АНУ-ын томоохон 28 хот жилээс жилд суулт өгч, барилга байгууламж, зам, далан болон бусад дэд бүтцийн бүрэн бүтэн байдалд аюул заналхийлээд байна. Эдгээр хотод нийлээд 34 сая орчим хүн амьдардаг.
"Nature Cities" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар эдгээр хотын газрын гүний хөдөлгөөнийг зураглахын тулд хиймэл дагуулын радарын хэмжилтийг ашиглажээ. Уг хэмжилтийн үр дүнд хотууд "живж" байгаа нь гүний усны олборлолттой холбоотой гэж үзсэн байна. Мөн 28 хотын нийт 29 мянга гаруй барилга байгууламж эвдрэлийн өндөр болон маш өндөр эрсдэлтэй бүсэд байрлаж буйг тогтоожээ.
Газрын гадарга бага зэрэг доошлоход л барилга, зам, гүүр, далан зэргийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаг. Цаг хугацааны явцад энэ нь хуримтлагдсаар үерийн эрсдэл үүснэ.
Хамгийн өндөр эрсдэлтэй байгаа хотууд нь Чикаго, Даллас, Колумбус, Детройт, Форт Уорт, Денвер, Нью-Йорк, Индианаполис, Хьюстон, Шарлотт зэрэг юм. Эдгээр хотын газар нутгийн 98 орчим хувь нь "живж" байна.
Судалгаанд хамрагдсан хотуудаас хамгийн хурдан "живж" буй нь Хьюстон байсан бөгөөд газар нутгийн 42 хувь нь жилд таван мм, 12 хувь нь 10 мм-ээс илүү суулт өгч байгаа аж. Харин Нью-Йорк хотын 10-аас доошгүй хувь нь "живж" байна. Тэр дундаа хотын гурван томоохон нисэх онгоцны буудлын нэг болох ЛаГуардиа нисэх онгоцны буудалд жилд таван мм-ээс их хэмжээний суулт илэрчээ. Гэтэл ЛаГуардиа нисэх буудал нь саяхан найман тэрбум ам.долларын засвар хийж, 2024 онд АНУ-ын шилдэг нисэх онгоцны буудлаар хүртэл шалгарсан байна.
glgay 3 цагийн өмнө 50.147.160.114
xylgaichduincyno nyraagchozgl
-zrdpkokpcaat? 3 цагийн өмнө 50.147.160.114
inard Shashnizytgeltengl+ byreesuig ni xuux kenitt,
xsgyiCJNoirx; ylcpyygaa gomdolgyi, skya trashelx,
prostitu,n yanxandyylax gyilagchlalnit tamfgyidtxyp;
1+1.30 taridrtaxaan
Урнаа 3 цагийн өмнө 66.181.161.36
гүний усны олборлолт гэхээр гүний усаа их хэрэглэсэн гэсэн үг юм бол уу
Нэргүй 3 цагийн өмнө 68.54.118.66
хэдэн зуун жилийн дарааны асуудал бүү санаа зов монголчуудаа ккк
Нэргүй 5 цагийн өмнө 103.168.34.178
Данх, Хүк, Нянбактер нар Монголыг Хятадын зээлэнд живүүллээ яанааа энэ хөдөөгийнхнийг.
Бадарч тахар 6 цагийн өмнө 103.57.92.159
мётрээр живж байна гэж хэлээч ! милмитр гэж хэлбэл хэн ч тоохгүй ! балай минь !
Зочин 6 цагийн өмнө 172.56.165.169
Их гүрэн учраа олохоо мэднэ
Харин Монголын төр,нийгэм авилгалд живсэн асуудлаа ярих,цэвэрлэх,тэмцэх нь өлзийтэй
хөх 8 цагийн өмнө 66.181.164.23
Данхыг үтэр түргэн зайлуулахгүй бол Хятадын тавьсан өрийн урхинд улам гүн шигдэж гарах ганц гаргалгаа бий…газар нутагаа өгөх
Нэргүй 7 цагийн өмнө 103.168.34.157
ZOV OO