Ромын 267 дахь папаар Роберт Превостыг нэрлэв

Ромын 267 дахь папаар Роберт Превостыг нэрлэв

Ромын 267 дахь папаар Роберт Превостыг нэрлэв

Ромын 267 дахь папаар Роберт Превост тодорч, түүнийг дэлхий дахинаа Ромын пап лам XIV Лео хэмээн тунхаглав. Ийнхүү Роберт Превост Америкаас тодорсон анхны пап боллоо. АНУ, Перугийн давхар иргэншилтэй тэрбээр 69 настай бөгөөд дэлхийн хэмжээний туршлагатай удирдагч. Тодруулбал, тэрбээр карьерынхаа ихэнх хугацааг Өмнөд Америкт номлогчоор өнгөрүүлжээ. Харин хамгийн сүүлд Ватиканы хамба ламыг томилдог хүчирхэг албыг удирдаж байжээ.

Ромын шинэ папыг сонгох санал хураалт тавдугаар сарын 7-нд эхэлсэн билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн католик шашны кардиналууд 267 дахь папын төлөө саналаа өгсөн. Нийт 133 кардинал санал хураалтад оролцов.

Папын суудлын төлөө 10-20 нэр дэвшигч өрсөлддөг. Энэ жилийн тухайд голлох 10 нэр дэвшигч байсны нэг нь Роберт Превост юм.

Санал хураалтыг өглөө хоёр, үдээс хойш хоёр гэх зарчмаар пап сонгогдох хүртэл явуулдаг. Пап сонгогдох хүртэл санал хураалтыг үргэлжлүүлдэг учир заавал хэдэн өдөр гэж тогтсон хугацаа байхгүй. Сонгууль гурав хоног дараалан сунжирвал кардиналууд нэг өдөр завсарлага авна. Гэхдээ энэ удаад сунжралгүйгээр хоёр өдөрт ийнхүү шинэ папыг сонголоо.

Пап Францисыг хэн залгамжлах вэ гэсэн таамаг түүнийг нас барахаас ч өмнө өрнөж байсан. АНУ-ын кардинал Роберт Превостыг угаас хамгийн өндөр магадлалтай гэж таамаглаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-09 139.5.217.128

Шашин нь хүртэл АНУ, Трампын гарт орж байна.

Avatar

Нэргүй 2025-05-09 202.126.88.221

Улс төр бол хүчтэй бна шүү

Avatar

Нэргүй 2025-05-09 172.58.139.255

Лам нар хүртэл АНУ-д долигонох юм даа

Avatar

Нэргүй 2025-05-09 66.181.184.223

Аргагүй ээ, аргагүй…..Коммунистуудаас бусад нь л цөм АНУ-г дэмждэг шүү дээ !!!

Avatar

Удган 2025-05-09 66.181.161.124

амэрик бол эрээвэр хураавар тэнүүлчидийн орон шүү

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.184.223

Гэхдээ л дэлхийг тэргүүлэн хөгжиж бгаа орон юм даа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж