EVALI болон "Popcorn Lung" өвчлөлийн талаарх буруу мэдээлэлд анхаарал хандуулъя

EVALI болон "Popcorn Lung" өвчлөлийн талаарх буруу мэдээлэлд анхаарал хандуулъя

EVALI болон "Popcorn Lung" өвчлөлийн талаарх буруу мэдээлэлд анхаарал хандуулъя

"Popcorn lung" буюу уушгины ховор өвчинтэй EVALI (E-cigarette or Vaping Product Use-Associated Lung Injury) гэх оношилгоог дахин хөндөж, хэрэглэгчдийн дунд төөрөгдөл үүсгэж санаатайгаар мэдээлэл түгээж байна. Эдгээр цаг хугацааны хувьд хуучирсан, шинжлэх ухаан талаасаа хоцрогдсон бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл байна.

EVALI гэх онош анх 2019 онд АНУ-д бүртгэгдсэн бөгөөд тухайн үед гол шалтгаан нь хууль бус гаралтай, THC (тетрагидроканнабинол) агуулсан вейп бүтээгдэхүүнд агуулагдаж байсан витамин Е ацетат хэмээх тосон найрцаг болох нь нотлогдсон. Үүнийг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) болон бусад эрүүл мэндийн байгууллагууд албан ёсоор баталсан байдаг.

Харин энэхүү нөхцөл байдлыг хяналтандаа авсны дараагаар, ялангуяа 2020 оноос хойш EVALI-ийн шинэ тохиолдол бараг бүртгэгдээгүй бөгөөд дэлхийн олон улс орнууд хууль бус THC бүтээгдэхүүнийг илрүүлэн хяналт тавьж эхэлсэн. Иймээс энэ төрлийн өвчлөл өнөөдөр өргөн хүрээтэй асуудал биш болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд тархаж буй мэдээллүүд 2019 оны үеийн нөхцөл байдлыг өнөөдрийн бодит байдал мэтээр буруу ойлгуулж байна.

Нэмж дурдахад, "Popcorn lung" гэх нэр томьёо нь bronchiolitis obliterans гэх ховор уушгины үрэвсэлт өвчинд хэрэглэгддэг боловч энэ нь цахим тамхитай холбоотойгоор нэг ч тохиолдолд нотлогдоогүй. Энэ нэрийг хэрэглэж, цахим тамхийг шууд холбож байгаа нь шинжлэх ухааны үндэслэлгүй, хэрэглэгчдийн сэтгэл зүйд тулгуурласан хэт сенсаацлаг арга юм.

Тиймээс олон нийт та бүхнийг эрүүл мэндийн асуудлаар зөвхөн шинжлэх ухаанд суурилсан, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авахыг уриалж байна. Буруу ташаа мэдээлэл нь зөвхөн хувь хүний сонголтыг төөрөгдүүлээд зогсохгүй, нийгэмд бодит бус айдас, үл ойлголцол үүсгэх аюултай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 59.153.114.170

Цахим тамхийг сурталчилахаа БОЛЬЖ ҮЗ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж