Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгийг хийж байна.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай байнгын хороодын танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцуулав.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
–Одоогоос нэг жилийн өмнө дээрх хуулийг баталж байсан. Одоо буцаагаад татаж авч байна. Энэ нь аливаа хууль УИХ-аар орохдоо нийгмийн сэтгэл зүйд автагддаг, сошиал медиаг дагадаг, нөгөө талаар судалгаа маш дутуу байгааг харуулж байна. Ганцхан жилийн хугацаанд нийтдээ 66 тэрбум төгрөгийн 60 сая орчим кг гурил орж ирсэн. Үүний үр дагавар нь улаанбуудай тарих тариаланчид байхгүй болсон. ХАА салбар 28.4 хувиар унасан. Гэтэл ниргэсэн хойно нь хашхирав гэхчээр одоо үүнийг засах тухай ярьж байна. Энэ бол УИХ-ын сонгуулийн өмнө хүч түрэн баталсан хууль. Тухайн сайд нар ямар байр суурьтай байсан юм бэ? Баталчхаад ирэх жил нь өөрчлөөд байдаг хууль тогтоомжийн тогтворгүй байдал чинь бизнес эрхэлж байгаа олон мянган хүний нөхцөл байдлыг тодорхойгүй болгоод байна шүү дээ.
Үүн дээр Монгол Улсын засгийн газар уучлалт гуйж, хариуцлагаа хүлээж байгаагаа ил тод хэлэх хэрэгтэй.
Үүнээс шалтгаалаад энэ хэмжээний татварын орлого байхгүй болсон. Мөн тухайн үед гурилын үнэ төсөөлж байгаагаар унаагүй. Гурилан бүтээгдэхүүний үнэ бүр хямдраагүй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Ө.Шижир гишүүнд хэлэхэд аль өнцөгөөс харах нь чухал байх. Худалдан авах чадвар нь муудаад байгаа, орлого багатай иргэдийнхээ амжиргааг дэмжихэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа юу? эсвэл тодорхой салбар дээр байгаа зарим төрлийн нөлөөлөл үзүүлээд байдаг нөхдүүдийн өмнөөс асуудалд хандаж байгаа юу гэдэг өөр. Шинэ шийдвэр гарсантай холбоотойгоор гурилын үнэ өсөөгүй дээд гурил, нэгдүгээр гурилын үнэ 10-14 орчим хувиар буурсан гэдэг үзүүлэлт байгаа. Бизнесийнхээ эрх ашгийг хамгаалах, орчныг тогтвортой байлгах төрийн бодлогын эн тэргүүнд байх ёстой зүйл. Нөгөө талдаа салбарын бодлогоос нь хамаараад хэрэглэгчдэд хүндрэл үүсч байгаа нөхцлийг хэрхэн зохицуулах вэ гэдэг бас л төрийн асуудал. Иргэдийнхээ эрхийг хамгаалах дээр ажиллаж л байх ёстой. Тиймээс мэдээллээ зөв, аваад тоо баримтаа зөв хэлэхгүй бол буруу зөрүү мэдээлэл нийгэмд явдаг.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Засгийн газраас өнгөрсөн онд өргөн барьсан хуулийн төсөл нь 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй холбоотойгоор тэжээлийн дутагдал гурилын үнийн тогтвортой байдлыг хангах үүднээс 25 мянган тонн гурилыг баруун бүс нутгийн тодорхой боомтоор импортлон оруулах асуудлыг л өргөн барьсан юм. Энэ тоо хэмжээ УИХ-ын хэлэлцүүлэгт орж ирээд бүх боомтоор татваргүй, хязгааргүй болж хувирсан. Яамны бодлого бол дутагдлыг тодорхой бодлого явуулаад зохицуулъя, тэр эрхээ засаг авъя гэдэг л санаа шүү. Өөрөөр хэлбэл анх өргөн барьсан үзэл баримтлалаас өөрөөр батлагдсан гэсэн үг. Салбар яам бол салбараа хамгаалсан бодлого оруулж ирсэн шүү.
Хуулийн төслийн эцсийн найруулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Хуулийн төслийн талаар байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцуулав. Үүний дараа гишүүд асуулт асууж, хариулт өгч байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн мэдүүлсэн хуулийг төслийг хоёр шалтгааны улмаас дэмжиж байгаа. Нэгдүгээрт 200 мянган хүн хар жагсаалтад янз бүрийн шалтгаанаар орчихсон байдаг. Тиймээс хар жагсаалт бус санхүүгийн онооны жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ хууль батлагдсаны дараа, зээлийн хүү буурна. Зээлийн хүүд байгаа эрсдэлтэй хүчин зүйлс багасна гэдэг хүлээлт байгаа. Тиймээс энэ хууль батлагдсанаар тэтгэврийн болон бусад зээлийн хүү буурна гэдгийг хэрхэн тооцож байгаа вэ?
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Зээлийн хүү буурна. Буурах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, банкууд эрсдэлээ тодорхойлдог болсноор эрсдэл нь буурна. Тэгэхээр өндөр оноотой буюу сайн зээлдэгч нараа урамшуулдаг болно. Мөн тэтгэврийнхэн зэрэг тогтмол зээл төлдөг хүмүүсийн зээлийн оноо өснө. Үүнийг дагаж эрсдэл буурна. Тэр нь зээлийн хүү буурснаар илэрнэ. Тэтгэврийн зээлийг банкууд сар болгон данснаас нь шууд суутгадаг буюу хамгийн эрсдэлгүй зээл. Хоёрдугаарт, зээл авахын тулд “таньдаг эдийн засагч байна уу?” гэх мэтээр хүнээр яриулах гэдэг нь байхгүй болно. Түүний оронд зээлийн оноогоо банкинд үзүүлж, тэр оноо нь тухайн зээлдэгчийг бүрэн илэрхийлэх учир шууд л санхүүгийн үйлчилгээ үзүүлэх суурь нөхцөл үүснэ. Манай хэдэн том банкууд харилцагчийнхаа мэдээллийн бие биедээ хуваалцдаггүй. Тэгэхээр зөвхөн тэр банкны нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авч байна. Харин онооны системийг нэвтрүүлснээр хүссэн банкнаасаа зээл авах боломж бүрдэнэ. Тэгэхээр банкууд зээлийн хүү, таатай нөхцөлөөрөө өрсөлдөх орчин бүрдэнэ. Цаашилбал, барьцаа хөрөнгийн шаардлага ч буурна. Зээлийн оноо нь санхүүгийн биет бус хөрөнгө гэсэн үг.
Банк, санхүүгийн байгууллагууд заавал арилжааны зээлтэй адилхан нөхцөл тавьж, тэтгэврийн зээлээр ашиг олох нь буруу гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах шаардлагатай байна. Нэг муу зээлийн түүх үүсчихэд, дараа нь тэрийг арилгахад хэцүү. Ингээд насан туршдаа шахам өндөр хүүтэй зээл авдаг, эсвэл зээл авч чадахгүй байдалд хүрнэ. Хоёрдугаарт ББСБ дээр зээл авахаас өөр аргагүй нөхцөлд хүргэж байна. Зээлийн түүх үүсээгүй байна гэдэг асуудал байдаг. Гуравдугаарт тэтгэврийн зээлийн асуудал дээр та бүхэн юу хийчхэв дээ. Яг үнэнийг хэлэхэд иргэдийн тэтгэвэр хангалттай их биш байгаа цаг үед хүмүүсийн аваад сурчихсан, хэмжээд сурчихсан, хэрэглээд сурчихсан, мөнгөнд хамаагүй гар хүрнэ гэдэг хэцүү асуудал шүү Монголбанкыхаан. Судалгаа хийж байх гар хүрэхгүй дээ. Тэртээ тэргүй тэтгэврийн хэмжээ хангалттай биш байхад дээрээс нь нэмээд ингэж тэтгэврийн зээлийн хэмжээг хязгаарлана гэдэг хариуцлагагүй асуудал шүү.
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор 53 гишүүн буюу 54.6 хувийн саналаар санал дэмжигдлээ. Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллын дагуу санал хураав. 57 гишүүн буюу 58.8 хувийн саналаар санал дэмжигдлээ.
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Улмаар үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлалаа. 14:00 цагаас чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилнэ.
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай̆ хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж байна. Гишүүдийн 74.1 хувийн саналаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Миний санал тооцогдоогүй тул, санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураах горимын санал гаргаж байна.
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Горимын санал гаргахгүй гэж удаа дараа ярьдаг. Яг санал хураахад ингээд асуудал үүсгээд байх юм. Үүнийг иргэд шүүмжлээд байгаа шүү дээ. Ажилдаа жоохон хариуцлагатай бай. Энэ бол аравхан секунд анхаарлаа төвлөрүүлэх асуудал шүү гишүүд ээ. Х.Баасанжаргал гишүүний гаргасан горимын саналаар нэг удаа санал хураалт явуулъя.
Санал хураалтыг хүчингүй болгох горимын саналаар дахин санал хураалт явуулж гишүүдийн 75.9 хувийн саналаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт анхны хуулийн хуулийн төслөө санаачилж, батлуулсанд баяр хүргэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд 70 гишүүн бүртгэгдэж, ирц 55.6 хувьтай байна. Өнөөдрийн хуралдаанаар,
1.Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батална;
2.Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/;
3.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/;
4.Баталсан хуулийн эцсийн найруулгыг сонсоно.
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.119.204
их хуралд толгойтой биш мөнгөтэй хүмүүс сонгогдож хуулийг батлахаасаа өмнө судлагаа ,дүн шинжилгээ хийдэггүй урдчилал тооцоолоход ухаан нь дутдаг
Нэргүй 2 цагийн өмнө 139.5.218.196
төрийн албаны янз бүрийн дарга нарын үр хүүхэд гэр бүлийнхэн монгол улсын мөнгийг зүгээр л тонн тонноор нь гадагшаа асгаж цутгаж байна энэ улсад төсөв гэж талаас илүү нь хулгай цавчаанд явдаг тоо ярих бол хулгайгаа л ярь
Хэт шудрага 4 цагийн өмнө 66.181.161.235
өөрийн газрын хамгаалж хүний газрыг хагалуулж хямд гурил оруулж ирэх нь маш зөв монголын хөрс үсрээд 40см хар хүрэн хөрстэй байсан ихэнх тариан талбайн хөрс нь хийсээд тариа ургуулах нөөцгүй болсон энэ жилийн ургацыг хараарай хүн амын хэрэгцээг бүрэн хангах ургац авч чадахгүй ахиад буудай импортлоно
Т1 малууд 5 цагийн өмнө 202.9.46.98
Хүрэлсүх Хүнс-ХАА -н үйлдвэрлэлийг дэмжих хөгжүүлэх талаар Хүнсний хувьсгал хийгээд чөмгөө дундартлаа цагаан халаат өмсөөд яваад байгаа нь ТВ-ээр зай завсаргүй л гарах юм. Харин нөгөө талд данхын малууд тариф тэглээд ХАА-эрхлэгчдийг сөнөөсөн шүү дээ.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.161.235
ерөнхийлөгч хэдэн их наядаар нь төсөл хэрэгжүүлж улсаа ядууруулж болохгүй хуультай баймаар даанч ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхийлөгч сайдын төсөв улсийн төсөв гээд зарлага данхайсан бүгд үрж устгахаар улайрч бн шдээ
Нэргүй 6 цагийн өмнө 202.131.230.53
Арай оройтоогүй байгаа дээр нь гурил буудайны импортын татварыг буцааж сэргээх тухай ярьж байгаа нь сайшаалтай. Гэхдээ энэ бүгдийн дүгнэлт нь Монголчууд ердөөсөө л сонгуульд зориулж ажиллаж амьдарч байгаа гэж болно.
Нэргүй 6 цагийн өмнө 202.131.230.53
Зээлдэгчид оноо өгдөг байх нь зөв. Байгуулсан гэрээнийхээ дагуу төлбөрөө цаг хугацаанд нь төлөх гэдэг бол Монголын бизнесийн аль ч сегментэд гайхамшигт тооцогдож, бараг л хугацаандаа төлсөн хүнийг шүтэн бишрэх хэмжээнд очитлоо бидний хариуцлага доройтсон. Бид тэгтлээ худалч, луйварчин болсон шүү дээ.
2т, юмыг бүтээхэд 100 жил шаардагддаг бол нураахад 1хан өдөр хангалттай байдаг. Яг үүн шиг сүүлийн 50-60 жил алдаа оноотой босон ирсэн ХАА-н салбарыг ганцхан жилийн дотор нураах шахлаа даа.
Нэргүй 7 цагийн өмнө 103.212.117.110
Байсхийж байгаад л гэнэт нэг тэнэг тэнэг шийдвэрүүдтэй тулгардаг боллоо энэ танай засаг төрд ажиллаж байгаа хүмүүсийн чадваргүйгээс болоод байна эсвэл наад төрийн албаны чинь авилга хүнд суртлыг удирдлага нь дийлэхээ байсан бн учир нь оргил худалдааны төрийн банкны салбараас тэтгэврийн зээл авах гэсэн 450000төг үлдээнэ гэсэн болно л гэлээ гэтэл үүнээс илүүг үлдээхгүй үлдсэнийг нь бүгдийг зээлээр авна гээд болдоггүй үгүй бага зэргийн л зээл авмаар бн гэсэн үгүй бүгдийг ав монгол банкны шийдвэр гн
Иргэн 7 цагийн өмнө 202.131.227.82
Энд сэтгэгдэл бичих чадамжгүй, хүүхдүүд нь зээл авчаад төлдөггүй маш өрөвдөлтэй тэтгэврийн начтайчуул олог байдаг. Тэд зээл авч өгмөөргүй байвч хүчээр шахуу хүүхдүүд нь дагуулж ирээд авч байгаа тохиолдол их байдаг. Сая авсан арга хэмжээ маш зөв шүү. Дандаа шүмжилдэг хүмүүсээр удирдуулах биш бодлогоор удирдах нь зөв шүү
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.179.91
батшугар гэж нусан дадагийн хэнд ч хэрэггүй хуулийг батлаж суухаар ажлын байр яаж нэмэх тухай бод малан 126, нусан дада эцэгтэйгээ адилхан авлига мөнгө л бодож чадна, хойд эхээ бас чирээд их хуралд оруулчихсан байгаа
Зочин 8 цагийн өмнө 202.126.89.48
Булгантуяа зөв ярьж байна энэ Энх-Амгалан гэж муухай цагаан хөөс сааруулан хогын гөр
Нэргүй 8 цагийн өмнө 124.158.108.24
Булгантуяа зөв хэлж байнаа. П-изда энхамгалан тэтгэвэр нэмэх талаар ярих ёстой. Наадхаа цуцлаа. Тэтгэвэрийн зээл маш их хэрэг болдог. Маш олон жижиг наймаачин хүнийг ажилтай байлгадаг. Үнэхээр тэнэг н**ш бол энхамгалан. Макро төвшины юмс ярьлдаа айд ухаантай юм бол ……… ядуусын наймааг хаагаад байх юм.
Нэргүй 8 цагийн өмнө 124.158.108.24
Энэ энхамгалан саад гэгч тэнэг хог юмаа. Тэтгэвэрийн зээл хуучнаараа бх ёстой байсан юм. Сайн тал нь муу талаасаа хамаагүй их шдээ. Зээл авч санхүүгийн харилцаанд орж өвгөн хөгшид, залуус хамт суралцаад явж байгаа юмыг хэдхэн тохилдлоос үүдэн бусдыг нь яллачих юм. Үнэхээрийн тэнэг п изда энхамгалан. Архи уугаад бна гээд архи зарахаа болиоч, баар саваа хаа,тэгвэл.
Нэргүй 9 цагийн өмнө 103.168.34.166
Булгантуяа аниа гуай Тэтгэвэрийн зээлийг хумих асуудлыг танай МАНгар нөгөө сайд Энх-Амгалан гэгч худалч поп нөхрийн хийсэн ажил ш дээ. МБанкныхан санаачилсан юм байхгүй ш дээ
з 9 цагийн өмнө 202.126.89.19
Монгол банк_ныхан маш өлөн ханаж цадахаа мэдэхгүй. хөгшчүүлийн тэтгэврээр байнга оролдож шахаанд оруулдаг.
Нэргүй 9 цагийн өмнө 124.158.123.163
Байсан байсан…Ахмадуудад ямар, цалигийн зээл, бусад цахим зээлүүд олгогдох биш хэцүү юм билээ,,,, Тэдэнд хадгаламж зээлийн хоршооноосс үндсэн хөрөнгөө барьцаалан зээл авхуулах заль мэх юм билээ…