Дэлхийн олон орны архив, номын санд Монголын түүх, соёлын өвтэй холбоотой бичгийн болон эд өлгийн дурсгалууд хадгалагдсан байдаг. Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Варшавын Их сургуулийн профессор Агата-Бария Стажинск нартай хамтран Польш улсын Ур чадварын Академи болон ШУА-ийн архивтай хамтран нэрт монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивд хадгалагдаж буй Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэсэн “Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” /1915-1916/ гэх есөн боть номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2025.05.09/ боллоо.
Монгол Улсад байсан Эдийн Засгийн зөвлөх Козины удирдлагаар Богд хаант Монгол Улсын санхүүжилтээр Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг 110 жилийн дараа хэвлэн нийтлүүлж байгааг эрдэмтэн судлаачид онцолсон юм.
Тус баримт нь Монгол Улсын хошуу нутгуудад хүн ам эдийн засгийн нарийвчилсан бүртгэл судалгааг хийхээр Петрбург хотноо авч явсны ихээхэн хэсэг Краков хотын Ур чадварын болон Шинжлэх Ухааны Академийн Архивт хадгалагдаж байдаг юм. Нөгөө үлдсэн хэсэг ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн архивт буй. Уг хүн ам, статистикийн баримт цуглуулгууд нь Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хийгдсэн XX зууны хамгийн томоохон хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны болоод хэрэглээний чухал баримт гэдгийг номыг эмхэтгэн хэвлүүлсэн гэдгийг нээлтийн ёслолын үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун онцлон хэллээ.
"ТҮҮХЭН БАРИМТЫГ 110 ЖИЛИЙН ТУРШИД ЭНЭ БАРИМТЫГ ОГТ СУДАЛГААНЫ ЭРГЭЛТЭД ОРУУЛААГҮЙ"
Тэрбээр "Миний бие Варшавын Их сургуулийн профессор Агата-Бария Стажинск болон бусад эрдэмтэн судлаачидтай хамтран Польш улсын Ур чадварын Академи болон ШУА-ийн архивт хадгалагдаж буй монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн хувийн архив дахь Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн хэвлүүллээ. Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа улсын хэмжээнд анх удаа оросуудтай хамтарч хүн амын тооллого хийсэн нь энэ юм. Энэ нь ямар учиртай вэ гэхээр, 1913 онд Т.Намнансүрэнгийн айлчлалын үед байгуулсан Козины удирдаж байсан яамнаас зохион байгуулсан ажил. Монгол Улсын таван замаар таван сарын турш явж, хүн амын тооллогыг түүврийн аргаар хийсэн байдаг. Тэр үед зам харилцаа ямар байсан билээ. Мөн хүн амын тооллогоос гадна тухайн үеийн Монголын нийгэм, эдийн засгийн судалгаанд маш ач холбогдолтой.
Энэ түүхэн баримтыг 110 жилийн туршид энэ баримтыг огт судалгааны эргэлтэд оруулаагүй гэдгээрээ онцлог. Судлаачид төдийлөн сайн мэддэггүй байсан.
Монголчууд XX зууны эхэн үед хэрхэн аж төрж, юу эдэлж хэрэглэж байсан бэ, бичиг үсгийн түвшин хэр байсан, шашин шүтлэг ямар байсан, эхнэр хүүхэд нь хэн байсан гэх зэргээр нарийвчлан тоолсон байдаг. Энэ тооллогын үеэр бас археологийн малтлага судалгааг хийсэн байдаг. Жишээлбэл, Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг тэр үед малтаж, олдворыг олсон бөгөөд одоо тэр олдвор нь Эрмитажий музейд хадгалагдаж байна. Энэ мэтчилэн өргөн цар хүрээтэй ажлыг хийсэн байдаг. Үүнийг Польшийн монголч эрдэмтэн профессор Л.В.Котвич эмхэтгэж байгаад нас барсны дараагаар нь тус улсын архив руу татагдсан гэдэг. Ингээд Монгол Улсын түүхэн баримт орчин цагтай золгож, хадгалагдаж ирсэн байна" гэв.
Уг бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэхэд Варшавын Их сургуулийн Агата Барея-Стажиньск, Ежи Тулисов, Эва Дзиужиньска залуу судлаачид оролцож хамтран ажилласан байна.
Энэхүү хүн амын данс материал нь 1915-1916 онд Халхын Сайн ноён хан, Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан аймгийн 40 гаруй хошуудын нутагт ажиллаж тухайн хошууны хүн амыг түүвэрлэн бүртгэж, эдийн засгийн хэрэглээг нарийвчлан судалж, хошууны ноёдын тухай дэлгэрэнгүй орос монгол хэлээр тайлан болгож бичсэн бөгөөд хошууны нүүдэл, сүм хийд, түүх соёлын дурсгалыг нарийвчлан судалсан үнэ цэнэтэй баримт юм. Тус баримтыг өнөөг хүртэл судалгааны эргэлтэд оруулж ашигласан судлаач Монгол улсад байхгүй аж.
Энэ жил Монгол-Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн түүхэн цаг үед ном болон хэвлэгдэн гарч буйгаараа онцлогтой.
















Гэрэл зургийг О.Болорсувд
ЭНЭ НОМЫГ ХААНААС АВАХ ВЭ... 2025-05-09 202.70.37.178
ЭНЭ НОМЫГ ХААНААС АВАХ ВЭ…
өөө 2025-05-09 210.148.94.144
Онлайн болгоод хүн болгон өөрийн өвөг дээдсээ судлах боломжтой болгох ёстой шдээ
Нэргүй 2025-05-09 178.174.229.45
BUZARIIN MUU OROSUUD BUH TUUHIIN TURSHID MONGOLIIG HORLOJ BOOL MET HANDAJ MANAI TUUHIIG GUIVUULJ UURSDUU ZOHIOSON HUURAMCH TUUHEE MONGOLCHUUDAD TULGAJ MANAI GAZAR NUTGIIG TASLAN AVCH MANAI TUUHIIN DURSGAL UUDIIG MOSKVA RUU ZUUJ AVCH YAVSAN TUILIIN IH BUGUUD HEZEE CH UUCHLAH ARGAGUI HORSOL ZANAL TURUULJ BDAG HORVOOGIIN HOG BOLSON ULS BILEE OROSUUD
Тоосонд дарагдсан "эрдэнэ" мэт баримт 2025-05-09 66.181.186.108
Польшын хаант улс 1025 онд байгуулагдсан бөгөөд 1918 онд задран унасан байдаг. Энэ оршин тогтнох хугацаандаа ёстой нөгөө 7 буудуулсан чоно мэт Европ тивдээ хамгийн хүчирхэг хаант улс болон бэхжин хөгжсөн ч үе байдаг, 3 хөрш том улсдаа хуваагдан ноёлуулж идэш хоол нь болж золиослогдож явсан үе ч бий юм билээ. 1815-1915 оны хооронд "Конгресын Польш" гэх улс нь Оросын хаант улсын холбоонд харъяалагдаж байсан цонх үе байдаг. Учир иймээс дээрхи материал тэнд очсон байх магадлал өндөр болов уу.
Нэргүй 2025-05-09 139.5.216.78
Польшийн "мандаж" байсан үе нь Монголчуудын тусламжаар шүү! Тэдний бөгсийг хамгаалж улс болгосон Алтан Ордны мусулман Монголчууд одоо ч тэнд амьдарсаар байгаа.
Нэргүй 2025-05-09 203.91.115.50
за энийг чинь очиж үздэг хэрэг ээ
Нэргүй 2025-05-09 202.179.25.248
Ашгүй дээ том ажил амжуулжээ
Алтан 2025-05-09 202.126.89.64
Оросууд дүрвэхдээ польшид худалдсан гэдэг. Одоо олж ирж байгаа юм байна.1910 оноос 1930 аад онд монголчууд баян амьдарч байсан. Алт мөнгө, үнэт эдлэл хураадаг байжээ. Малаа сайн эргэлтэд оруулж цөөн мал өвөлжүүлдэг байжээ. Өмссөн зүүсэн нь мундаг. Социализмд ороод ядуурч үнэт эдлэл, алт мөнгө гүйлгээгүй болжээ. Д2Д аар бүүр ангаа дуусгасан байдаг.
БААС ХУУРСАНДАХ 2025-05-09 104.28.71.90
БӨӨС ХУУРСАНДАА БАРИГДСАН АЙМААР Л ХҮМҮҮС БАЙЁАН Ш ДЭЭ ! ОДОО МУУ ХЭЛЭЭД БАЙГАА ОРОСУУД ЧИНЬ ХҮН БОЛГОЖ ИРГЭНШИЛ ГЭДЭГ ЮМЫГ БИЙ БОЛГОЖ ӨГСӨН ДӨӨ ТЭГЭЭД ЭНЭ ЭЛБЭГДОРЖ ЭНЭ ТЭР НЬ ТӨРСӨН ДӨӨ !
Батбаяр 2025-05-09 202.9.41.89
Өвөг дээдэсээ бүү доромжил… Тухайн цаг үед ямар байсан талаар Оросуудын бичсэн тойлгой эргүүлсэн түүхийг уншсаар ухаан чинь мунхарсан бололтой… Ёс жаягтай, нүүдэлчин малч ухаантай, хорвоо ертөнцийг эрэгцүүлэн дүн шинжилгээ хийх өөрийн гэсэн бодолтой, амжиргаатай, эд хөрөнгөтэй байсан л юмшүү… Нүүрэндээ галтай Нүдэндээ цогтой ард түмэн байсан байсаар ч байх болно….
Нэргүй 2025-05-09 139.5.216.78
Хэхэ, 19 зууны үеийн зургуудыг л харчих. Хүн аймаар гарууд байсан маань худал биш! Манж, шашин 2 тийм болгосон.
Зочин 2025-05-09 139.5.217.140
102.126.89.64 АЛТАН – ихэд мэдэмхийрэв . Бие даасан улс уу , харъяат улс уу гэдгээ шийдэх үе байсан даа . Өвчний улмаас төрөлт багассан ( 500000 орчим хүн) цөөн тооны баян байсан .Ихэнх нь ядуу зүдүү амьдардаг байжээ . 1960 аад онд соёлын хувьсгалаар амьдралын нөхцөл байдал арай сайжирсан байдаг шүү .
Нэргүй 2025-05-09 66.181.183.239
Ер нь автономийг үеийн нийгэм эдийн засгийн судалгааг хийсэн хүн Монголд байдаг юмуу. энэ үеийг хэт улс Төр, үзэл суртал усан байдлаар хардаг. Бодит байдал ямар байсан талаар огт ярьдаггүй. хүмүүсийн амжиргаа, ноёд, сүм хийдийн орлого зарлага, төрийн захиргааны зардал, татвар гээд тухайн үеийн үйл явдал чиг хандлагыг ойлгоход хэрэгтэй зүйлсийг огт ярьдаггүй
Нэргүй 2025-05-09 103.212.117.51
баяр хүргэе, хаанаас үзэж болох вэ
Нэргүй 2025-05-09 139.5.216.117
Тус баримтыг өнөөг хүртэл судалгааны эргэлтэд оруулж ашигласан судлаач Монгол улсад байхгүй аж.????
Нэргүй 2025-05-09 202.9.40.147
Мнголд халх гэж үндэс байхгүй х***а манж зохиомл зохиол халх гэж хашиграгчдын цаана х***а манжууд бдгийн монголд он удаан өил оргнсн хулгайч манж хужаагууд бдгиймаа халх гэдг чин манж хужаагууд халх гэдг чин монгол биш х***а манжууд.
Алтанцэцэг 2025-05-09 139.5.218.39
Хүн амтай холбоотой бүх мэдээлэл улсын нууц лацтай бдаг ийм мэдээлэл яааж яваад польш хүний архивт хадаглагдаж бдаг билээ !!!
Нэргүй 2025-05-09 202.9.40.147
35 жил Сонин гажиг пздагужд яааж яваад ийм гажиг л******д уих зг гишүүн болоод бдг бсн бэ гвэл х***а манж бодлг-р дахин давтн давтн болдг бсн бхгүй юу яааж яваад ийм юм болчдг бн гэж бодмоор суга л******д х***а бодл-гор блдг бсн бхгүй юу.
Нэргүй 2025-05-09 59.153.113.206
Урвагч гахайг зайлуулаач
Нэргүй 2025-05-09 66.181.177.88
gahai
Zochin 2025-05-09 66.181.170.85
Tuuhee hudaldsan tuuhch
Del 2025-05-09 202.55.188.99
тэр үеийн Польш хаант Оросын мэдэлд байсан шүү дээ тэгэхээр наад баримт чинь хаана байсан байх вэ
Нэргүй 2025-05-09 202.9.40.147
Мнголд энэ мэтийн сая гаруй х***а манжууд бий дандаа нах төриын толгойд гарсн х***а манж хог шаарууд их удаан ингж юм юм толгойд гарсн х***а манж бодлг-р үүрлсн.
Нэргүй 2025-05-09 202.9.40.147
Худлаа шаадг муу манж бэ х***а зохиол суртлчлх гэж ядцн манж бэ.
иргэн 2025-05-09 62.55.205.86
За хятадуудад дахиад битгий зарчихаарай даа.
Нэргүй 2025-05-09 202.55.188.86
МИНИЙ БИЕ…ХЭВЛҮҮЛЛЭЭ Ч ГЭХ ШИГ !!! ХЖВИАРАА МӨНГӨӨ ГАРГААД ХЭВЛҮҮЛСЭН ЮМ УУ ???
Нэргүй 2025-05-09 66.181.185.47
Хүрээ ховд улиастай чинь нуль хятадуудаар хахчихсан газар байсан гэдэг шүү