг нэрлэгдэж ирсэн. Тэр дундаа Баянхошуу, Ханын материал орчим агаарын чанарын үнэлгээгээр хамгийн их бохирдолтой бүсээр нэрлэгдэж ирсэн юм. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Утааны голомт болсон бүсүүдийг аль болох хурдан хугацаанд барилгажуулах нь агаарын бохирдлыг бууруулахад гол нөлөө үзүүлнэ. Тиймээс Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулах ажлыг хийх бол Ханын материалд мөн орон сууц барина гэдгээ мэдэгдэж байсан.

Одоогоор Баянхошуу дэд төвийг түшиглэн эхний ээлжийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 85 хувьтай явж байна. Эхний үе шатаар 45 га талбайд 462 айлын орон сууцыг барина.

Хоёр дахь үе шат 33.8 га талбайд 2338 айлын орон сууцыг барина. Нийт 5000 айлын орон сууцыг Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 2028 онд барихаар төлөвлөсөн юм. Төслийн эхний үе шат Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороог хамран 45 га талбайд хэрэгжинэ. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн  есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 5.5 га талбайд 462 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд энэ зун ашиглалтад оруулах юм.

Баянхошуу хот орон сууцжуулах төслийг Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн зээл, тусламжаар хэрэгжүүлж байна. Баянхошуунд 5000 айлын орон сууц барьснаар 5000 янданг буулгаж, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй эрчим хүчний хэмнэлт, усны хэмнэлт, халаалтын хэмнэлтийг шийдэж өгсөн үр дүнтэй төсөл байх юм.

Өөрөөр хэлбэл, саарал ус, сэргээгдэх эрчим хүч, хүлэмж, ногоон байгууламж зэрэг асуудлыг давхар шийдэж өгснөөрөө онцлогтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2 цагийн өмнө 202.126.92.86

УБ одоо байр орон сууц байрахаа болио. Хотоос гадагш барь

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.113.206

Баахан амлалт хийсэн бүтээсэн нь хаана МАНгасуудаа

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.177.88

mai shuu MAH dandaa hudlaa s*****g

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.190.201

AN-n neg troll baihaa. Yagaad ingej tenegtdeg baina aa. Yandan buuj baival nam yamar nam baih ni hend heregtei gej

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.177.153

Эрчим хүчний сайд чинь Тог дулаанаар хангахад хэцүү байна. Банкнаас ажилчдын цалин зээлээр тавьж байна гэсэн .Энэ олон байраа тог цахилгаанаар хангаж чадах уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж