Ши Жиньпин, Путин нар 20 гаруй гэрээ байгуулжээ

Ши Жиньпин, Путин нар 20 гаруй гэрээ байгуулжээ

Ши Жиньпин, Путин нар 20 гаруй гэрээ байгуулжээ

Ялалтын баярын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Хятадын дарга Ши Жиньпин Пүрэв гаригт (2025.05.08) Москва хотод айлчилж, Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан билээ. Эл үеэр хоёр орны удирдагчид бүс нутгийн болон олон улсын асуудлаар хэлэлцэж, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, стратегийн цар хүрээгээ өргөжүүлэх талаар хоёр удаа хуралдсан байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журам, олон талт байдлыг дэмжих арга замын талаар хэлэлцжээ.  Кремлийн мэдэгдсэнээр, Ши Жиньпинд зориулж Путин тусгай ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн үеэр хэлэлцсэн сэдвүүдийг дурдвал, үүнд:

  • Худалдаа, эрчим хүч, технологи, хөдөө аж ахуй, хиймэл оюун ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • “Бүс ба зам” санаачилгыг Евразийн эдийн засгийн холбоотой уялдуулах
  • Соёл, боловсрол, бүс нутгийн солилцоог өргөжүүлэх
  • НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талт байгууллагуудад хамтран ажиллах
  • Нэг талт байдал, хориг арга хэмжээ, блок дээр суурилсан сөргөлдөөнийг эсэргүүцэх зэрэг багтсан гэж "Xinhua" агентлаг мэдээлэв.

Түүнчлэн Хятад, Орос улс түүхэн, дайны үеийн эвслийн өв уламжлалаа хамгаалах амлалтаа дахин нотолсон гэж тус агентлаг онцлон тэмдэглэсэн байна. Удирдагч нар стратегийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, дижитал эдийн засаг, био аюулгүй байдал, хөрөнгө оруулалт, кино урлаг зэрэг салбарын 20 гаруй хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ. Ерөнхийлөгч Путин Ши Жиньпинд хүндэтгэлийн зоог барьсан бөгөөд айлчлалын үеэр Хятадын дээд албан тушаалтнууд болох Цай Ци, Ван И нар мөн адил оролцжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 78.246.14.252

Хийн хоолой Монголын тусгаар тогтнолыг үгүй хийж улсыг голоор хувааж,хоолойг дагасан газар нутаг хятад,оросын мэдэлд орно.Өмнөөс нь гэрээ зөрчигдөх юм боо, эсэргүүцэж чанга битгий хэл шивнэж ч чадахгүй бж их мөрөөдөх алсдаа дэмий шүү..

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.16

Хийн хоолойг Монголоор тавих асуудлыг хөндөж ярьсан болов уу. Монголд их хэрэгтэй төсөл юм байгаам даа

Avatar

зочин 1 минутын өмнө 66.181.160.118

Украйн ч хийн хоолойноос болоод хүйсээ тэмтрүүлж байна дөө !!!… Аргагүй л дэмжлэг сайтай том улс тулдаа л тэсэж байна

Avatar

Зочтн 6 цагийн өмнө 66.181.190.201

Си Путинээс түүх яаж зохиодгийг суралцаж яваа юмаа…Тун удахгүй Хятадууд Японыг ялсан түүх бичигдэж эхэлнээ…

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 139.5.217.128

Трампын диктатурыг сөрөх нь энэ л хоёр. Тэгэхгүй бол дэлхий бүгд АНУ-ын боол маягтай байх болно.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 122.201.31.149

Хятад бол Оросын эзэн. Хятадын боол болсон нь дээр үү Америкийн боол болсон нь дээрүү х***а минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж