С.Чулуун: Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтыг хэвлэлээ

С.Чулуун: Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтыг хэвлэлээ

С.Чулуун: Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтыг хэвлэлээ

Дэлхийн олон орны архив, номын санд Монголын түүх, соёлын өвтэй холбоотой бичгийн болон эд өлгийн дурсгалууд хадгалагдсан байдаг. Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Варшавын Их сургуулийн профессор Агата-Бария Стажинск нартай хамтран Польш улсын Ур чадварын Академи болон ШУА-ийн архивтай хамтран нэрт монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивд хадгалагдаж буй Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэсэн “Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” /1915-1916/ гэх есөн боть номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2025.05.09/ боллоо.

Монгол Улсад байсан Эдийн Засгийн зөвлөх Козины удирдлагаар Богд хаант Монгол Улсын санхүүжилтээр Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг 110 жилийн дараа хэвлэн нийтлүүлж байгааг эрдэмтэн судлаачид онцолсон юм.

Тус баримт нь Монгол Улсын хошуу нутгуудад хүн ам эдийн засгийн нарийвчилсан бүртгэл судалгааг хийхээр Петрбург хотноо авч явсны ихээхэн хэсэг Краков хотын Ур чадварын болон Шинжлэх Ухааны Академийн Архивт хадгалагдаж байдаг юм. Нөгөө үлдсэн хэсэг ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн архивт буй. Уг хүн ам, статистикийн баримт цуглуулгууд нь  Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хийгдсэн XX зууны хамгийн томоохон хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны болоод хэрэглээний чухал баримт гэдгийг номыг эмхэтгэн хэвлүүлсэн гэдгийг нээлтийн ёслолын үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун онцлон хэллээ.

"ТҮҮХЭН БАРИМТЫГ 110 ЖИЛИЙН ТУРШИД ЭНЭ БАРИМТЫГ ОГТ СУДАЛГААНЫ ЭРГЭЛТЭД ОРУУЛААГҮЙ"

Тэрбээр "Миний бие Варшавын Их сургуулийн профессор Агата-Бария Стажинск болон бусад эрдэмтэн судлаачидтай хамтран Польш улсын Ур чадварын Академи болон ШУА-ийн архивт хадгалагдаж буй монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн хувийн архив дахь Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн хэвлүүллээ. Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа улсын хэмжээнд анх удаа оросуудтай хамтарч хүн амын тооллого хийсэн нь энэ юм. Энэ нь ямар учиртай вэ гэхээр, 1913 онд Т.Намнансүрэнгийн айлчлалын үед байгуулсан Козины удирдаж байсан яамнаас зохион байгуулсан ажил. Монгол Улсын таван замаар таван сарын турш явж, хүн амын тооллогыг түүврийн аргаар хийсэн байдаг. Тэр үед зам харилцаа ямар байсан билээ. Мөн хүн амын тооллогоос гадна тухайн үеийн Монголын нийгэм, эдийн засгийн судалгаанд маш ач холбогдолтой.

Энэ түүхэн баримтыг 110 жилийн туршид энэ баримтыг огт судалгааны эргэлтэд оруулаагүй гэдгээрээ онцлог. Судлаачид төдийлөн сайн мэддэггүй байсан.

Монголчууд XX зууны эхэн үед хэрхэн аж төрж, юу эдэлж хэрэглэж байсан бэ, бичиг үсгийн түвшин хэр байсан, шашин шүтлэг ямар байсан, эхнэр хүүхэд нь хэн байсан гэх зэргээр нарийвчлан тоолсон байдаг. Энэ тооллогын үеэр бас археологийн малтлага судалгааг хийсэн байдаг. Жишээлбэл, Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг тэр үед малтаж, олдворыг олсон бөгөөд одоо тэр олдвор нь Эрмитажий музейд хадгалагдаж байна. Энэ мэтчилэн өргөн цар хүрээтэй ажлыг хийсэн байдаг. Үүнийг Польшийн монголч эрдэмтэн профессор Л.В.Котвич эмхэтгэж байгаад нас барсны дараагаар нь тус улсын архив руу татагдсан гэдэг. Ингээд Монгол Улсын түүхэн баримт орчин цагтай золгож, хадгалагдаж ирсэн байна" гэв.

Уг бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэхэд Варшавын Их сургуулийн Агата Барея-Стажиньск, Ежи Тулисов, Эва Дзиужиньска залуу судлаачид оролцож хамтран ажилласан байна.

Энэхүү хүн амын данс материал нь 1915-1916 онд Халхын Сайн ноён хан, Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан аймгийн 40 гаруй хошуудын нутагт ажиллаж тухайн хошууны хүн амыг түүвэрлэн бүртгэж, эдийн засгийн хэрэглээг нарийвчлан судалж, хошууны ноёдын тухай дэлгэрэнгүй орос монгол хэлээр тайлан болгож бичсэн бөгөөд хошууны нүүдэл, сүм хийд, түүх соёлын дурсгалыг нарийвчлан судалсан үнэ цэнэтэй баримт юм. Тус баримтыг өнөөг хүртэл судалгааны эргэлтэд оруулж ашигласан судлаач Монгол улсад байхгүй аж.

Энэ жил Монгол-Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн түүхэн цаг үед ном болон хэвлэгдэн гарч буйгаараа онцлогтой.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 103.212.117.51

баяр хүргэе, хаанаас үзэж болох вэ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 139.5.216.117

Тус баримтыг өнөөг хүртэл судалгааны эргэлтэд оруулж ашигласан судлаач Монгол улсад байхгүй аж.????

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.147

Мнголд халх гэж үндэс байхгүй х***а манж зохиомл зохиол халх гэж хашиграгчдын цаана х***а манжууд бдгийн монголд он удаан өил оргнсн хулгайч манж хужаагууд бдгиймаа халх гэдг чин манж хужаагууд халх гэдг чин монгол биш х***а манжууд.

Avatar

Алтанцэцэг 10 цагийн өмнө 139.5.218.39

Хүн амтай холбоотой бүх мэдээлэл улсын нууц лацтай бдаг ийм мэдээлэл яааж яваад польш хүний архивт хадаглагдаж бдаг билээ !!!

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.147

35 жил Сонин гажиг пздагужд яааж яваад ийм гажиг л******д уих зг гишүүн болоод бдг бсн бэ гвэл х***а манж бодлг-р дахин давтн давтн болдг бсн бхгүй юу яааж яваад ийм юм болчдг бн гэж бодмоор суга л******д х***а бодл-гор блдг бсн бхгүй юу.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.113.206

Урвагч гахайг зайлуулаач

Avatar

Нэргүй 2025-05-09 66.181.177.88

gahai

Avatar

Zochin 2025-05-09 66.181.170.85

Tuuhee hudaldsan tuuhch

Avatar

Del 2025-05-09 202.55.188.99

тэр үеийн Польш хаант Оросын мэдэлд байсан шүү дээ тэгэхээр наад баримт чинь хаана байсан байх вэ

Avatar

Нэргүй 2025-05-09 202.9.40.147

Мнголд энэ мэтийн сая гаруй х***а манжууд бий дандаа нах төриын толгойд гарсн х***а манж хог шаарууд их удаан ингж юм юм толгойд гарсн х***а манж бодлг-р үүрлсн.

Avatar

Нэргүй 2025-05-09 202.9.40.147

Худлаа шаадг муу манж бэ х***а зохиол суртлчлх гэж ядцн манж бэ.

Avatar

иргэн 2025-05-09 62.55.205.86

За хятадуудад дахиад битгий зарчихаарай даа.

Avatar

Нэргүй 2025-05-09 202.55.188.86

МИНИЙ БИЕ…ХЭВЛҮҮЛЛЭЭ Ч ГЭХ ШИГ !!! ХЖВИАРАА МӨНГӨӨ ГАРГААД ХЭВЛҮҮЛСЭН ЮМ УУ ???

Avatar

Нэргүй 2025-05-09 66.181.185.47

Хүрээ ховд улиастай чинь нуль хятадуудаар хахчихсан газар байсан гэдэг шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж