УИХ-ын гишүүд стратегийн ордуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна

УИХ-ын гишүүд стратегийн ордуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна

УИХ-ын гишүүд стратегийн ордуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна

Хууль зүйн сайд О.Алтангэрэл нарын гишүүд стратегийн ордуудтай холбоотой асуудлаар өнөөдөр /2025.05.09/ мэдээлэл хийж байна.


Хууль зүйн сайд О.Алтангэрэл:

-Монгол Улсын Засгийн газраас 2007 оны УИХ-ыг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг энэ хүрээнд Тавантолгойн орд газар тэр дундаа Ухаа худгийн гэрээ байгуулсан үйл явцад Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг хууль зүйн дүгнэлт гаргасан. Урьдчилсан байдлаар Засгийн газраар шийдвэр гаргуулаагүй. УИХ-аар хэлэлцүүлээгүй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаад, энэ дүгнэлтийнхээ үндэслэл дээр тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн.

18 жилийн турш "Ухаа худгаа, Цагаан суваргаа, Оюутолгойгоо яах вэ" гэх асуултад Монголын ард түмэн хариулт хүлээж байсан. Харин 126 гишүүнтэй энэ үед биелэлээ олж, хэрэгжиж байгаад баяртай байна.

Гишүүд болон олон нийтэд мэдээлэл хүргүүлэх үүднээс Ухаа худаг болон Тавантолгойн орд газартай холбоотой баримт бичгүүдээр эмхэтгэл гаргаж, хүргүүлсэн. Гишүүдийг бас шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахыг хичээлээ.

Ингээд өнөөдөр УИХ-ын даргын захирамжаар биелэлтэд санал, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдаж байна. Засгийн газрыг төлөөлж ажлын хэсгийг ахалж ажилласан хүний хувьд үүнд баяртай байна. Засгийн газрын зүгээс УИХ-ын Ажлын хэсгийг мэдээллээр хангах чиг үүргээ биелүүлж ажиллана. УИХ дахь ажлын хэсэг санал, дүгнэлт гаргаж, хэрхэн хэрэгжүүлэх талаар Засгийн газарт ирүүлсэн чиглэлийг нь бид хэрэгжүүлж ажиллах болно.

2007 онд анх стратегийн орд гэж юу байх юм, монголын ард түмэнд өгөх өгөөж нь юу байх юм гэдэг дээр УИХ одоогоос 18 жилийн өмнө түүхэн шийдвэр гаргаж байсан. Энэ хооронд энэ шийдвэрийн биелэлтийг ярилцахгүй өдий хүрсэн. 18 жилийн турш Ухаа худаг, Асгат, Цагаан суваргын ордыг яах юм бэ гэдэг дээр монголын ард түмэн хариулт хүлээж байсан. 126 гишүүнтэй энэ парламентын үед ийнхүү биеллээ олж, гишүүд санал, дүгнэлт гаргахаар болсон нь түүхэн үйл явдал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж