“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ноцтой осол гарчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ноцтой осол гарчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ноцтой осол гарчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цанхийн уурхайд “Спэйшл майнинг сервис” ХХК-ийн жолооч согтуугаар тэсрэх бодистой цэнэглэгч машин унаж яваад онхолдсон ноцтой осол гарчээ.

Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Цанхийн уурхайд 20 гаруй тонн тэсрэх бодис тээвэрлэж явсан цэнэглэгч машин онхолдсон байна. Уг автомашиныг "Спейшл Майнинг Сервис" ХХК-ийн жолооч согтуугаар жолоодож байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Ослын улмаас хүн амь эрсдээгүй ч, хэрэв дэлбэрэлт болсон бол уурхай төдийгүй Цогтцэций сумын иргэд үлэмж хэмжээний хохирол амсах нөхцөл бүрджээ. Цагдаагийн байгууллага уг ослын талаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн аж.

Осол гарахтай зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний тендер” шалгаруулалт зарлагдсан бөгөөд тус тендерт “Спейшл Майнинг Сервис” ХХК шалгарахын тулд ослын талаар ихэд нууцалж, тендерийн баримт бичгээс тэсрэх бодис тээвэрлэх жолоочид тавигдах хууль ёсны шаардлагыг ч мөн хасуулсан аж.

“Спейшл Майнинг Сервис” ХХК нь улс төрийн хамааралтай компани бөгөөд "Молекул" хочит Батж.Батбаярын хүүгийн эзэмшдэг компани юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2 цагийн өмнө 66.181.189.102

Монголын компаниуд хариуцлагагүй , дэг журамгүй , хяналтгүй , зохион байгуулалтгүй. Нэг архичин үхэрийн харгайгаар олон хүний амь нас аюулд байдаг

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.117.216

Одоо орчин үед МУ авилгал, хээл хахуулийн ялзарсан улс болсоны жишээ. Мо овогтынхоныг зайлуулах арга алга уу. Эрүүл саруул улс зөндөө бна.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.189.78

мозёкул гэж бас ннг муухай чөтгөр

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.189.78

ямар заваан новшнууд э шалгаач дээ

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 139.5.219.222

ZYGAATSN80955877

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.131.225.53

ийм учраас уурхайн орчимд хатуу дэглэмтэй байдаг бх, хяналт хариуцлага гэж юу ч байхгүй,

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.182.56

ямар хариуцлагагүй байнаа

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 139.5.219.222

ANUSDI80955877BOOWN XXOOD SADARLI

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 203.91.115.38

Нөгөө Бэт хаана байна аа!

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.126.89.3

Харах л үлдлээ.

Avatar

ШУДАРГА ЁС 10 цагийн өмнө 14.1.81.9

Тусгай зөвшөөрлийг нь цуцулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 122.201.23.83

Цагдаагийнхан зохион байгуулсан боол яана. МАН ийнхан уурхай дээрэмдэх гээд.

Avatar

Зочин 8 цагийн өмнө 103.212.118.186

Зохион байгуулаад авч чадвал сайн л биз. Молекул ямар төрөхдөө өмчлөөд төрцөн газар биш, мэдээлэлд ойр байдгаараа далимдуулж луйвардаж авсан лиценз шүү дээ. Ард түмэн бас молекулын хүү шиг алт зууж төрөхгүй юмаа гэхэд хувь хүртэх ёстой биз дээ.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.184.223

Цагдаагийхан сүүлийн үед өөрсдөө гэмт хэргийг зохион байгуулдаг л болоод байх шиг байгаам даа !!!

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.184.223

Лаа лаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж