ХЭҮК-оос ТҮЦ эрхлэгчдээс ирүүлсэн гомдлын талаар өнөөдөр /2025.05.09/ мэдээлэл хийлээ.
-ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд:
-ТҮЦ эрхлэгчдийн зүгээс нийслэлийн Засаг даргын захирамжаар үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж байгаа нь хүний эрхийг зөрчиж байна гэх агуулгатай 10 удаагийн гомдол мэдээлэл ирүүлсэн. Бид гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалтыг хийж, талуудын уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Тэдний тавьсан саналыг авч үзэх ёстой. Өнөөдрийн байдлаар 20 орчим иргэн ХЭҮК-ын гадна суулт зарлаж, долоон иргэн өлсгөлөн зарласан байдалтай байна.
Бид ажиглалт хийж баримтжуулсан байгаа. Хуулийн дагуу шалгалтын ажиллагааг өргөн хүрээнд хийлээ. Газар чөлөөлөх явцад зарим иргэний эрх зөрчигдөж, хүнлэг бус харьцсан, эд хөрөнгөд хохирол учирсан, удирдлага зохион байгуулалтаар хангаж, хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг аваагүй байна гэж үзсэн.
Тодорхой зөвлөмжүүдийг өгсөн ч арга хэмжээ аваагүй гэдэг гомдол мэдээллийг ирүүлсээр байна. Дүүрэг тус бүр гомдол гаргаж буй иргэдийг хүлээн авч, зөвшилцөлд хүрэх бүх талын арга хэмжээг авах шаардлагатай. Мөн нийслэл, дүүргийн төрийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ зөвлөмжийг баталгаажуулж, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх болно. Одоогийн байдлаар хотын даргын захирамж түдгэлзээгүй байгаа учраас иргэд гомдол гаргаж байгаа. Тухайн захирамжийг гардан авсантай холбоотойгоор хотын даргад өөрт нь эсвэл шүүхэд гомдол гаргах ёстой. Албадан нүүлгэн шилжүүлэх явцад иргэдэд мэдэгдэх хуудас өгсөн ч захирамжийг гардуулж өгөөгүй. Ингээгүйгээс иргэд шүүхэд гомдол гаргах эрх нь хязгаарлагдсан. Энэ захирамжийг ТҮЦ эрхлэгчид өөрсдөө 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд олж авсан байдаг.
Тэр даруйдаа энэ шийдвэрээ эргэж харах хүсэлтийг хотын даргад өгсөн байсан. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байгаа. Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хараахан эхлээгүй байна. Үе үеийн нийслэл, дүүргийн удирдлагуудын шийдвэр, арга хэмжээг авч ирсэн. Одоо бол нийслэлийн удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар нийслэлийн холбогдох албаныхантай ярилцах саналыг тавьсан. Хамгийн хэл ам багатай дүүрэг бол Сонгинохайрхан байна. Сая ТҮЦ нүүлгэн шилжүүлэх үеэр хамгийн бага ТҮЦ-ийг нүүлгэсэн байх жишээтэй. Хүний эрхийн зөрчил гарсан дүүрэг гэвэл, Сүхбаатарт 2, Баянзүрх дүүрэг дээр нэг гарсан.
Нэргүй 2 цагийн өмнө 139.5.217.77
юу хуцаад байгаа юм!! 200хүний эрх ашиг 1,4 сая хүнийхээс илүү болж байна уу? төв гудамжиндаа түцтэй улс хаана байна эргүү шээс вэ
иргэн 3 цагийн өмнө 103.168.34.76
нийтийн амьдрах орчныг боихрдуулдаг үндсэн эх үүсвэрийн нэг болсон ТҮЦ явган зам талбай, автобусны буудлыг зорчигчдод зориулагдсан байдаг юм шүү дээ хүний эрх ярих гэж байгаа бол бусад 1,3 сая иргэний эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчөөд байна хүний эрхийн мэдрэмжгүй комиссынхоон тарвал таарна хэний эрхийг зөрчиж хэний эрхийг хамгаалаад байгаа юм
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.90.95
нямбаатар ч бай хэн ч бай хуулийн хүрээнд ажилаа хийх ёстой хотын дарга гэхээр иргэдийг дарамтлах дээрэмдэх эрх байхгүй
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.190.201
Deeremdeegui. Ezen ni yumaa medej ereg ni usaa hashdag. Hen ted nariig duraaraa hunii gazar yumaa bairluul gesen yum
Нэргүй 6 цагийн өмнө 103.212.119.54
Хүний эрх, бас дахин хүний эрх л гэх юм. Харин ХҮНИЙ ҮҮРЭГ гэж байдаг уу юм уу. Хууль журам гэж байдаггүй юм уу. Хүний эрх гэж хоосон халхавч хийж дураараа дургиж болохгуй гэдгийг ХЭҮК-ын гишүүн гэх энэ халзан толгой Б.Энхболд мэдэггүй юм уу
Зочин 6 цагийн өмнө 139.5.219.133
эвтэйхэн хэлээд ойлгохооргүй хүмүүс түц ажиллуулдаг юм бишүү
Зочин 6 цагийн өмнө 139.5.219.133
түцүүдийг нүүлгэж чадсан хотын даргад баярлалаа одоо захуудыг бас өргөтгөл гээч нийтийн эзэмшил рүү орсон амбааруудыг нураана уу
Нэргүй 6 цагийн өмнө 202.126.90.81
урьдчилан хангалттайхугацаа нэг бус удаа өгч тайлбарлаж, хүсэж шаардаж гуйсан юм. Засаглал ч гэсэн түмнийхээ талөө, нийгмийн эрх ашгийн төлөө эрхээ эдлэх ёстой. Ийм ажил дээр ХЭҮК гэгч нэг талыг барьж цэцэрхэх нь хэрээс хэтэрч байгаа шүү.
Болд 6 цагийн өмнө 59.153.87.227
Энхболдoo ажиллаа хий хэдэн ТҮЦ асуудал шийдэж чадахгүй байж юу их юм ярьдаг юм
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.177.88
gutsoo
Зочин 9 цагийн өмнө 202.126.92.98
За битгий хуцаж бай халзан толгойтой Энхболдоо ТҮЦ ний авгайчуудтайгаа зайл
Иргэн 9 цагийн өмнө 59.153.114.170
Энэ ХЭҮК-ийнхон дандаа л хуцаж гай болж байх юм. Тийм л юм бол тэр үед нь газар дээр нь очоод хүний эрх зөрчигдөхөөс хамгаалаад зогсож байх чинь яасан юм бэ??? Та нарыг ажлаа хийхгүй байхаар л ийм юм болж байгааг хэзээ ойлгох хүмүүс вэ??? Ширээний ард суухаа ажил хийж байна гэж бодож байгаа бол ЭНДҮҮРЭЛ шүү
Нэргүй 9 цагийн өмнө 202.131.238.26
зссс ХЭҮК гэж хэнд ч хэрэггүй газар гуцах юман дээрээ л гуцах хэрэгтэй
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.16
Одоо ТҮЦ хэрэггүй. Улс орон хөгжиж урагш давших ёстой. 90-ээд онд л ТҮЦ хэрэгтэй байсан бол одоо үүргээ гүйцэтгээд үеэ өнгөрөөжээ
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.179.200
Нэгэнт шийдвэр гарсан байхад мал шиг эсэргүүцэж бас болохгүй л дээ