Цинхуа их сургууль шинэ магистрын хөтөлбөрөө зарлажээ

Цинхуа их сургууль шинэ магистрын хөтөлбөрөө зарлажээ

Цинхуа их сургууль шинэ магистрын хөтөлбөрөө зарлажээ

Хятадын шилдэг их, дээд сургуулиудын нэгдүгээрт жагсдаг Цинхуа их сургуулийн Сэтгүүл зүй, харилцаа холбооны сургууль нь дэлхийн санхүүгийн салбарын тэргүүлэгч "Bloomberg", "Bank of America Merrill Lynch" болон "Knight Foundation" зэрэг байгууллагуудтай хамтардаг билээ. Энэ хүрээнд эдийн засгийн сэтгүүл зүй болон хиймэл оюун ухаан чиглэлээр магистрын хөтөлбөр эхлүүлжээ.

Уг хөтөлбөр нь сэтгүүл зүйн салбарт шинэчлэлийг авчрах, хиймэл оюун ухаан ашиглан мэдээллийн технологийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой юм.

Жоу Чинь Ан

Дэлхийн 120 гаруй орны сэтгүүлчдээс Ази-Номхон далай, зүүн Европын орны төлөөлөгчид Цинхуа их сургуулиар зочилж, сургалтын орчин, даяарчлалын чанар болон хиймэл оюун ухааны салбарт хийж буй судалгаатай танилцсан. Сэтгүүл зүй, Харилцаа холбооны сургуулийн захирал профессор Жоу Чинь Ан сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ, тус хөтөлбөр нь олон улсын чиг баримжаа, технологийн дэвшилд суурилсан чиг хандлагыг хослуулна гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Тухайлбал, "Өнөөгийн сэтгүүл зүй зөвхөн мэдээлэл дамжуулах биш хөгжих хэрэгтэй. Бидний зорилго бол технологийн мэдлэг, бизнесийн ухааныг хослуулсан шинэ үеийн сэтгүүл зүйг бүтээх явдал юм. Энэ нь өөр өөр соёл иргэншил, улс орон, үе тэнгийн хоорондын гүүр болох боломжийг бий болгоно” гэж тэрбээр хэллээ.

1911 онд байгуулагдсан Цинхуа их сургууль нь Бээжингийн баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд сүүлийн жилүүдэд тогтвортойгоор тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна.

Сэтгүүл зүй, харилцаа холбооны сургууль нь 2002 онд байгуулагдсан бөгөөд “Times University Rankings”-ийн А+ үнэлгээтэй, “QS World University Rankings”-ийн дагуу Хятадын эх газарт сэтгүүл зүйн чиглэлээр нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Үүний хүрээнд эдийн засгийн сэтгүүл зүйг хиймэл оюун ухаантай хослуулах хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Global Business Journalism” (Дэлхийн Бизнесийн Сэтгүүл зүй) магистрын хөтөлбөрийн дагуу явагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-09 202.9.40.147

Нам төр хулгайлсн х***а манж гичинүүд мнгол хүнийг хоосртл хулгайлж цөлмн тийм л өлн сордг түрүүний бөөс гичинүүд шдэ хзэрлг хогийн ургмл шиг хажуу хаяааг ховх сорж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж