Энх тайвны ёслолд бүх улс орныг урьжээ

Энх тайвны ёслолд бүх улс орныг урьжээ

Энх тайвны ёслолд бүх улс орныг урьжээ

Нагасаки хотын дарга энэ жилийн энх тайвны ёслолд Японд дипломат төлөөлөгчийн газартай бүх улс орон, бүс нутгийг урьж, АНУ тус хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Нагасаки хот 2021 оноос хойш анх удаагаа бүх улс орон, бүс нутгийг жил бүр наймдугаар сарын 9-нд болдог ёслолд урьж байна. Өнгөрсөн жил Нагасаки Израилийг уриагүй. Учир нь атомын бөмбөгд нэрвэгдэгсдэд эмгэнэл илэрхийлэх ёслолыг тайван, ёслол төгөлдөр зохион байгуулахыг хүсч байгаагаа хотын захиргаа мэдэгдсэн байдаг.

АНУ-ын элчин сайд болон зарим орны албаны хүмүүс ёслолд оролцохгүй гэж шийдвэрлэсэн бололтой. Учир нь геополитикийн асуудлаас болж Нагасаки хотын даргын шийдвэрийг эсэргүүцсэн байна. Тухайлбал, энэ жилийн арга хэмжээнд Орос, Беларусийн албан тушаалтнуудыг урьсан байна. 2022 онд Москва Украинд түрэмгийлж эхэлснээс хойш тус хоёр орныг уриагүй байдаг.

Хотын дарга Сузуки Широ Пүрэв гаригт (2025.05.09)  хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, тус хот Японд элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газартай, Израиль, Орос зэрэг бүх улс орон, бүс нутгийг урихаар төлөвлөж байна. Мөн тэрбээр хэлэхдээ, "Бүх төлөөлөгчид ёслолд оролцоно гэж найдаж байна. Ялангуяа олон улсын хамтын нийгэмлэгийн хуваагдал гүнзгийрч байгаа өнөө цагт атомын зэвсэг хэрэглэх нь хэрхэн харгис хэрцгий, хүнлэг бус үр дагаврыг бий болгохыг нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрх сэтгэлээрээ мэдрээсэй гэж хүсч байна" гэжээ. Хотын зүгээс аюулгүй байдлын хатуу арга хэмжээ авч, ёслолын ажиллагааг тайван, ёслол төгөлдөр зохион байгуулахад оролцогчдоос хамтран ажиллахыг хүсэхээр төлөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2 цагийн өмнө 122.201.31.27

Орчин үеийн Баабар болсон Доржийн Сүхбаатараас энэ талаар асуугаач.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.212.119.204

америк гэмшдэг юм уу харамсал илэрхийлдэг юм болов уу

Avatar

Туяа 4 цагийн өмнө 202.55.188.116

ЯПОНЧУУДЫГ БҮРМӨСӨН УСТГАХ БАЙСАН ДАА .
ЗЭВҮҮН ПЭЗДААНУУД ШҮҮ ДЭЭ .
ТА НАРЫГ БОДОЖ БГАА ШИГ ХҮМҮҮС БИШ ШҮҮ 😟😡

Avatar

зочин 5 цагийн өмнө 66.181.160.118

Өөрсдөө л унтаж байсан арсланг сэрээсэн шдэ .. Арсланг сэрээвэл нүдэндээ харагдсанаа л барьж идэншд ..ойлгомжтой шд ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж