Азын дугаарын орлого Хүүхдийн төлөө санд төвлөрдөг

Азын дугаарын орлого Хүүхдийн төлөө санд төвлөрдөг

Азын дугаарын орлого Хүүхдийн төлөө санд төвлөрдөг

Засгийн газрын 172 дугаар тогтоолоор 2021 онд Хүүхдийн төлөө сан байгуулагдсан. Тус санд одоогийн байдлаар 25 тэрбум төгрөг цугларсан байна. Ихэнх хүн тус сангийн мөнгөний зарцуулалтыг хянадгаас хэрхэн санд орлогын эх үүсвэр бүрддэг талаар мэдээлэлгүй байдаг. Тэгвэл Хүүхдийн төлөө сан руу иргэдийн сайн мэдэх автомашины азын дугаарын дуулаа худалдааны орлого шилждэг байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн өгсөн мэдээллээр, автомашины азын дугаарын дуудлага худалдааны орлого Хүүхдийн сан руу шилждэг. Тус мөнгө Хүүхдийн төлөө сангийн гол эх үүсвэр болдог гэсэн юм.

Мөн тэрбээр, сүүлийн 3-4 жилд санд цугласан 25 тэрбум гаруй төгрөгийг юунд ч зарцуулаагүй. Харин одоо иргэдээс цахимаар санал авч, олонхоос ирсэн саналаар нэг жилд хүүхдэд зориулсан, чиглэсэн нэг том бүтээн байгуулалт хийдэг болох зорилт тавьсан гэдгийг онцолсон.

Хүүхэд хамгаалах, хөгжүүлэх, оролцооны асуудлаар бодлогын шийдвэр гаргах, тэднийг дэмжихэд зарцуулагдах үндсэн санд Авто тээврийн үндэсний төв гол оролцоотой ажилладаг байна. Тиймээс олон нийтийн дунд байдаг азын дугаараар их хэмжээний орлого бүрдүүлж, АТҮТ төсөвтөө тусгадаг гэх ойлголт нь ташаа ойлголт болж таарах нь.

Хүүхдийн төлөө сангийн мөнгийг доорх 3 зүйлд зориулан зарцуулдаг. Үүнд:

  • Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын хөрөнгөд,
  • Олон улсын уралдаан, тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлж, амжилт үзүүлсэн хүүхдүүдийг урамшуулахад,
  • Олон улсын тэмцээнд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжихэд зарцуулахаар зохицуулдаг.

Тодруулбал, олон улсын уралдаан, тэмцээнд тэргүүн байр эзэлж, амжилт үзүүлсэн хүүхдэд 5 сая төгрөг, хоёрдугаар байрт орвол гурван сая төгрөг, гуравдугаар байрт хоёр сая төгрөгийг олгодог. Харин олон улсын тэмцээн, уралдаанд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэг харилцан адилгүй байдаг ажээ. Тиймээс энэхүү санд цаашид зөвхөн АТҮТ-ийн азын дугаарын дуудлага худалдааны орлогоос гадна орлогын олон эх үүсвэр зайлшгүй шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 139.5.218.196

төрийн албаны янз бүрийн дарга нарын үр хүүхэд гэр бүлийнхэн монгол улсын мөнгийг зүгээр л тонн тонноор нь гадагшаа асгаж цутгаж байна энэ улсад төсөв гэж талаас илүү нь хулгай цавчаанд явдаг, бүр хэлж мэдэхгүй их валют зүгээр гадагшаа урсаж байна

Avatar

Хуцөө 7 цагийн өмнө 202.9.46.98

худлаа щаа, өөрсдөө идчээд бүү уль

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.147

Орк пиздануул хэдн мянгн жил-р ухарцн хоцорсн тархитай л******д ой гутж сэжиг хүрчийн

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.212.117.110

Та нар наад тэнэглэлээ зогсоо,хүүхдийн нэрээр халхавч хийж хэдэн төрийн авилгачид хагарлаа баяждаг наад үйл явдал чинь ямар их хүнд суртал авилгалыг өөгшүүлж байдгийг мэдэх үү малнуудаа, хүүхдүүдээр халхавч хийж яаж ард иргэдээ луйвардаж болохийг харуулсан жинхэнэ амьд жишээ монголчууд сайн юмыг сурахаасаа урьдаар амар хялбараар сайхан амьдрах гэж л боддог тийм болохоор муу аргыг сурахдаа сайн

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.147

Юу ацны алны чин дугаар дуудлаг худлдаа хот х***а манж дүшрцн х***а манжлж .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж