Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно

Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно

Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно

УИХ-ын гишүүн Б.Түвшин тэргүүтэй 41 гишүүн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.05.09/ УИХ-ын даргад өргөн барьж, хуулийн төслийнхөө талаар мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Энэхүү хуулийн өөрчлөлт нь цаг үеэ олсон, эдийн засгийн хямралтай байгаа үед ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, Ажил олгогчид ажлын байраа нэмэгдүүлэх сэдэл төрүүлэх зохицуулалт орсон.

Нэгдүгээрт, Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах.

Хоёрдугаарт, Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах.

Гуравдугаарт, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ тогтоох зохицуулалттай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

УИХ-ын гишүүн П.Ганзориг:

-Хувийн хэвшил асар олон зээлийн хүүгийн дарамт, татварын дарамт дор хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт эдийн засгийг либералчлах, бизнесийн орчныг таатай болгох,  эдийн засгийг таатай болгох гэсэн тодорхой зорилтууд орсон.  Энэ хүрээнд тодорхой хуулийн төслүүд дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Үүний нэг нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд Ажил олгогчийн төлдөг НДШ ийг хөнгөлж байгаа, тогтмол олдог орлого буюу цалингаас бусад төрлөөс НДШ давхар авдаг байсныг болиулж байгаа гээд ач холбогдол өндөртэй.

Сүүлийн гурван жилийг харахад, хувийн хэвшлийн улсад төлдөг татвар гурав даин өссөн. 1.2 их наяд татварын өртэй байсан бол одоо 4 их наяд төгрөгт хүрсэн. Гурван жилийн өмнө 2000 орчим дансыг хаадаг байсан.

Данс хааж байгаад татвараа татаж авдаг. Өнөөдөр 22 мянган данс хааж байна, 2024 оны статистик харахад.  Энэ бол хувийн хэвшилд татварын асар өндөр драмт үүсчихсэн байгаа гэсэн үг. Дансаа хаалгаад татвар төлөх хэмжээнд хүрч байна гэдэг мөнгөн урсгалын дутагдалд орсон, татварын дарамтаа төлж чадахгүй хэмжээнд очсон гэсэн үг.

Ийм байдлаар хувийн хэвшил татвараа төлж чадахгүй байдалд орох юм бол олон компани дампуурч хаалгаа барина. Энэ хэмжээгээр ажлын байр багасна, энэ хэмжээгээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Ажлын хэсэг маань хувийн хэвшлээ дэмжсэн, халамжаас хөдөлмөрт шилжиж байгаа бодлогыг дэмжсэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаагаа дэмжсэн хуулийн төсөл өргөн барилаа.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Энэ хуулийн гол үзэл санаа бол хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гэсэн санаа.  Хөдөлмөрлөх хүчний оролцоог харах юм бол 67 хувьтай байгаа. Хөдөлмөрийн зах зээлд 100 мянган хүнийг оролцуулах боломжтой байгаа. Ажиллах хүчингүй боллоо гэж ярьдаг.  БНСУ-руу 40 мянган залуусыг ажиллах хүчнээр явуулчихаад оронд нь ажиллах хүчин гадаадаас авна гэдэг бол оновчтой төрийн бодлого биш. Одоо байгаа ажиллах хүчний нөөц бололцоогоо 100 мянган хүнээр нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрлөх орчин, ур чадварыг яаж сайжруулж, дотоод хөдөлмөрийн зах зээлээ тэлэх вэ гэдэг дээр энэ хууль маш ач холбогдолтой.

Ийм ч учраас оюутан залуучууд, тэтгэвэртээ гарсан ахмадууд, хүүхдээ харж байгаа ээжүүд цагаар ажиллах, иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласнаар Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй болсноор ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлж өгнө гэж үзэж, хуулийн төсөл санаачилж байгаа гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Ажил олгогчоос НДШ-д төлдөг 12.5 хувь бол Нийгмийн даатгал төлж байгаа ажилтанд тэтгэвэрт гарахад үр нөлөө үзүүлдэггүй гэдэг. Энэ ч утгаар Ажил олгогчоос НДШ төлж байгааг болиулах нь зөв юм гэдэг зүйл ярьж байсан.  Харин энэ төслөөр Ажил олгогчоос ажилтанд төлөх НДШ-ийн хувь хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр оруулж ирж байна гэж ойлголоо зөв үү?

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Нийгмийн даатгалын нэг тогтолцооноос өөр нэг тогтолцоо руу шилжиж байхдаа өмнө нь хуримтлагдсан сан багатай, нийгмийн даатгалын тооцооллын өр ихтэй учраас байгууллагаас авч байгаа шимтгэлийг бүрмөсөн байхгүй болгох боломжгүй. Хэлэлцүүлгийн шатанд олон гишүүд Ажил олгогчоос төлдөг НДШ-ийг байхгүй болгоё гэдэг санал гаргасан. Олонхиороо хэлэлцээд шийдэлд хүрээгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нугалсан хэмжээгээр тогтоож өгөх нь НДС -д томоохон эрсдэл учруулахгүй Ажил олгогчид  ээлтэй шийдвэр болно гэж үзэж энэ шийдэлд хүрсэн байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шагдар 4 цагийн өмнө 202.55.188.116

болохгүй шүү .
тэгж попрох хэрэггүй

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 139.5.218.196

төрийн албаны янз бүрийн дарга нарын үр хүүхэд гэр бүлийнхэн монгол улсын мөнгийг зүгээр л тонн тонноор нь гадагшаа асгаж цутгаж байна энэ улсад төсөв гэж талаас илүү нь хулгай цавчаанд явдаг

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 182.214.166.168

Ounerdene danhaas salaagui tsagt uch hereggui ee. OE z**l aa, Adgiin muu hun.

Avatar

Санхүүч 6 цагийн өмнө 59.153.112.250

Аль ч нийгэмд эмзэг буюу хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мөртлөө гэртээ хүүхдээ харсаар ажил хөдөлмөр эрхэлдэггүй бүлэг байдаг. Таны төлж байгаа НДШ энэ бүлгийг давхар хариуцаж байнаа л гэсэн үг. НДШ төлөхгүй сайн дурын байх ёстой гэдэг бол зүгээр л хэт хувиа хичээсэн ухаан дутсан бүлгийн тэнэг санаа. Харин хүн амын орлогын албан татварыг 1-10% хүртэл шатлах замаар ж нь: 3 сая хүртэл цалингаас 1%, 3-5 сая хүртэлхээс 5%, 5-аас дээшэхээс нь 10% гэх мэтчилэн шаталж авах нь иргэдэд ээлтэй.

Avatar

Үргэлжлэл 6 цагийн өмнө 59.153.112.250

Түүнээс УИХ-ын гишүүд г.м өөрсдийн өндөр орлогоос адил 1% төлөх нь буруу. 3 саяас дээш орлогоосоо шатлаад 5-10% төлөх нь шударга. Ж нь: жирийн ажилтан НДШ ээ төлсний дараа 3 саяасаа 1% буюу 27000 төг төлж байхад энэ УИХ-ын 7 саяын цалинтай гэгддэг хүмүүс 27000+100000+200000=327000 төлөх нь шударга. Хэмнэлт нь 3 саяын цалинтай хүнд 243000төг бол УИХ-н 7 саяын цалинтай хүнд 300000 төг орчим болно гэсэн л үг

Avatar

Буруу 6 цагийн өмнө 192.82.92.204

Хөөе тэнэг ээ, огт төлөхгүй гэж хэлээгүй байна 20 хувь өндөр байна, багасган гэж хэлж байна. Юм уншаад ойлгохгүй чам шиг ажил хөдөлмөр хийж мэддэггүй тэнэгүүд энэ зовлонг ойлгохгүй. Ер нь татварыг бол 10% төлөх асуудал байхгүй, харин НДШ 20% төлж байгаа нь арай хүнлэг биш байна Тл: 13,000,000 цалин авч байгаа хүн Татварт 1,300,000 төг, НДШ-2,580,000 төг болж байгаа нь шудрага биш байна. Харин ямарч хүн татварыг бол төлөх хэрэгтэй???

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.90.81

АН-ын лалрууд татвар шимтгэлээр улс төр хийж тоглох болждээ. Ард түмэнд их хайртай хүн болж оноо авах гэнээ. Хэрэг дээрээ хорлож байна. Нийгмийн даатгал чиньтэтгэвэр хөнгөлөлтийн хуримтлал. Эд тэрбумтнууд, эсвэл 55, 60 хүрэхгүй үхэх юм байж. Энгийн иргэдийн үнэтэй эмчилгээг одоо ч НД-аас төлж байгаа. Энэ хумигдаж багасах болно

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.113.206

Эргүү минь тэрбумтнууд чинь ихэнх МАН-ын МАНгасууд гэдгийг мэдэхгүй нохойч байхгүй тархиа угаалгасан боол заяатай малаа

Avatar

Ард 7 цагийн өмнө 49.0.139.159

За энэ өөрийн гэх хөрөнгөтэй бол НДШ хамаагүй л юм, нийгмийн асуудлаа улс яах нь өөрөө мэд юм байна, ажиллаж байгаад гэмтвэл улсаас авах юм гүй, гудамжинд уу, ажилтаны хөгшрөх бол хэнд ч хамаагүй юм болоод байна уу, хөгшрөхгүй л баймаар болтой. тэр ажиллагсадаас үйлдвэртэй улс л дээд зэрэг болтой доо… бусад нь хамаагүй … хүний эрхийг дээдлэхээ гэж…

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.89.10

Хүний хөдөлмөр шулж ашиг олж бгаа хувийн компаниуд ажилчдын ндш төлөх нь зөв шүү ашгаа бодоод 2 баланс гаргау доогуур бүр цалингаар ндш төлж хүнийг хохироодог байж даварсан шуналтай эзэд

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 59.153.112.250

Тийм шүү. Иргэн та ажил олгогчоороо НДШ төлүүлэхгүй байна гэдэг ирээдүйд хөгшрөөд чадамжгүй үедээ авахтэтгэвэр чинь бүр л багасна гэсэн үг. Харин орлогын албан татвараа багасгуулахад саналаа өгөх нь танд илүү үр дүнтэй

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.212.118.75

Ажтл олгогчийн төлдөг ндш ажилтны тэтгэвэртэй огт хамаагүй. Иймд хасах нь зөв Харин оронд нь ажилтныхаа цалинг 10 хувь нэмбэл болно шүү дээ

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.180.113

Биелдэг бол мөн ч их хэрэгтэй санаачлага байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж