ХЭҮК: ТҮЦ нүүлгэх үеэр СБД, БЗД-т хүний эрхийн зөрчил гаргасан

Хуучирсан мэдээ: 2025.05.09-нд нийтлэгдсэн

ХЭҮК: ТҮЦ нүүлгэх үеэр СБД, БЗД-т хүний эрхийн зөрчил гаргасан

ХЭҮК: ТҮЦ нүүлгэх үеэр СБД, БЗД-т хүний эрхийн зөрчил гаргасан

ХЭҮК-оос ТҮЦ эрхлэгчдээс ирүүлсэн гомдлын талаар өнөөдөр /2025.05.09/ мэдээлэл хийлээ.


-ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд:

-ТҮЦ эрхлэгчдийн зүгээс нийслэлийн Засаг даргын захирамжаар үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж байгаа нь хүний эрхийг зөрчиж байна гэх агуулгатай 10 удаагийн гомдол мэдээлэл ирүүлсэн. Бид гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалтыг хийж, талуудын уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Тэдний тавьсан саналыг авч үзэх ёстой. Өнөөдрийн байдлаар 20 орчим иргэн ХЭҮК-ын гадна суулт зарлаж, долоон иргэн өлсгөлөн зарласан байдалтай байна.

Бид ажиглалт хийж баримтжуулсан байгаа. Хуулийн дагуу шалгалтын ажиллагааг өргөн хүрээнд хийлээ. Газар чөлөөлөх явцад зарим иргэний эрх зөрчигдөж, хүнлэг бус харьцсан, эд хөрөнгөд хохирол учирсан, удирдлага зохион байгуулалтаар хангаж, хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг аваагүй байна гэж үзсэн.

Тодорхой зөвлөмжүүдийг өгсөн ч арга хэмжээ аваагүй гэдэг гомдол мэдээллийг ирүүлсээр байна. Дүүрэг тус бүр гомдол гаргаж буй иргэдийг хүлээн авч, зөвшилцөлд хүрэх бүх талын арга хэмжээг авах шаардлагатай. Мөн нийслэл, дүүргийн төрийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ зөвлөмжийг баталгаажуулж, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх болно. Одоогийн байдлаар хотын даргын захирамж түдгэлзээгүй байгаа учраас иргэд гомдол гаргаж байгаа. Тухайн захирамжийг гардан авсантай холбоотойгоор хотын даргад өөрт нь эсвэл шүүхэд гомдол гаргах ёстой. Албадан нүүлгэн шилжүүлэх явцад иргэдэд мэдэгдэх хуудас өгсөн ч захирамжийг гардуулж өгөөгүй. Ингээгүйгээс иргэд шүүхэд гомдол гаргах эрх нь хязгаарлагдсан. Энэ захирамжийг ТҮЦ эрхлэгчид өөрсдөө 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд олж авсан байдаг.

Тэр даруйдаа энэ шийдвэрээ эргэж харах хүсэлтийг хотын даргад өгсөн байсан. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байгаа. Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хараахан эхлээгүй байна. Үе үеийн нийслэл, дүүргийн удирдлагуудын шийдвэр, арга хэмжээг авч ирсэн. Одоо бол нийслэлийн удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар нийслэлийн холбогдох албаныхантай ярилцах саналыг тавьсан. Хамгийн хэл ам багатай дүүрэг бол Сонгинохайрхан байна. Сая ТҮЦ нүүлгэн шилжүүлэх үеэр хамгийн бага ТҮЦ-ийг нүүлгэсэн байх жишээтэй. Хүний эрхийн зөрчил гарсан дүүрэг гэвэл, Сүхбаатарт 2, Баянзүрх дүүрэг дээр нэг гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж