Дарханы "Барилга экспо 2025" амралтын өдрүүдэд болно

Дарханы "Барилга экспо 2025" амралтын өдрүүдэд болно

Дарханы "Барилга экспо 2025" амралтын өдрүүдэд болно

Дархан хот өдрөөс өдөрт хөгжиж, шинэ өнгө төрхтэйгөөр тэлж байна. Энэ хөгжлийн бэлгэ тэмдэг болсон Дарханы барилгын салбарын хамгийн том арга хэмжээ — “Дархан Барилга ЭКСПО 2025” 5-р сарын 10, 11-ний өдрүүдэд Жишиг дархан-г хамтдаа бүтээе! Уриан дор  Буудай зочид буудал-д хоёр өдөр үргэлжлэх тул иргэд олон нийт та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэхүү арга хэмжээг Дархан-Уул аймгийн Барилгачдын холбоо ТББ, Darkhanbarilga.mn брэндийн эзэмшигч “Сондор Дижитал” ХХК хамтран тав дахь жилдээ амжилттай зохион байгуулж, бүс нутгийн бүтээн байгуулалтад манлайлан оролцож буй 60 гаруй байгууллагыг нэгтгэжээ. Энэхүү арга хэмжээ нь

10,000+ зочин, хэрэглэгч
 60+ оролцогч байгууллага
Төвийн бүсийн барилгын салбарын нэгдсэн төв үзэсгэлэн, түншлэлийн талбар гэдгээрээ онцлог үйл ажиллагаа юм.

Хөтөлбөрийн онцлох үйл явдлууд:

🔹 Шинэ төслүүд, орон сууц, амины орон сууцнуудийн танилцуулга
 🔹 Барилгын материал, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа
 🔹 Илтгэл, хэлэлцүүлэг, танилцуулга уулзалтууд
 🔹 “Nail Pounding” — Өрсөлдөөнт тэмцээн
 🔹 Азтан шалгаруулах  сугалаат хөтөлбөр
 🔹 Шилдэг оролцогч байгууллагуудын шагнал гардуулах ёслол
 🔹 VIP хүлээн авалт, бизнес түншлэлийн networking оройн хүлээн авалт
 🔹 Хүүхдийн инженерчлэл угсралтын уралдаан — "Хэн хурдан угсрах вэ?"

Хүүхдийн тэмцээнд бүртгүүлсэн 6–12 насны хүүхдүүд Lego "Wall Car"-ийг хамгийн хурдан угсрах сорилд оролцож, том машин, мотоцикл зэрэг маш гоё урамшуулалтай шагналууд хүлээж байна.

 Ивээн тэтгэгч байгууллагууд

Ерөнхий ивээн тэтгэгчид:

TOP GLASS — Дэлхийн технологийг монголд
 Буудай хороолол — Төвийн бүсийн жишиг хороолол

 

🔷 Дэмжигч байгууллагууд:
Хийморь вилла,  Инвескор, М зоне, wall car,  unitel гэх мэт  нэр хүндтэй компаниуд дэмжин ажиллаж байна.

📍 Хаана: Буудай зочид буудлын гадна болон дотор талбай
📅 Хэзээ: 2025 оны 5-р сарын 10–11-нд
Цаг: 09:00–18:00
📞 Холбоо барих: 9914–3167, 9960–9603

🎉 Та ч бас Дарханы хөгжлийг хамтдаа мэдэрч, бизнес түншлэл, шинэ санаа, шинэ орон сууц, шинэ ирээдүйг эндээс олж авна!
 💡 ЖИШИГ ДАРХАН-г хамтдаа бүтээе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж