Хуситуудын эсрэг АНУ 1 тэрбум доллар зарцуулжээ

Хуситуудын эсрэг АНУ 1 тэрбум доллар зарцуулжээ

Хуситуудын эсрэг АНУ 1 тэрбум доллар зарцуулжээ

Йемен дэх Хуситуудын эсрэг цэргийн ажиллагаанд АНУ энэ оны гуравдугаар сараас хойш нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулсан байна. Гэсэн хэдий ч тус бүлэг одоог хүртэл идэвхтэй хэвээр байгаа төдийгүй Хамас бүлэглэлийг дэмжиж буйгаа илэрхийлдэг. Улаан тэнгис дэх АНУ-ын хөлөг онгоцнууд руу Хуситууд халдлага үйлдэхийг зогсоох гэж тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп хариу арга хэмжээ авах тушаал буулгасан байдаг. Хэдийгээр Хуситын мянга гаруй тэсрэх бөмбөг, хоёр сөнөөгч онгоц, долоон нисгэгчгүй дроныг АНУ устгаж чадсан ч гэлээ тус бүлэглэл Израилийн дэд бүтэц рүү халдлага үйлдсэн хэвээр байгаа юм.

Тэгвэл энэ долоо хоногийн эхээр Трамп гэнэтийн санал гаргажээ. Энэ нь Хуситууд Улаан тэнгис дэх АНУ-ын хөлөг онгоц руу дайрахгүй бол Вашингтон хариу арга хэмжээ авахгүй гэх санал юм. Уг саналын хүчинтэй хугацаа нь тодорхойгүй хэвээр байна. Үүнээс гадна уг саналд Израилийн хөлөг онгоцыг дурдаагүй, зөвхөн АНУ-ын хөлөг онгоцнуудад хамаарна. Түүнчлэн АНУ-ын зарим албан тушаалтнууд өнгөрсөн хугацаанд Хуситын эсрэг хэр их хэмжээний батлан хамгаалах, цэргийн техник технологи зарцуулсан болохыг тооцоолох гэж хичээж байна.

АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалыг тэргүүлдэг адмирал Сэм Папарогийн мэдээлснээр, 775 сая ам.долларын үнэ бүхий 2000 тэсрэх бөмбөг, пуужинг Хуситуудын эсрэг хариу арга хэмжээ авахад зарцуулсан.

Мөн тус бүр нь 1.9 сая ам.долларын үнэтэй 75 ширхэг Томахавк пуужин, нэг нь 1.5 сая ам.доллараар үнэлэгдэх 20 далавчит пуужин, 10 сая ам.долларын хоёр Patriot хамгаалалтын систем болон нэг удаагийн нислэгт 27 мянган ам.доллар зарцуулдаг "C-17" нислэгийг 73 удаа хөөргөжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар АНУ урт хугацааны тулаанд бэлэн биш байна. Гал зогсоох санал нь тус улсын хөлөг онгоцыг онилсон довтолгоог багасгах ч гэсэн Хуситууд бусад улсын хөлөг онгоцнуудад аюул заналхийлсэн хэвээр байна гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.126.90.61

Хүүтичүүдийг дийлэхгүй аргаа ядаад тэр шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж